Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө

Эрх чөлөөний хөшөөнд хэд хоногтоо л очиж болохгүй нь
АНУ-ын бэлгэ тэмдэг-Эрх чөлөөний хөшөөнд хэдэн хоногтоо л зочид жуулчид очиж болохгүй нь. Засварт ороод удаагүй байсан Эрх чөлөөний хөшөө Америкийн зүүн хойд нутгийн дайрсан “Сэнди” хар салхинд нэрвэгдэж, хөшөөний эргэн тойрны цэцэрлэгт хүрээлэнд багагүй хохирол учруулжээ. Гэхдээ хөшөө өөрөө гэмтээгүй гэж байна.
Эрүүл мэнд

Авлига өгөөгүйгээс болж ажлаа алдаж байсан уу
Малайзад бизнес хийхэд авлига яаж чөдөр тушаа болж байгааг саяхан олон улсын бизнес эрхлэгчдийн дунд хийсэн судалгаа харууллаа.
“Transparency International” байгууллагаас хийсэн “Авлига өгөгчдийн судалгаа”-нд 30 гаруй орны 3000 гаруй компанийн гүйцэтгэх захирлууд оролцоход Малайзын бизнесмэнүүд авлигагүйгээр ажил нь урагшаа явдаггүй, дандаа нурдаг болохыг хэлжээ.
Эрүүл мэнд

Сирийн босогчид өөрөө удирдлагатай танк үйлдвэрлэжээ
Ерөнхийлөгч Башар аль-Асадын дэглэмийн эсрэг тэмцэж байгаа Сирийн босогчид хуучин машины дизель мотор, дугуй, бусад сэлбэг ашиглан хүүхдийн Sony Playstation тоглоомын удирдлагаар залж, пулемётоор буудах танк үйлдвэрлэжээ. Танкны их биеийг 2,5 см зузаантай ган хавтангаар хийсэн нь 23 мм-ийн калибрын сумаар буудахад нэвтрэхгүй хуяг болсон байна.
Эрүүл мэнд

Цөмийн дайн гарахад тулсан хоёр тохиолдол
Манай гариг дээр цөмийн зэвсэгтэй орны тоо нэмэгдэж, асар их хуримтлалтай болоод байгаа нь цөмийн дайн гарах вий гэсэн болгоомжлол төрүүлэх болсон. Харин манай гариг дээр социалист, капиталист хоёр систем оршин тогтнож бие биедээ итгэдэггүй үзэл суртлын “хүйтэн дайн” ид хүчээ авч байсан үед хоёр ч удаа цөмийн дайн дэгдэх шахсан баримт байдаг.
Эрүүл мэнд

2030 онд гэхэд Хятад АНУ-ыг түрүүлж, Азийн орнууд Европоос илүү нөлөөтэй болно
Одоогоос 20 жилийн дараа гэхэд Ази тивийн улс орнуудын хүч нөлөө АНУ, Европыг нийлүүлснээс ч хүчирхэг болно хэмээн Америкийн Үндэсний тагнуулын зөвлөл саяхан гаргасан илтгэлдээ дурджээ. Түүнчлэн 2030 он гэхэд Хятад улс эдийн засгийн цар хэмжээгээрээ АНУ-ыг гүйцэн түрүүлж дэлхийн №1 эдийн засагтай гүрэн болно гэж уг илтгэлд бичсэн байна.
Эрүүл мэнд

Энэтхэгийн коллежид жинс өмсөхийг хориглолоо
Энэтхэгийн Нью-Делигээс 110 км-т орших Харьяна мужийн Адарш коллежийн захиргаа 16-19 насны эмэгтэй оюутнуудаа хичээлд ирэхдээ жинс, богино даашинз, футболка өмсөхийг хориглосон байна. Сургуулийн захиргаа ийм байдлаар суралцагсдаа эрчүүд болон ахлах насныхны бэлгийн хүчирхийллээс хамгаалах гэнэ. Тэдний үзэж байгаагаар охидын гадаад төрх нь тэдэнтэй эрчүүд харилцахад нөлөөлдөг гэнэ.
Эрүүл мэнд

Стросс-Кан буудлын үйлчлэгч хоёр зохицжээ
Олон улсын валютын сангийн тэргүүн асан Стросс-Каны эсрэг иргэний хэргийг Нью-Йорк хотноо шийдвэрлэж дууссан тухай шүүхээс өчигдөр мэдэгджээ. Стросс-Кан, хүчиндүүлэх шахсан гэлцдэг буудлын үйлчлэгч хоёр хэлэлцээрт гарын үсэг зурж буудлын үйлчлэгч өргөдлөөсөө татгалзжээ
Эрүүл мэнд

У.Чавес дахиад л хорт хавдартайгаа тулалдах нь
Ердөө таван сарын өмнө л хорт хавдраас ангижирсан хэмээх баярт мэдээгээ ард түмэнтэйгээ хуваалцан баярлаж байсан Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес дахин хорт хавдартай тулалдах ёстой болжээ. Хэдхэн хоногийн өмнө Гаванад очиж эмчилгээ хийлгэхдээ тэрээр хорт хавдар нь дахин сэдэрсэн гэдгийг мэджээ.
Эрүүл мэнд

Сирид талхны үнэ хаданд гарчээ
Иргэний дайн, зэвсэгт мөргөлдөөний хөлд хоёр жил шахам зовж зүдэрч байгаа Сирийн ард иргэд аюулгүй байдалдаа санаа зовнихын хажуугаар амь зогоох хоол хүнс хаанаас олох билээ хэмээн толгой гашилгаж байна. Хүнсний гол хэрэгцээ болсон гурил, талх, нарийн боов хомсдсоноос иргэд өлмөн зэлмэн өдөр хоногийг өнгөхөөрөөд хүрчээ.
Эрүүл мэнд

Эзэн хааны эд зүйлийг дуудлагаар худалдах нь
Оросын эзэн хааны гэр бүлийн өмнө нь хэвлэгдэж олны хүртээл болж байгаагүй гэрэл зураг, Николай II хааны их гүн Николай Николаевичид бичсэн зурвас, бусад баримт бичиг, хувийн эд зүйлийг өнөөдөр Женевт дуудлагаар зарах гэж байна. ИТАР-ТАСС-ын мэдээлснээр энэ дуудлага худалдаанд 200 орчим эд зүйл тавьсан гэнэ.
Эрүүл мэнд

































