Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Олон улсын Монгол судлалын хуралд "Чингис хаан" Үндэсний музейн төлөөлөл оролцлоо 11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРЭЭС ХУЛГАЙЛАГДАЖ, ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭГҮҮЛЭН АВЛАА Голомт банкны SocialPay Junior аппликэйшн “Улаанбатар КАП” тэмцээнтэй хамтран ажиллана "Улаанбаатар трамвай" төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх 7 хоногт эхлүүлнэ Өнгөрөгч сар 3 дахь их тунадастай сар болж өнгөрлөө Бага ангийн сурагчдын I улирлын амралт арванхоёрдугаар сарын 15-нд эхэлнэ “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд маргааш тодорно “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
Фэйсбүүк мэдээ: Э.Цэрэн: Төрт улс нь зайлуулж чаддаггүй юм бол түмний хүчээр зайлуулцгаая
Өнгөрсөн 7 хоногийн турш нэг сүрхий хэл амтай охин "Би мүүнийх биш Цэрэн гүтгэлээ!" хэмээн сүрийг үзүүлж Цэрэнгээс олон фэнтэй, бас хөөрхөн ааштай, сэргэлэн охин гэдгээ харуулав. Бүгд л тэр охиныг сайн мэддэг ба мундаг гэдгийг шагширна. Өмгөөлөгч нь байн байн залгана. Цагдаад хандахыг би зөвлөж байна.

Өчигдөр юу болсон гэнэт гишүүн Ганбаатарын Монгол дахь Мүүний загалмайлсан эцгүүдтэй авахуулсан зураг ФБээр тарав. Хүмүүсийн санал хуваагдлаа. Зарим нь гүтгэлэг гэж харахад зарим нь фото шопдож гэж харна. Ганбаатар луу дайрахдаа биш л дээ...Энэ Мүүн гэдэг чинь яахаараа ийм нөлөөтэй улсыг хулхидаж дөнгөв, яаж уургалав, юу санал болгов гээд хоорондоо ярилцахын оронд 2 тал болоод хэрэлдчих юм. Тэр зурагны тухайд бол эвлүүлэг биш ба Ганбаатар Мүүний гаж урсгалын хамгийн нөлөөтэй дээрхи хүмүүстэй маш дотно, тэр ч байтугай хөдөө баруун аймгуудаар хамт лекц уншиж явсныг олон хүн мэддэг. Харин хэр олон хүн илчлэхыг мэдэхгүй. Ганбаатарын байгуулсан ХҮН нам 2 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан ч олонд таниулаагуй. Одоо харин баахан улс төрд орохыг мөрөөдсөн залуусаар дүүрч байгаа ба Мүүний олон залуус энд байгааг над мэтийн ажиглагчид хараад л сууж байна. Ганбаатар албан ёсны тайлбар өөрөө дээрхи зурагт өгөх ёстой. ХҮН намыг анхааралтай ажиглаж санхүүжилт хаанаас ирж буйг анхаарах хэрэгтэй.

Ирэх хагас сайны 19.30 "Үнэн Худлын Дэнс" нэвтрүүлгээр би орно. Хөтлөгч Орхонтуулын асуусан Мүүнийхний тухай асуултад бараг нэг цаг хариулсан ба би өөрийгөө хангалттай сайн ярьж чадсан гэж бас бодохгуй байна. Гэсэн ч бүгдээрээ үзээрэй.

Мүүнийг Монголоос хөөн гаргах цаг болсон ба асар их мөнгөтэй, хүн алахаас буцахгуй тархи нь угаагдсан Монголын өсвөр, залуу үеийнхнээр өөрсдийгөө хүрээлүүлсэн, Монголын улс төр нийгэм рүү хүчтэй орчихсон Элбэгдoрж, Баярцогт, Энхсайхан, Гончигдорж, Гантөмөр гээд Монголын бүх л улс төрчдөөр хамгаалуулсан Монгол хүний дархлааг үгүйсгэгч Мүүний гаж урсгалыг нийтийн хүчээр түлхэн гаргах цаг болсон. Мүүнийг Монголоос зайлуулахад цаашилбал Мүүнийхнийг Боловсролын Яaмнаас зайлуулахад бүгдээрээ нэгдэцгээе. Бидэнд ирээдүйгээ хамгаалах хүсэл зориг, хүч тамир байна. Би явлаа...Тун удахгүй эргээд ирнэ. Намайг Мүүнийхнээс болгоомжтой гэр бүлээ хамгаалахыг хүссэн мессежүүд ихээр ирж буй ба миний хамгаалалт олон нийт та бүхэн юмаа... төрт улс нь зайлуулж чаддаггүй юм бол түмний хүчээр зайлуулцгаая.

2015.06.17
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан