Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Олон улсын Монгол судлалын хуралд "Чингис хаан" Үндэсний музейн төлөөлөл оролцлоо 11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРЭЭС ХУЛГАЙЛАГДАЖ, ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭГҮҮЛЭН АВЛАА Голомт банкны SocialPay Junior аппликэйшн “Улаанбатар КАП” тэмцээнтэй хамтран ажиллана "Улаанбаатар трамвай" төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх 7 хоногт эхлүүлнэ Өнгөрөгч сар 3 дахь их тунадастай сар болж өнгөрлөө Бага ангийн сурагчдын I улирлын амралт арванхоёрдугаар сарын 15-нд эхэлнэ “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд маргааш тодорно “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
Японы поп соёлын өдөрлөг Хүүхдийн паркт болно
Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэнд маргааш “Японы поп соёлын өдөрлөг”-ийг тус яамны зүгээс зохион байгуулна.

Уг арга хэмжээг Монголын хүүхэд залуусын сонирхдог Японы анимэ, манга, косплэй зэргийн фэнүүдийн нэгдэл болох Монгол дахь Японы соёлыг сонирхогчдын холбоотой хамтран зохион байгуулах юм.

Энэ үеэр косплэй, дууны тэмцээн, кэндо ба каратэгийн үзүүлбэр гэх мэт төрөл бүрийн тайзны хөтөлбөрөөс гадна олон сонирхолтой булангуудыг ажиллуулахаар бэлтгэжээ. Түүнчлэн өнгөрсөн жил Японд зохион байгуулсан “Найм дахь удаагийн манга шагнал” уралдааны Гран при шагналт, манга зураач Н.Эрдэнэбаяр болон Мисс Visit Japan Аялал жуулчлалын элч А.Баярцэцэг /“Miss International 2014”-д Монгол Улсыг төлөөлөн оролцсон/ нар уг өдөрлөгт зочноор хүрэлцэн ирж оролцох юм. Мөн  Япон улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газар болон H.I.S компани Японы аялал жуулчлалыг танилцуулах буланг нээн ажиллуулна.

Энэхүү арга хэмжээгээр дамжуулан Монголчуудад “Cool Japan” буюу Япон орны гайхалтай талуудыг илүү таниулж чадна хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан