Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Ил тод Улаанбаатар академи” - Зөвлөлдөх ардчиллын танхимыг байгууллаа
Нийслэлийн Засаг дарга “Ил тод Улаанбаатар академи” - Зөвлөлдөх ардчиллын танхим байгуулах тухай А/567 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Авлигын эсрэг сургалт, судалгаа, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах, нийгэмд үйлчлэх зорилго бүхий нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Ил тод Улаанбаатар академи” - Зөвлөлдөх ардчиллын танхимыг байгууллаа. Тус танхимын даргаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ажиллана.

Академийн үндсэн чиглэл нь авлигын эсрэг ил тод байдал, нээлттэй засаг, зөвлөлдөх ардчиллыг дэмжих зорилгоор нийслэлийн иргэд, нийтийн албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, олон нийтэд авлигыг үл тэвчих уур амьсгалыг бий болгох, авлигаас ангид байх нөхцлийг бүрдүүлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, эрдэм шинжилгээний практик судалгаа, сургалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг явуулах, олон улсын тэргүүн туршлага солилцох, хамтран ажиллаж түншлэх, үйл ажиллагаагаараа Зүүн хойд Ази болон Төв Азийн дэд бүс, улмаар Ази Номхон далайн бүс нутгийн хэмжээнд манлайлан ажиллахад оршино.
Зөвлөлдөх ардчиллын танхимын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч нийслэлийн Засаг даргын дэргэдэх Авлигын эсрэг Олон нийтийн зөвлөлд танилцуулах, захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Бодлого хариуцсан нарийн бичгийн дарга, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдод даалгалаа.

0 Сэтгэгдэл