Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Олон улсын Монгол судлалын хуралд "Чингис хаан" Үндэсний музейн төлөөлөл оролцлоо 11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРЭЭС ХУЛГАЙЛАГДАЖ, ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭГҮҮЛЭН АВЛАА Голомт банкны SocialPay Junior аппликэйшн “Улаанбатар КАП” тэмцээнтэй хамтран ажиллана "Улаанбаатар трамвай" төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх 7 хоногт эхлүүлнэ Өнгөрөгч сар 3 дахь их тунадастай сар болж өнгөрлөө Бага ангийн сурагчдын I улирлын амралт арванхоёрдугаар сарын 15-нд эхэлнэ “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд маргааш тодорно “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
Эх орныхоо төлөө тангараг өргөсөн эрчүүд маань халуун амиа алдсан эл өдрийг монголчууд бид мартах ёсгүй
Өнөөдрөөс яг найман жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Хонин нугад гарсан түймрийг унтраахаар 2007 оны 6 сарын 14-нд Хилийн цэргийн ХЦ-8220 дугаартай Ми-8 нисдэг тэргээр Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид болон аврах тусгай ангийн ажилтан нийлээд 22-уулаа явсан байдаг.

Нисдэг тэрэг Мандал сумын нутагт хүрч, Шар Товгор уулын зүүн энгэрт далайн түвшнээс дээш 1545 метрийн өндөрт унаж сүйрсэн юм. Ослын шалтгааныг шинжлэн шалгах техникийн комиссын дүгнэлтээр "Ил харааны нислэг хийх боломжгүй цаг агаарын нөхцөлтэй тулгарсан учир хэрэглээний нислэгт шилжихээр өндөр аван эргэлт хийх явцад орон зайн баримжаа алдснаар тайгын ургаа моддыг мөргөж осол гаргасан" гэдэг. Гэвч онгоцны хар хайрцагийг лобарторлуу уншуулахаар өгсөн ч, чухам тэр хайрцаганд юу бичигдсэн нь нийтэд ил болоогүй. 2006 оноос хойших нислэгийн үеийн бүх мэдээллийг үлдээсэн байсан гэсэн.

Тухайн үед цаг агаарын мэдээгээр бороо орно гэж мэдээлж байсан, түймрийг байгаль өөрөө унтраах боломжтой байсан ч удирдах ажилтнуудын буруу шийдвэрийн улмаас замд гарч, ширүүн бороо, өтгөн манан дунд орсон нисдэг тэрэг эцэстээ ийнхүү сүйрсэн билээ. Ослын улмаас 15 хүний амь үрэгдсэн юм.
Би л хувьдаа хувьдаа насаараа тэнгэрийг эзэгнэсэн, туршилгатай нисгэгч буюу гавъяат нисгэгч Т. Сугар гуай жолоодож явсан тулдаа л шатахуунаа цацаж, бүх хөдөлгүүрээ татаж унтрааж, элгээр нь газардуулж чадсан гэж боддог. Гэвч уг бүрдэлээс хамгийн настай нь байсан нь ч тэр үү. Ослоос 8 аврагч амьд үлдэн, олдоод ГССҮТ-т эмчлүүлж байсан ч, Т. Сугар гуай өвчнөө дийлгүй амьсгал хураасан юм. Ихэнх нь нуруу нугас, гар хөлөндөө хүнд бэртэл авцгаасан юм.

Эх орныхоо төлөө тангараг өргөсөн эрчүүд маань халуун амиа алдсан эл өдрийг монголчууд бид мартах ёсгүй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан