Сэрэмжлүүлэг
Э.Мөнгөншагай, У.Батзориг, Т.Жулдыз нар Азийн аваргын шигшээд шалгарчээ
“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол өнөөдөр эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
260 ортой нэгдсэн эмнэлэг байгуулна
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дуусаагүй барилгыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулах төслийн концессийн гэрээг “Юниверсити хоспиталь” ХХК-тай байгуулахыг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.
Дуусаагүй барилгыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулах төслийн нийт хөрөнгө оруулалт 28 тэрбум төгрөг бөгөөд концесс эзэмшигч нь 2015 оны 12 дугаар сард амбулатори, 2016 оны 4 дүгээр сард хэвтэн эмчлүүлэх хэсгийг ашиглалтад оруулах бөгөөд нийт барилгын ажлыг 2 жилд багтаан дуусгахаар гэрээний төсөлд тусгажээ. Уг төсөлд төрийн зүгээс ямар нэгэн санхүүгийн дэмжлэг шаардахгүй бөгөөд 25 жилийн дараа үнэ төлбөргүйгээр төрийн өмчид шилжүүлж өгнө.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дуусаагүй барилгыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулах төслийн концессийн гэрээг “Юниверсити хоспиталь” ХХК-тай байгуулахыг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.Дуусаагүй барилгыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулах төслийн нийт хөрөнгө оруулалт 28 тэрбум төгрөг бөгөөд концесс эзэмшигч нь 2015 оны 12 дугаар сард амбулатори, 2016 оны 4 дүгээр сард хэвтэн эмчлүүлэх хэсгийг ашиглалтад оруулах бөгөөд нийт барилгын ажлыг 2 жилд багтаан дуусгахаар гэрээний төсөлд тусгажээ. Уг төсөлд төрийн зүгээс ямар нэгэн санхүүгийн дэмжлэг шаардахгүй бөгөөд 25 жилийн дараа үнэ төлбөргүйгээр төрийн өмчид шилжүүлж өгнө.
0 Сэтгэгдэл
























