Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Олон улсын Монгол судлалын хуралд "Чингис хаан" Үндэсний музейн төлөөлөл оролцлоо 11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРЭЭС ХУЛГАЙЛАГДАЖ, ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭГҮҮЛЭН АВЛАА Голомт банкны SocialPay Junior аппликэйшн “Улаанбатар КАП” тэмцээнтэй хамтран ажиллана "Улаанбаатар трамвай" төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх 7 хоногт эхлүүлнэ Өнгөрөгч сар 3 дахь их тунадастай сар болж өнгөрлөө Бага ангийн сурагчдын I улирлын амралт арванхоёрдугаар сарын 15-нд эхэлнэ “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд маргааш тодорно “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Тус хууль (шинэчилсэн найруулга) өнгөрсөн оны долдугаар сард батлагджээ. Хуулиар газрын тосны салбар дахь төрийн байгууллагын эрх хэмжээг тодорхой болгон, нөөц ашигласны төлбөр (рояалти)-ийн хувь хэмжээ, түүнийг ногдуулах, хөнгөвчлөх, чөлөөлөх болон тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцааг боловсронгуй болгон зохицуулсан.

Тус хуулиар хуулийн этгээд төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулан газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн ажлыг гүйцэтгэх бөгөөд энэ ажлыг гүйцэтгэх явцад хуулийн тодорхой бус зохицуулалтын улмаас зарим асуудлыг үүсгэжээ.

Уламжлалт бус газрын тосны эрлийн үед өрөмдлөг хийж болох эрх зүйн орчин тодорхой бус байгааг тодорхой болгож, гэрээлэгч үүргээ зөрчсөн тохиолдолд түүнд хүлээлгэх хариуцлагыг хоёр заалтаар давхардуулан хуульчилсан техникийн алдааг засч хуулийн төслийг боловсруулжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан