"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
Ерөнхийлөгчийн санаачилгаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа
Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсжээ
Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна
Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа
Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ
Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ

Гадаад харилцааны сайд АНУ-д албан ёсны айлчлал хийнэ
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 5 дугаар сарын 18-22-нд Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийж, Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео, АНУ-ын Конгрессын гишүүд болон албаны бусад хүнтэй уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцана.
Нийгэм

О.Алтансүх:Хамтын ажиллагааны санамж бичгээ үргэлжлүүлэн зурах аз тохиож байна
Засгийн газрын 2016 оны 55 тоот тогтоолоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-ийг байгуулсан. Тус төвд сард дунджаар 10 мянга гаруй дуудлагын хандалт ирж байна. 2017 онд 144869 дуудлага хүлээн авсны 3173 тохиолдлыг аймаг, орон нутгийн ГБХЗХГ, хэлтэс, хамтарсан багт шилжүүлж, 63%-ийг бүрэн шийдвэрлэж, 1392 тохиолдлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж.
Нийгэм

Гүнтийн замыг засварлаж байна
Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5 км авто замыг 2014 онд “Жэй Кэй Си” компани барьж, комисст хүлээлгэн өгсөн. Тухайн зам руу иргэд хашаа тулган барьж, уулын усны урсгалын гольдролыг өөрчилж, борооны ус зайлуулах өөрийн шуудууг шороогоор дүүргэн хаасны улмаас зам дээр ус тогтон, хучилт эвдрэх гол нөхцөл болж байна.
Нийгэм

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
Өнөөдөр Дорноговь, Сүхбаатарын нутаг, Дундговь, Өмнөговийн зүүн, Дорнодын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өчигдрөөс эрс сэрүүсч 5-7 градус дулаан байна.
Нийгэм

Дараачийн тэмцэлд орох эсэх нь даваа гарагт тодорхой болно
Ажил хаялтын өмнөх суултад оролцогчид үд дундад “Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмж тогтоох”-ыг шаардаж цуглаан зохион байгууллаа.
Цуглаанд МҮЭ-ийн холбооны удирдлагууд, ажилтнууд, ЭМАҮЭХ, БШУҮЭХ, ААХҮЭХ, ХХААБОҮЭХ болон бусад салбарын ҮЭ-ийн холбоод, орон нутгийн ҮЭ-үүдээс төлөөлөл оролцож, 11 хүн төр засагт хандаж үгээ хэлэв.
Нийгэм

Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна
Сүүлийн үед хуурамч бичиг баримт бүрдүүлэн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгслийг луйвардан авах, банк, банк бус санхүүгийн байгууллага болон хадгаламж зээлийн хоршоодыг хууран мэхлэж их хэмжээний санхүүгийн хохирол учруулсан үйлдлүүд гарах болсон.
Нийгэм

Унасан вагоны талаар УБТЗ албан ёсны мэдээлэл өгнө
ОХУ, БНХАУ хоорондын экспортын бараа тээвэрлэж явсан ачааны вагон өчигдөр 16-17 цагийн үед ”ДАРХАН 1” өртөөнд осолдсонтой холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэл өгсөн билээ. Ингэхдээ нийт гадаад паркийн найман вагон замаас гарсан, нэг вагоны ачиж явсан үр тариа асгарсан, нэг вагон хажуулдсан, зургаан вагон босоогоороо байдалтай байна гэж байсан юм. Ослын шалтгаан нь төмөр замын дэр мод ялзарч муудсанаас вагон замаасаа гарсан гэх мэдээлэл бий.
Нийгэм

НАЛАЙХЫН ЗАМЫГ 3 ХОНОГИЙН ДАРАА НЭЭНЭ
Баянзүрх дүүргийн 11-р хороо, Налайхын авто зам, Бумбат, Цэцээ гүн рүү салдаг уулзварын баруун талд ус зайлуулах хоолойн хучилтын хавтан цөмөрч, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй болсон. Иймд Замын цагдаагийн албатай зөвшилцөж, 2018 оны 5-р сарын 06-ны өдрөөс замын тус хэсгийг хаан, түр зам гарган хөдөлгөөн нэвтрүүлж байгаа юм.
Нийгэм




































