Сэрэмжлүүлэг
Э.Мөнгөншагай, У.Батзориг, Т.Жулдыз нар Азийн аваргын шигшээд шалгарчээ
“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол өнөөдөр эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Түрээсийн орон сууц хөтөлбөр баталлаа
Ипотекийн зээлийн нөхцөл шаардлагыг хангаж орон сууц худалдан авах боломжгүй иргэдийг орон сууцжуулах зорилгоор “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталлаа.
Хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлж, нийслэлд 16000, аймгийн төвүүдэд 4000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг хандивлагч орнуудын зээл, хөнгөлөлттэй зээл тусламжид хамруулах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
2014 оны байдлаар манай улсын нийт өрхийн 28 хувь нь инженерийн дэд бүтцэд холбогдсон орон сууцанд, үлдсэн хэсэг нь гэр хороололд, нийслэл Улаанбаатар хотын нийт хүн амын 60 орчим хувь нь гэр хороололд амьдарч байна.
Улаанбаатар хотод иргэдийн оролцоотойгоор гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцны хороолол болгох, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, дахин төлөвлөх, гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах ажлын хүрээнд иргэдийн түр амьдрах орон сууцны асуудлыг шийдвэрлэх шаардлага байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, харж хандах үр хүүхэдгүй ахмад настан, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр орон гэргүй болсон айл өрхүүд, ажил амьдралын гараагаа эхлүүлж байгаа залуу гэр бүлүүд, орон нутгаас төв суурин газарт түр хугацаагаар ирж ажиллаж, суралцаж буй оюутнууд, ажиллагсдын түр амьдрах орон байрны асуудлыг төрөөс шийдвэрлэх шаардлага байгаа юм.
2014 оны байдлаар улсын хэмжээнд 22,9 мянган өрх орон сууц түрээслэн амьдарч байна гэсэн судалгаа гарчээ. Иргэдийн орон сууц худалдан авах чадвараас хамаараад орон сууц түрээслэх сонирхол өсөн нэмэгдэж байгаа боловч, түрээсийн орон сууцны хүрэлцээ хомс, үнэ өндөр байна. Мөн банкны зээлийн нөхцөл, шалгуурыг хангаж, ипотекийн зээл авч орон сууцтай болох боломжтой иргэдийн тоо буурч байна гэж салбарын яам үзэж байна.
Ипотекийн зээлийн нөхцөл шаардлагыг хангаж орон сууц худалдан авах боломжгүй иргэдийг орон сууцжуулах зорилгоор “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталлаа.Хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлж, нийслэлд 16000, аймгийн төвүүдэд 4000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэхээр төлөвлөжээ.

0 Сэтгэгдэл