"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
Ерөнхийлөгчийн санаачилгаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа
Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсжээ
Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна
Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа
Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ
Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ

Эрүүл мэндийн ҮЭ-ийнхэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хэлэлцээрт орохыг шаардаж байна
Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ сарын 8-ны өдөр сувилагч, эмнэлгийн ажилтнуудын жагсаалыг зохион байгуулсан. Энэ үеэрээ Засгийн газар, Ерөнхий сайд, Эрүүл мэндийн яаманд хандан шаардлага хүргүүлж, хариуг энэ сарын 11 буюу өнөөдрийн дотор авна гэдгээ уламжилсан ч хариу ирээгүй байгаа аж.
Нийгэм

Дэлхийн таримал ургамлын генетик нөөцийг чөлөөтэй ашиглах боломж бүрдлээ
“Нэгдсэн үндэстний байгууллагын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийг өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан юм.
Нийгэм

Монгол бичгэн гэрлэн чимэглэл хотын төвийг чимэх нь
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хурлаар Монгол хэл, Үндэсний бичгийг “Гэрлэн чимэглэл, зар сурталчилгааны байгууламж, хөшөө баримал”-аар дамжуулан сурталчлах, танин мэдүүлэх талаар хэлэлцсэн байна. Төлөвлөж буй ажлын тухай УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн М.Гансэлэм зөвлөлийн гишүүдэд танилцуулжээ.
Нийгэм

Газар хөдлөлтийн гамшиг нүүрлэх эрсдэл жил бүр нэмэгдэж байна
Монгол орны нутаг дэвсгэрт тохиолдож буй газар хөдлөлт сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэж байгаа аж. Тухайлбал, 2008-2015 онд 16973-30111 удаа бүртгэгдсэн байна. Тэгвэл 2016 онд 38442, өнгөрсөн онд 36437 удаа газар хөдөлжээ.Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд газар хөдлөлт нэмэгдэн, эрсдэл 1.3-2.1 дахин өссөнийг эдгээр тоо харуулж буй юм. Өнгөрсөн онд 2.5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 77 удаа болсны 21 нь томоохон суурингийн оршин суугчдад мэдрэгдсэн байна.
Нийгэм

Автомашин хулгайлсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ
Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд оршин суух Т-ын эзэмшлийн “Mitsubishi kolt”, 1 дүгээр хороонд оршин суух Б-ийн эзэмшлийн “Toyota Pruis-10” маркийн автомашинуудыг Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай М, Ч нар бүлэглэн хулгайлсныг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байна.
Нийгэм

Зуун айл орчимд хийж буй хяналт шалгалт үргэлжилж байна
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9,10,11,12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Цагдаагийн гудамж, 100 айл орчимд зөвшөөрөлгүй ил задгай худалдаа, үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж иргэдэд хяналт шалгалт явууллаа.
Нийгэм

МСК Улаанбаатарын усан хангамжийг 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар шийднэ
АНУ-ын Конгресс өнгөрсөн 04 дүгээр сард хүлээн авч Компакт гэрээгээр хэрэгжүүлэх хөтөлбөрийн саналыг хэлэлцэн дэмжижээ. Компакт гэрээний хүрээнд нийтдээ 350 сая хүртэл ам.долларын буцалтгүй тусламжийг Улаанбаатар хотын нийт усан хангамжийг нэмэгдүүлэхэд зарцуулна.
Нийгэм

Сүбаатар дүүрэг соёл, амралтын ногоон байгууламжтай болно
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Дамбардаржаад Байгаль орчин, аялал жуулчлалын яам Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төсөлтэй хамтран “Улаанбаатар хотын ой” цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар болжээ. Цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл 2022 он хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БНСУ-ын Ойн ерөнхий газрын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд хэрэгжих юм байна.
Нийгэм

Эрүүл мэндийн ҮЭ Францын ҮЭ-тэй хамтарч ажиллахаар болжээ
Өнөөдөр Францын сувилагчдын эрхийг хамгаалах ҮЭ-ийн төлөөлөгч Мари Одил Дутэш, Эрүүл мэндийн ҮЭ-ийн төлөөлөгч, хүүхдийн эмч Изабэл Шашар, ҮЭ-ийн ахмад ажилтан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хүмүүжүүлэгч Катрин Бүшер нарыг Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооныхон хүлээн авч уулзаж, хамтран ажиллах санал тавьжээ
Нийгэм



































