Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
“Улаанбаатар – Уран баримал 2015” наадмын шилдэг 10 бүтээл шалгарлаа

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хот чимэглэлийн уран баримлыг нэмэгдүүлэх, чөлөөт уран бүтээлчдийн урлаж буй уран нарийн хийц, оюун ухаан шингэсэн бүтээлийг гадаад, дотоодод сурталчлах зорилготой “Улаанбаатар – Уран баримал 2015” наадмын шилдэг бүтээлүүдийг тодрууллаа. Энэхүү наадмыг 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ оны наадамд нийт 45 уран бүтээлчийн 87 бүтээл оролцсоноос 10 бүтээл нийслэлийн гудамж талбайд байршихаар болов. Уралдаанд шалгарсан бүтээлийг Монголын урчуудын эвлэлийн хорооны А, Б урлангийн танхимд бодит хэмжээсээр урлан шилдгийн шилдэг бүтээлүүдийг тодруулан сонгосон газруудад байршуулна.

“Улаанбаатар - Уран баримал 2014” наадамд Төрийн шагналт Н.Амгалан, Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач, доктор, дэд профессор С.Бадрал, Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт барималч Л.Гантөмөр, Модерн чиглэлээр уран бүтээлээ туурвидаг Ё.Далх-Очир нар оролцож байсан юм. Харин чөлөөт уран бүтээлч Д.Халиун 2 дахь жилдээ энэхүү наадамд оролцож бүтээлээ иргэдэд хүргэж байна. Олон шинэ уран бүтээлч энэ наадмаас төрөн гарч эх орон, ёс заншлаа дэлхий нийтэд сурталчилж байна. Уран баримал нь хотын үзэмжинд өнгө нэмэхээс гадна түүх соёл, ёс заншил, сэтгэлгээний урлагийг олон нийтэд таниулж байгаагаараа ач холбогдол өндөртэй юм.

0 Сэтгэгдэл