NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Төрийн аудитын байгууллага 2026 онд нийт 27 сэдэвт аудит хийнэ
Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна
Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
ХОЙД ХӨРШӨӨС ХОЁР МӨНГӨ, ХОЁР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Оюутолгойн бүлэг ордын ашиглалттай холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна
Фото сурвалжилга: Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
У.Хүрэлсүх: Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах шаардлагатай
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд!
3А,Б магистраль шугамыг өргөтгөж шинэчлэхтэй холбогдуулан цэвэр усны шугамыг хамтад нь шинэчилнэ
Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А, Б, магистралийн Улсын Драмын Эрдмийн театраас Төв шуудан хүртэлх дулааны шугамыг 1959 онд, Төв шуудангаас Баруун 4 зам хүртэлх шугамыг 1987 онд барьж, ашиглалтад оруулсан. Олон жилийн насжилттай 3А,Б гол шугамыг ф600\500 болгон өргөтгөн шинэчилснээр Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан орон сууцны VII хороолол, Дэнжийн 1000 орчим, МҮОНРТ орчмыг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох, 40,50 мянгатын өсөн нэмэгдэж байгаа дулааны эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах юм. Энэ ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас баруун 4 замын уулзвар хүртэлх замыг 2015 оны 06 дугаар сарын 06 ны өдрөөс эхлэн 2015 оны 08 дугаар сарын 16 өдөр хүртэл 3 үе шаттайгаар хэсэгчилж хаах, нийтийн тээвэр болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохицуулалтыг зохион байгуулах, барилга угсралтын ажлыг богино хугацаанд гүйцэтгэх, тухайн орчмын хэрэглэгчдийн халуун, хүйтэн усыг тодорхой хугацаагаар хязгаарлах, авто замыг тодорхой байршлуудад шинээр хучих, тохижилт, нөхөн сэргээлтийн ажлуудыг Хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр шийдвэрлэжээ.

Харин дулааны шугамтай хамт нэвтрэх сувагт ф400 мм-ын голчтой 1700м цэвэр усны шугам хамт суурилагдсан байдаг тул хөрөнгө оруулалтыг үр ашигтай болгож, өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах зорилгоор дулааны шугамыг солих үед 28 жил ашиглагдсан цэвэр усны шугамыг ф500 мм болгож өргөтгөж шинэчлэх ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийнэ. Ингэснээр төсөл цогц хэлбэрээр хэрэгжих бөгөөд дахин цэвэр усны шугам солих гэж Энхтайваны өргөн чөлөөг хааж, замын хөдөлгөөний хязгаарлах, нэвтрэх сувгийг эвдэх, шинээр хийсэн шугамаа хөндөх зэрэг асуудал гарахгүй юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл