“Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Олон улсын Монгол судлалын хуралд "Чингис хаан" Үндэсний музейн төлөөлөл оролцлоо
11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРЭЭС ХУЛГАЙЛАГДАЖ, ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭГҮҮЛЭН АВЛАА
Голомт банкны SocialPay Junior аппликэйшн “Улаанбатар КАП” тэмцээнтэй хамтран ажиллана
"Улаанбаатар трамвай" төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх 7 хоногт эхлүүлнэ
Өнгөрөгч сар 3 дахь их тунадастай сар болж өнгөрлөө
Бага ангийн сурагчдын I улирлын амралт арванхоёрдугаар сарын 15-нд эхэлнэ
“Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд маргааш тодорно
“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
Э.Бат-Үүл Налайх дүүргийн иргэдэд хандав

Налайх хотын иргэн Танаа
Таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.
Налайх дүүрэгт хот байгуулах ажил Та бүхний олон жилийн хүсэл, хүлээлт байсан. Үүнийг 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулсан Налайх дүүрэгт хот байгуулах тухай санал асуулгад санал өгсөн нийт иргэний 96,1 хувь нь бүрэн дэмжсэн дүн харуулж байна. Та бүхний энэхүү олон жилийн хүлээлт мөн нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийслэлийн ИТХ-аас 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн дагуул хот байгуулах хүслийг баталгаажуулж, эрх олгосон.
Налайх дүүрэгт хотбайгуулснаар өрхийн аж ахуй, тээвэр ложистик, бөөний худалдаа, хүнсний үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, шинэ технологи нутагшуулах парк бүхий хот болон хөгжиж, 2030 он гэхэд 65000 орчим хүн амтай хот болох урьдчилсан тооцоог бид гаргасан. Мөн өөрийн гэсэн дүрэм, төсөв, аж ахуй, төлөвлөлттэй анхны хотын иргэн нь Та болж байгаагаараа онцлог юм.
Энэхүү хөгжлийг түүчээлэх Налайх хотын Захирагчийг сонгох сонгуулийг улс төрийн намуудын оролцоогүйгээр зохион байгуулж байна. Хотын Захирагч гэдэг бол улс төрөөс хараат бус, иргэдээс сонгогдон хотын өдөр тутмын амьдралыг зохицуулдаг, иргэн Таны хамгийн сайн туслагч болох үүрэгтэй хүн байх ёстой. Нөгөөтэйгүүр, Налайх хотын хэвийн амьдралыг улс төр шийдэхгүй. Тиймээс Захирагчийн сонгууль улс төргүй орчин юм. Эрүүл, аюулгүй орчинтой, бие даасан хөгжлийн бодлоготой, дүрэмтэй, төлөвлөлттэй, өөрийн удирдлагатай Налайх хотын ирээдүйн хөгжил иргэн Таны оролцооноос хамаарна.
Монгол Улс, Нийслэлийн түүхэнд анх удаа болж байгаа сонгууль учраас Налайх хотын иргэн Та хариуцлагатай хандахаас аргагүй. Учир нь энэ сонгууль ямар нэгэн байдлаар амжилт муутай болбол хотуудын Захирагчийн дараагийн сонгуулийг зохион байгуулах, дагуул хотууд байгуулж хөгжүүлэхэд бэрхшээл учирна. Тиймээс хотынхоо Захирагчийг сонгох сонгуульд чөлөөт байдлаар идэвхтэй оролцохыг уриалж байна.
Налайх хотын иргэн Та 2015 оны 06 дугаар сарын 14-ний Ням гарагт 07-22 цагийн хооронд өөрийн харъяа хэсгийн санал авах байранд очиж саналаа заавал өгөөрэй.
Сайн үйлс дэлгэрэх болтугай

Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
0 Сэтгэгдэл