“Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Олон улсын Монгол судлалын хуралд "Чингис хаан" Үндэсний музейн төлөөлөл оролцлоо
11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРЭЭС ХУЛГАЙЛАГДАЖ, ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭГҮҮЛЭН АВЛАА
Голомт банкны SocialPay Junior аппликэйшн “Улаанбатар КАП” тэмцээнтэй хамтран ажиллана
"Улаанбаатар трамвай" төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх 7 хоногт эхлүүлнэ
Өнгөрөгч сар 3 дахь их тунадастай сар болж өнгөрлөө
Бага ангийн сурагчдын I улирлын амралт арванхоёрдугаар сарын 15-нд эхэлнэ
“Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд маргааш тодорно
“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
Цагдаагийн байгууллага иргэдээсээ уучлал хүсэв
Хотын дарга саяхны нэг өдөр МҮОНТВ-ийн “Цаг үе” нэвтрүүлэгт оролцохдоо манай цагдаа нар бараг л халуун хоол цай бариад гүйх нь холгүй их найрсаг болсон хэмээн цагдаагийн албан хаагчдыг магтаж байсан. Гэвч энэ сарын 30-нд болсон цагдаагийн ажилтан эмэгтэй хүний биед бүдүүлгээр халдаж, балмад авирлаж буй бичлэгээс харвал Цагдаагийн албан хаагчид тийм ч найрсаг биш бололтой. Сошиал ертөнцөд олон хүний дургүйцлийг төрүүлсэн Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн нэгэн байцаагч өмнө нь хэргийг нь шалгаж байсан эмэгтэйтэйгээ таарч улмаар маргалдаж, үсдэн цохиж, машин руугаа оруулж хөлийг нь хаалгаараа хавчиж буй бичлэгийн талаар өнөөдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү мэдээлэл хийв.Тэрээр иргэн У болон нийт иргэдээсээ ЦЕГ-ын зүгээс албан ёсоор уучлал хүсч байна гэлээ. Цагдаад зодуулсан иргэн У хөнгөн гэмтэл авсан бөгөөд одоогоор биеийн байдал нь хэвийн байгаа гэнэ. Иргэний эрх чөлөөнд бүдүүлгээр халдсан албан хаагчид Мөрдөн байцаах газраас эрүү үүсгэн шалгахаар болсон бөгөөд энэ тухай цагдаагийн ерөнхий газраас эргэн мэдээлнэ гэж амлав. Цагдаагийн албан хаагч иргэний эрх зөрчсөн тухай мэдээллийг 126 тусгай дугаараар болон цахим сайтаар дамжуулан Цагдаагийн байгууллагад мэдэгдэж болох юм.
0 Сэтгэгдэл
























