Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог
Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна
Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо

Бямбад тэгш, нямд сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно
Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор орон нутгаас нийслэл хотыг чиглэсэн хөдөлгөөн болон томоохон зах, худалдааны төв рүү чиглэсэн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж ачаалал үүсэх, түгжрэл саатал бий болдог тул Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01-р сарын 25-ны өдрийн А/71 дугаарт захирамжийн дагуу нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг түргэн шуурхай, аюулгүй зорчуулах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж байна.
Нийгэм

Тасалбар дамлахаас сэргийлж эхэлжээ
Монгол түмний уламжлалт сар шинийн баяр дөхсөн үед галт тэргээр үйлчлүүлэгч иргэдийн тоо нэмэгддэг. Ачаалал ихтэй энэ үед амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор тасалбарыг олноор нь авч худалдан авч зохиомол хомсдол үүсгэн өндөр үнээр дамлан зарж иргэдийг хохироох асуудал үүсдэг.
Нийгэм

“Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого”-ыг удирдлагуудад танилцуулав
Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн ээлжит хуралдаанаар баталсан төрийн захиргааны болон нутгийн удирдлагын байгууллагын чиг үүрэг дахин хуваарилах аргачлалыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр аймаг, нийслэлийн Засаг дарга болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох бусад албан тушаалтнуудад танилцуулж, уг аргачлалыг цаашид хэрэгжүүлэх асуудлаар зөвлөгөөн зохион байгууллаа.
Нийгэм

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВТЭЙ БОЛНО
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах зорилтын хүрээнд 2017-2020 онд хэрэгжүүлэх “НЭГ ӨРХ-НЭГ АЖЛЫН БАЙР” хөтөлбөрийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 71 дүгээр тогтоолоор батлан хэрэгжүүлж байна.
Нийгэм

Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралджээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр хуралдлаа. Хурлаар НИТХ-д танилцуулах Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээ, гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын танилцуулга,
Нийгэм

Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар Цагдаагийн ерөнхий газарт Шаардлага хүргүүллээ
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Эрүүлжүүлэх, саатуулах төвд 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хяналт шалгалт хийсэн билээ. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу Цагдаагийн ерөнхий газарт 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Шаардлага хүргүүллээ.
Нийгэм

Хийн түлшээр ажилладаг том оврын автобусны жолооч нарт сургалт зохион байгуулжээ
Өнөөдөр Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Эрчим хүчний /газрын тос, хий/ хяналт, автотээврийн хяналтын чиглэлээр нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг ”Эрдэм транс” ХХК, ”Блю бус” ХХК-ийн хийн (CNG) түлшээр ажилладаг хөдөлгүүртэй автобусны жолооч нарт “Хийн (CNG) түлшээр ажилладаг хөдөлгүүр бүхий их багтаамжийн автобусны хийн баллонт тоног төхөөрөмжийн ашиглалтын аюулгүй ажиллагааг хангах тухай” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Нийгэм

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан ирэх сард болно
Монгол Улсын дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд хандаж Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтаар оролцогч талуудад тэгш бус байдал бий болгосон, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой зарим үүргийг шүүхэд ногдуулан хуульчилсан нь Үндсэн хуультай нийцэхгүй байна гэж үзэн хүсэлт ирүүлжээ.
Нийгэм

Лоретта Хибер Жерарде: Азийн сайд нар Улаанбаатарт чуулахдаа ололтоо бататгах, дутагдлаа засахын төлөө ажиллана
Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран энэ оны долдугаар сарын 16-19-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал 2018”-ын Удирдах зөвлөл, Ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд жанжин Д.Сүхбаатарын танхимд болов.
Нийгэм

Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 4.8 хувийг эзэлж байна
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 22-ны байдлаар, амбулаторийн 67.823 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3223 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.8 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.9 хувиар бага байна.
Нийгэм

Кёкүтэнхо Н.Цэвэгням Налайхын эмнэлэгт түргэн тусламжийн машин өглөө
Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэг, ашиглалтад ороод удаагүй байгаа 50 ортой Хүүхдийн эмнэлэгт түргэн тусламжийн дуудлагын автомашин гардуулан өгчээ. Энэхүү автомашиныг Япон, Монголын хамтарсан “Токуда Монгол” сан, сүмоч Н.Цэвэгнямтай хамтран өгч байгаа аж.
Нийгэм

Монголчуудыг гурван сая болгосон Х.Монголжин охин 3 нас хүрлээ
Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин охин өнөөдөр 3 нас хүрч байна. Тэрбээр 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн өглөөний 08.27 цагт Өмнөговь аймгийн Даланзадгад суманд Монгол Улсын гурван сая дахь иргэн болон мэндэлж элэг нэгт монголчуудынхаа магнайг тэнийлгэсэн билээ.
Нийгэм

ГХЯ:АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна, визэнд зуучилна гэх мэдээлэл нь залилан
Гадаад харилцааны яамнаас олон нийтэд анхааруулж сэрэмжлүүлэг гаргажээ. Үүндээ “АНУ-ын H-2 ангиллын виз олгох эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улс багтсаны дараагаар АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна, визэнд зуучилна гэх зэргээр залилангийн гэмт хэргийн шинжтэй зарлал, мэдээлэл олноор гарч байгаа тул иргэдийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг хүсье.
Нийгэм































