Сэрэмжлүүлэг
Э.Мөнгөншагай, У.Батзориг, Т.Жулдыз нар Азийн аваргын шигшээд шалгарчээ
“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол өнөөдөр эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
ҮЕР УСНЫ АЮУЛААС сэргийлэхийг анхааруулж байна

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс боловсруулсан 2015 оны дулааны улирлын цаг агаарын ерөнхий төлөвөөр долоо наймдугаар сард өдрийн их халууны улмаас аянга цахилгаантай аадар бороо, мөндөр орж, салхины эрч нэмэгдэх зэрэг ус, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл болж магадгүйг анхааруулжээ.
Иймд ард иргэдийг болзошгүй гамшиг, аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн алба, нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, сэрэмжлүүлэг, мэдээллийг олон нийтэд хүргэх чиглэлээр Сүхбаатар дүүргийн Засаг дарга бөгөөд дүүргийн Онцгой комиссын даргын албан даалгавар энэ сарын 04-ний өдөр гарсан байна. Энэ даалгаварт, Урин дулааны улирал эхэлж, сурагч багачууд амарч байгаа энэ үед эцэг эхчүүд, томчууд гол, нуур, тогтоол болон худгийн усны ойролцоо бага насны хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй байх, усны ослоос урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж мэдээллийг авч байх нь нэн чухал.
Гэр, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх,үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгслээс тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах, аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх,хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, ганцааранг нь орхихгүй байх, цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах шаардлагатай. Мөн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж дараах зүйлсийг бэлтгэж бэлэн байлгах. Үүнд: Ундны ус, илчлэг хоол хүнс, эмийн сан, ариутгал халдваргүйтгэлийн бодис,усны гутал, цув, дулаан хувцас, хөнжил, гэр хороололд амьдардаг айл өрхүүд бие засах газар, бохир усны цооногийн нүхэнд бороо хур, үерийн ус орохооргүй болгон битүүмжилж, хаяавчийн бүрэн бүтэн байдлыг шалган, халдваргүйтгэл хийх.
Хэрвээ үерийн аюулд өртсөн бол:
Бохирдсон хөрс, бие засах газар, бохир усны цооногийг ариутган халдваргүйтүүлж, бохир хог хаягдлыг халдваргүйтгэл хийлгэсний дараа төвлөрсөн хог хаягдлын цэгт зайлуулах,ундны усыг заавал буцалгаж хэрэглэх, хоол хүнс бэлтгэдэг болон ахуйн хэрэглээний сав суулгыг ариутгаж сайтар угаах,гараа тогтмол савандаж угаах, үерийн усанд норсон хүнсний бүтээгдэхүүнийг устгах хэрэгтэй гэжээ.

0 Сэтгэгдэл