Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Олон улсын Монгол судлалын хуралд "Чингис хаан" Үндэсний музейн төлөөлөл оролцлоо 11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРЭЭС ХУЛГАЙЛАГДАЖ, ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭГҮҮЛЭН АВЛАА Голомт банкны SocialPay Junior аппликэйшн “Улаанбатар КАП” тэмцээнтэй хамтран ажиллана "Улаанбаатар трамвай" төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх 7 хоногт эхлүүлнэ Өнгөрөгч сар 3 дахь их тунадастай сар болж өнгөрлөө Бага ангийн сурагчдын I улирлын амралт арванхоёрдугаар сарын 15-нд эхэлнэ “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд маргааш тодорно “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
Аймгийн аварга шалгаруулах Адуучин тэмцээн өндөрлөв
“Өмнөговь аймгийн аварга адуучин” тэмцээн  Булган сумын Дал багийн нутаг “Нүцгэн”-д боллоо. Гурав дахь жилдээ зохион байгуулж уг тэмцээнийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Үйлдвэр хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулжээ.

Аймгийн аварга шалга­руулах Адуучин тэмцээнд аймгийн ИТХ-ын дарга Л.Бат­чулуун, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Түвшинбаяр, ТЗУХ-ийн дарга Ш.Бат-Эрдэнэ, ХБХ-ийн дарга Т.Дөлбаяр нарын албаны хүмүүс оролцсон юм. 

“Адуучин” тэмцээнд сум бүрийн шилдэг адуучдын төлөөлөл 31 тамирчин оролцож уурга ташуур шүүрэх, уран уургач, уран бугуйлч, эмнэг хангал булгиулах зэрэг төрлөөр ур чадвараа сорьсон байна. Энэ жилийн тэмцээний аваргаар Өмнөговь аймгийн Баяндалай сумын адуучин шилдэг манлай хүлгэч, спортын мастер Б.Ууганбаяр шалгарсан бол хоёрдугаар байрт Булган сумын адуучин  Д.Бундхорол, гуравдугаар байрт Хүрмэн сумын адуучин Энх­баяр шалгарсан байна.
“Өмнөговь аймгийн аварга адуучин -2015” тэмцээний ялагч Б.Ууганбаяр Үндэсний их баяр наадмын үеэр зохион байгуулагдах Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо.    

Жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Адуучин” тэмцээн нь адууны соёлыг хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэн ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан