БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

МАХН-ын бага чуулган маргааш хуралдана
МАХН-ын Бага чуулган дахин хойшлогдож маргааш хуралдахаар болжээ. Уг нь өчигдөр хуралдах тов гарсан байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсон юм. МАХН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг дэвшүүлэх вэ гэдгээ маргааш эхлээд Гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа хэлэлцэнэ. Дараа нь Бага чуулганаа хуралдуулж Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ шийдэх юм байна.
Улс төр

МҮАН Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийг дэмжинэ
Монголын үндэсний Ардчилсан нам бүгд хурлаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулахаар хуралдсан юм. Тус намын удирдах зөвлөлөөс Ерөнхийлөгчийн сонгууль намын дарга М.Энхсайханыг дэвшүүлээд байсан бол намын бүгд хурлаас Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжиж оролцох нь зөв гэсэн шийдвэрийг гаргажээ.
Улс төр

С.Чинзориг: АН Д.Зоригтыг тангараг өргүүлбэл ард түмний сонголтыг уландаа гишгэснээс өөрцгүй
АН-аас УИХ-ын дэд даргад нэр дэвшсэн Р.Гончигдоржийг томилох тухай асуудлыг өчигдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх байсан ч МАН-ынхан 26 дугаар тойргоос дахин санал хураалтад Д.Сумъяабазарыг тангараг өргүүлэхгүй бол уг асуудлыг хэлэлцэхгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн билээ.
Улс төр

УИХ-ын дэд даргаар Р.Гончигдоржийг томиллоо
УИХ-ын дэд даргаар Р.Гончигдоржийг томилсон байнгын хорооны тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталлаа. Энэ асуудлыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж байсан ч МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Д.Сумъябазарыг тангараг өргүүлэхгүй бол дэд даргыг томилуулахгүй гэж завсарлага авсан юм.
Улс төр

Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг баталлаа
УИХ-ын чуулганаар Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг баталлаа. Ийн манай улс хүлээн зөвшөөрснөөр 2000 оны долдугаар сарын 26-нд тус банкны 61 дэх гишүүн орноор элссэн юм байна.
Улс төр

УИХ-ын дэд даргыг сонгох асуудлыг хэлэлцэж
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар УИХ-ын дэд даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэх асуудлыг хэлэлцэхийн өмнө МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдсөн Д.Сумъябазарын УИХ-ын гишүүний тангаргыг өргүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Улс төр

Д.Сумъяабазар, Д.Зоригт нар хамт тангараг өргөж магадгүй
УИХ-ын чуулган 09:00 цагт хуралдах ёстой одоо болтол эхлээгүй, чуулганы танхим хоосон байна. МАН-ынхны зүгээс Сонгинохайрхан дүүргээс сонгогдоод буй Д.Сумъябазарыг тангараг өргүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Харин олонхийн бүлэг нэгэнт Д.Сумъяабазар тангараг өргөж байгаа бол Өвөрхангайгаас сонгогдсон Д.Зоригтыг ч тангараг өргүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа аж.
Улс төр


































