Сэрэмжлүүлэг
Э.Мөнгөншагай, У.Батзориг, Т.Жулдыз нар Азийн аваргын шигшээд шалгарчээ
“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол өнөөдөр эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Вакцин үйлдвэрлэх судалгааны бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
ХХААЯ-наас Мал эмнэлгийн хүрээлэнгийн Бабедазол эм үйлдвэрлэх болон зарим халдварт өвчний вакцин үйлдвэрлэх судалгааны бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Тус яамны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлөөс “Мониторинг-2015” ажлыг зохион байгуулсан байна.

“Мониторинг-2015” ажлын зорилго нь салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд хэрэгжиж буй болон хэрэгжиж дууссан шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд чиглэжээ. Энэ ажлын хүрээнд дэд сайд Б.Батзоригоор ахлуулсан ажлын хэсэг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэн, Биокомбинат ТӨААТУҮГазар, ШУТИС-ийн харьяа Хүнсний эрдэм шинжилгээний төв зэрэг салбарын эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэрийн газруудын үйл ажиллагаатай танилцжээ.
Энэ үеэр салбарын эрдэмтэн судлаачид ХХААЯ-ны захиалгаар хэрэгжүүлсэн Шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүн болон түүгээр гарсан биет бүтээлийн үзэсгэлэнг танилцуулсан байна.Түүнчлэн эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэрийн газрын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай асуудал, арга хэмжээний талаар санал солилцон хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, бодит үр дүнг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
“Мониторинг-2015” ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хүнс, хөдөө аж ахуйн яамны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн гишүүд, БСШУЯамны төлөөллүүд багтжээ.

0 Сэтгэгдэл