“DAYAN SHONKHOR CUP 2025”
Шууд:Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол /2025.12.08/
Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина
Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларна
"ЭТТ-АРХИВ" ҮҮССЭНИЙ 12 ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО
Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Сэтгүүлч С.Баттулгыг хорьсныг МСНЭ, “Глоб Интернэшнл” эсэргүүцэв
Сэтгүүлч С.Баттулга нарт холбогдох шүүх хурал өнөөдөр товлогдсон ч шүүгдэгчдийн өмгөөлөгч Цэрэнханд шүүх хуралд хүрэлцэн ирж чадаагүй учир хойшлогдсон байна. Шүүх хурлыг энэ сарын 27 хүртэл хойшлуулсан бөгөөд сэтгүүлч С.Баттулга болон бусад дөрвөн шүүгдэгчийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг сэргээх шийдвэр гарчээ. Шүүхээс сэтгүүлч С.Баттулга болон бусад шүүгдэгчдийн өмгөөлөгч шүүх хурлыг удаа дараа санаатайгаар хойшлуулсан, мөн хохирогчид нөлөөлсөн, дарамталсан зүйл гарсан, цаашдаа шүүхийн шатнаас оргон зайлж болзошгүй гэж үзснээр цагдан хорих шийдвэр гаргасан билээ.
Ажлаа хийж байсан сэтгүүлчийг барьж хорьсныг МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, “Глоб Интернэшнл” ТББ-ын хуульч Д.Мөнхбүрэн, өмгөөлөгч Г.Батбаяр эсэргүүцэж буйгаа илэрхийлэн өнөөдөр хэвлэлийн хурал зарлав.
Хэвлэлийн хурлын үеэр өмгөөлөгч Г.Батбаяр “Сэтгүүлч С.Баттулга Ноёд группээс гаргасан мэдэгдлийг өөрийн сайтдаа нийтэлсэн нь хүн гүтгэсэн асуудал биш. Гэтэл тухайн иргэн өөрийгөө гүтгүүлсэн гэж үзэж байгаа. Энэ асуудалд гүтгэх гэмт хэргийн субъектив санаа зорилго байхгүй. С.Баттулгын хувьд өөрөө тэр хүнийг гутаах, гүтгэх ямар ч сонирхол, шалтгаан байхгүй зөвхөн ажлаа хийснийхээ төлөө цагдаад дуудагдлаа. Иргэний гомдолд цагдаагийн байгууллагаас хуулийн хүрээнд гаргалгаа хийж хандахын оронд хамжигч юм байна гэдэг байдлаар хандаж хууль бус шийдвэр гаргасан” гэв.
Харин МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид “Энэ бол сэтгүүлчийн ажилд саад тушаа болсон, ажлаа хийснийх нь төлөө цагдан хорьсон ноцтой асуудал. Хэдийгээр яг одоо сэтгүүлчид баяр наадам гээд завгүй байгаа ч үүний хажуугаар С.Баттулгын асуудал, сэтгүүлчийн ажилд саад болсон энэ хэрэгт зайлшгүй анхаарал хандуулах нь чухал” гэж байлаа.
Сэтгүүлч С.Баттулгыг эх сурвалжийн хамтаар энэ сарын 27-ны хүртэл цагдан хориод буй юм.

0 Сэтгэгдэл