Сэрэмжлүүлэг
Э.Мөнгөншагай, У.Батзориг, Т.Жулдыз нар Азийн аваргын шигшээд шалгарчээ
“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол өнөөдөр эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
АТГ-ыг Улсын Ерөнхий прокурорын газраас шалгаж эхэлжээ
Улсын Ерөнхий прокурорын газраас Авлигатай тэмцэх газарт шалгалт оруулсан гэнэ. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг хэрхэн хийж буй талаар голчлон шалгаж байгаа аж. Мөн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хэрхэн хангаж байгаа байдлыг шалгаж дүгнэлт хийх юм байна. Хэрэв зөрчил илэрвэл арилгуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилготой шалгалт гэнэ.
Ирэх долоо хоногийн пүрэв гараг хүртэл уг шалгалт үргэлжилж, энэ үеэрээ гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгаж шийдвэрлэх ажиллагаа, эрүүгийн хэрэг үүсгэх болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааг хуулийн дагуу явж байгаа эсэхийг нягтлах ажээ. Түүнчлэн сэжигтнийг баривчлах болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, мөрдөн байцаалтын ажиллагааг нь түдгэлзүүлсэн болон хэрэгсэхгүй болгосон хэргүүдтэй танилцах тухай мэдээлэл байна. Харин зарим эх сурвалж, АТГ, УЕП-ын хооронд Мөрдөн шалгах албыг шилжүүлж, буцааж буй үйл явцтай энэ шалгалтыг холбож тайлбарлаж байгаа юм.

0 Сэтгэгдэл