АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Усны үйлчилгээний шинэчлэлд зорилтот өрхийг дэмжих бодлогыг хамтран хэрэгжүүлнэ
ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ
Сэрэмжлүүлэг
Э.Мөнгөншагай, У.Батзориг, Т.Жулдыз нар Азийн аваргын шигшээд шалгарчээ
“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол өнөөдөр эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
Улсын Филармонийн гоцлол дуучин Б.Дэлгэрбаяр бие даасан тоглолтоо хийнэ

Дуу хөгжимд үнэн сэтгэлээсээ дурлаж, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн яваа олон залуусыг урлагийн од болон гялалзах тэрхүү хүслийг биелүүлж өгсөн Universe Best Songs анхдугаар наадмын шилдэг оролцогч Баяраагын Дэлгэрбаяр хэдийнээ бидний сайн танил болсон билээ.
Мэргэжлийн дуулаачийн ангиа төгсөөд олон сайхан уран бүтээлээрээ үзэгч, сонсогчдынхоо хүрээг тэлж өдгөө Монгол Улсын Филармони гэх их айлд харьяалагдан ажиллах болсон тэрээр тун удахгүй болох эх орны дайны аугаа их ялалтын 70 жилийн ойд зориулсан “Поклонимся” тоглолтондоо бэлтгээд тун ч завгүй байгаа сурагтай.
Тус тоглолт нь ирэх сарын 8-ны өдөр 19 цагаас Соёлын төв өргөөний тайзнаа ганцхан удаа болох бөгөөд тоглолтын найруулагчаар ТС, МУУГЗ С.Сүхбаатар, хөтлөгчөөр МУСТА Э.Гантулга болон хөгжимчин М.Хулан, СУИС, СИТИ дээд сургуулийн найрал дуучид оролцох аж.
Тоглолтод “Темная ночь”, “Журавли”, “Катюша”, “День победы”, “Хотят ли Русские войны” зэрэг та бидний сэтгэлд хоногшсон дуунууд дуулагдах гэнэ.

0 Сэтгэгдэл