Сэрэмжлүүлэг
Э.Мөнгөншагай, У.Батзориг, Т.Жулдыз нар Азийн аваргын шигшээд шалгарчээ
“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол өнөөдөр эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Налайхын иргэд сонгуульдаа идэвх муутай оролцов
Нийслэлийн анхны дагуул хот гэгдэж байсан Налайхын захирагчийн сонгууль өчигдөр болсон юм. 18.00 цагийн байдлаар нэрсийн жагсаалтанд бүртгүүлэгсдийн 33,1 хувь нь л саналаа өгөөд байгаа тухай НЗДТГ-ын хэвлэлийн албанаас мэдээлсэн юм. Сонгуульд найман хүн нэр дэвшин өрсөлдсөн юм. Тус дүүргийг нийслэлийн дагуул хот болгохоор нийт иргэдийнх нь 96 хувь санал өгснөөр НИТХ-ын тогтоолоор дөрөвдүгээр сарын 03-нд эрх олгосон. Налайх дүүрэгт хот байгуулснаар өрхийн аж ахуй, тээвэр ложистик, бөөний худалдаа, хүнсний үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, шинэ технологи нутагшуулах парк бүхий хот болон хөгжиж, 2030 он гэхэд 65000 орчим хүн амтай хот болох урьдчилсан тооцоог гаргасан юм.
0 Сэтгэгдэл
























