Сэрэмжлүүлэг
Э.Мөнгөншагай, У.Батзориг, Т.Жулдыз нар Азийн аваргын шигшээд шалгарчээ
“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол өнөөдөр эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Хуурамч архинаас болоод Энэтхэгт 90 хүн нас барлаа

Энэтхэгийн боомт хот Мумбайн дүүрэгт хуурамч архинаас хордож нас барсан хүний тоо 90 хүрлээ гэж нутгийн эрх баригчид мэдээллээ. Одоогоор эмнэлэгт 40 хүн хэвтэн эмчлүүлж байгаа ч амь гарах нь тун цөөн гэж энэтхэгийн телевиз мэдээлж байна.
Мумбай хотын ойролцоох Малад тосгоны дэлгүүрээс лхагва гарагт архи худалдан авсан хүмүүс маргааш өдрөөс нь гэдэс нь өдвдөн бөөлжиж эмнэлэгт хандсан юм. Хуурамч архи үйлдвэрлэн борлуулж байсан хэмээн таван хүнийг хууль бус бизнес эрхэлсэн гэж сэжиглэж баривчлаад байгаа юм.
Гол сэжигтэн өмнө нь ийм хэргээр мөрдөгдөж байгаад батлан даалтад гарч байсан, Акка хэмээн нэрд гарсан Маинка Бай гэгч нь одоогоор олдоогүй байна гэж хэвлэлүүд бичиж байна.
Энэтхэгийн хөдөө нутагт хуурамч архи үйлдвэрлэн хямд үнээр зарах явдал түгээмэл болсноос байн байн ийм аюултай үр дагавар дагуулдаг юм. 2004 онд Мумбай хотод ийм явдал гарч чанаргүй архинаас болж мөн л 90 орчим хүн нас барж байсан юм.

0 Сэтгэгдэл