"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
Ерөнхийлөгчийн санаачилгаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа
Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсжээ
Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна
Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа
Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ
Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ

Нэг өрх сард 1 сая төгрөг олж 1.1 сая төгрөг зарцуулж байна
Үндэсний статистикийн хороо энэ оны 1 дүгээр улирлд өрхийн дундаж орлого 137 мянган төгрөгөөр өсч 1 сая төгрөгт хүрсэн судалгаа танилцуулав. Үүнд цалин хөлс 52, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 26.6 мянган төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөллөө хэмээн дүгнэжээ.
Нийгэм

Түймэрт өртсөн иргэнд гэр олгов
Ховд аймгийн Онцгой байдлын газарт он гарсаар18 удаагийн гал түймрийн дуудлага иржээ. Хамгийн сүүлд буюу 05 дугаар сарын 12-ны өдөр Ховд сумын Баянбулаг багт гал түймрийн улмаас эрдэнэт хүний амь эрсэдсэн золгүй явдал тохиолдсон. Тухайн гал түймрийн улмаас орон гэргүй болсон иргэн Ж-д аймгийн Засаг дарга, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас таван ханатай иж бүрэн гэр, сая төгрөгийн тусламж үзүүллээ.
Нийгэм

Зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна
УЛААНБААТАР ХОТ Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 19-21 градус дулаан байна.Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус дулаан, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Нийгэм

21 нас хүрээгүй иргэдэд газ худалдаалахгүй байхыг анхаарууллаа
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газраас хамтарч шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй зөв хэрэглээг хэрэглэгчдэд хэвшүүлэх, буруу хэрэглээнээс гарч болзошгүй аюул, осол, эрсдлийг арилгах, бууруулах зорилгоор 220 граммаар савлагдсан буюу ахуйн хэрэглээний жижиг газ, шингэрүүлсэн шатдаг хий худалдаалж буй аж ахуйy нэгж байгууллагуудад сургалт зохион байгууллаа.
Нийгэм

Авто замын хөдөлгөөнийг хязгаарлана
Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хүрээнд 2018 оны 05 сарын 15-ны өдрөөс 2018 оны 07 сарын 15-ны өдөр хүртэл авто замын өргөтгөлийн ажил хийгдэх тул Чингисийн өргөн чөлөөнөөс Яармагийн гүүр хүртэлх замын хойд урсгалын 570 метр газарт авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, урд урсгалаар сөрөг хөдөлгөөнд оролцуулна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
Нийгэм

Цалингийн нэмэлт хэлэлцээ өнөөдөр үргэлжилнэ
МҮЭ-ийн холбооноос 2018 оны 05 сарын 10-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрээр тохиролцсоны дагуу 05 сарын 01-ний өдөр эхлүүлсэн цалингийн нэмэлт хэлэлцээг 05 сарын 14-нд үргэлжлүүлэх саналыг хүргүүлсэн билээ.
Нийгэм

“Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр”-т зориулсан өдөрлөг болно
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном сан”-гаас хамтран энэ тавдугаар сарын 17-нд тохиож буй “Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр”-ийн хүрээнд эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулах гэж байна.
Нийгэм

Өнөөдөр ихэнх нутгаар бага зэргийн салхи шуургатай
УЛААНБААТАР ХОТ Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө 16-18 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 852 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:Сунгалттай паспортаар гадаадад зорчихгүй байхыг анхааруулж байна
Олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандартыг бүрэн хангах, монгол иргэдийн гадаадад зорчих эрхийг баталгаажуулж, гадаад улсын хилээр нэвтрэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах зорилгоор Монгол Улсын үндэсний гадаад паспортад 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн сунгалт хийхгүй болсон билээ.
Нийгэм

Мэдээлэл технологийн чиглэлээр хийж буй ажлаа гишүүн байгууллагуудад танилцуулав
МҮЭХ-ноос кампанит ажил, мэдээлэл технологийн чиглэлээр хийж буй шинэчлэлээ салбар, нийслэлийн ҮЭ-ийн холбоо, ҮЭ-ийн хороо, харъяа байгууллагын удирдлага, аппаратын ажилтнуудад танилцуулах сургалтыг өнгөрсөн баасан /05.11/ гаригт хийсэн билээ.
Нийгэм

“ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэн болно
Монгол Улс нь баялаг соёл, үлгэрийн мэт байгаль, аюулгүй орчин, нөхөрсөг ард иргэдээрээ жуулчдыг өөртөө татдаг. Айлчлан ирж буй зуны саруудад цэцэг навчис дэлгэрч, байгалийн гоо үзэсгэлэн улам бүр тодрон аялан жуулчлах цаг агаарын хамгийн таатай байдал бүрддэг билээ.
Нийгэм

15 сая төл бойжиж байна
Оны эхний 28.2 сая хээлтэгчийн 57.9 хувь буюу 16 сая 318.0 мянган эх мал төллөж, 15 сая 465 мянган төл бойжиж байна. Энэ нь Монгол Улсын мал сүрэг одоогийн байдлаар 49.4 мянган ботго, 281.2 мянган унага, 611.6 мянган тугал, 8 сая 567 мянган хурга, 5 сая 951 мянган ишгээр өссөн үзүүлэлт юм. Төл бойжилт 95.0 хувьтай байна.
Нийгэм

“Вэнчуаны газар хөдлөлтийн 10 жилд зориулсан хүндэтгэлийн хурал“-д оролцож байна
БНХАУ-ын Онцгой байдлын яам, Сычуан мужийн Ардын Засгийн газар болон Газар хөдлөлтийн агентлагаас хамтран зохион байгуулж буй “Вэнчуаны Газар хөдлөлтийн 10 жилд зориулсан хүндэтгэлийн хурал“-д Монгол Улсаа төлөөлөн Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй төлөлөөгчид оролцож байгаа аж.
Нийгэм

Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан
Салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 22-24 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 40 хувь, агаарын даралт 857 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Нийгэм






























