Сэрэмжлүүлэг
Э.Мөнгөншагай, У.Батзориг, Т.Жулдыз нар Азийн аваргын шигшээд шалгарчээ
“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол өнөөдөр эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
18 метр урт, таван хаалгатай автобус нийтийн тээвэрт явна
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явах таван хаалгатай 18 метрийн урттай угсраа автобус Монголд орж ирлээ.

Энэ автобусыг эхний ээлжинд Энхтайвны өргөн чөлөө буюу Таван шарын уулзвараас Офицеруудын аюулгүйн тойрог хүртэл үйлчилгээнд гаргахаар төлөвлөжээ.
Уг автобус нь Беларусь улсын “МАЗ” компанид үйлдвэрлэсэн 120 хүний багтаамжтай, хүйтэн, дулааны улиралд тохируулсан тусгай системтэй, цонх нь цантдаггүй, агааржуулагчтай гэдгээрээ онцлогтой. Угсраа автобусыг үйлчилгээнд гаргахтай холбогдуулан Таван шараас Офицеруудын аюулгүйн тойрох хүртэл эцсийн зогсоолуудын эргэлт хийх талбай, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх замын автобусны буудлуудын кармаг битүүлэх, 1-р эгнээг тусгаарлах, хучилтын эвдрэлийг засах зэрэг ажлууд хийх юм.
Одоогоор Энхтайвны өргөн чөлөөнд хийж буй дулааны шугамын өргөтгөлийн ажлаас шалтгаалан учраас угсраа автобусыг хэзээ үйлчилгээнд явуулах нь тодорхойгүй байгаа аж.

0 Сэтгэгдэл