Сэрэмжлүүлэг
Э.Мөнгөншагай, У.Батзориг, Т.Жулдыз нар Азийн аваргын шигшээд шалгарчээ
“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол өнөөдөр эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Зуслангууд 20-ноос хүүхдүүдээ авч эхлэх нь
Хүүхдийн зуслангуудын үйл ажиллагаа энэ сарын 8-нд эхлэх байсан ч Нийслэлийн Засаг дарга “Хүүхдийн ногоон бүсийн зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх хугацааг түр хойшлуулах тухай” захирамж гаргасан билээ. Тэгвэл энэ сарын 20-ноос нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зуслангууд хүүхдүүдээ авч эхлэх нь.

Зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэхэд хэд хэдэн асуудалд анхаарал хандуулах шаардлага гардаг. Тухайлбал, барилга байгууламжийн засвар үйлчилгээ, хүүхдийн ая тухтай амрах нөхцөл, хоолны газрын болоод ажиллагсдын эрүүл ахуйн зохистой дадлыг хэвшүүлэх, хоолны чанар аюулгүй байдлыг хангах гэсэн асуудлыг шалгаж үнэлгээ өгдөг билээ.
Өнгөрсөн жил МХЕГ-аас нийслэлийн бүсэд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн зуслангуудад шалгалт явуулахад сайн үнэлгээ авсан ховор байсан. “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээг шалгах хяналтын хуудас”-аар 41.6 хувь нь бага, 41.6 хувь нь дунд, 16.8 хувь нь эрсдэл ихтэй хэмээн гарч байсан юм.
Харин энэ жил дээрх шаардлагуудыг зуслан бүр дор бүрнээ анхаарч маш хянамгай хандаж ажиллаж байгаа гэнэ. Тодруулбал, хоол хүнсний бүтээгдэхүүнээ хүүхдүүд хүлээн авахаас хоёр хоногийн өмнө, зарим нь бүр нэг хоногийн өмнө цуглуулж аюулгүй байдлыг чанд сайн баримтлахыг хичээж ажиллахаа мэдэгдсэн байна.
Ямартай ч, зусланд амрах хүүхдийн тоо болон төлбөрт өөрчлөлт ороогүй гэдгийг албаны хүмүүс мэдэгдэж байна. Харин зуслангуудын ээлж эхлэх хугацаа түр хойшлогдсонтой холбогдуулан амрах хуваарь багасч, өөрчлөлт оруулж байгааг зуслангийн холбогдох албан тушаалтнууд хэлж байлаа.

0 Сэтгэгдэл