Зүрхний булчингийн тэжээл дутагдсанаас зүрхээр өвддөг. Тэжээл дутагдах 2 төрлийн үндсэн шалтгаан байна.
1. Зүрхний булчингийн цусан хангамж дутагдах (зүрхний булчинг цусаар хангах судсыг титэм судас гэж нэрлэнэ. Титэм судасны нарийсал, эсвэл бөглөрлөөс үүднэ. Нарийсал нь судасны үрэвсэл, хатуурал, шохойжил, төрөлхийн гаж хөгжил г.м-ээс үүсдэг бол бөглөрөл цусны бүлэн, хий зэргээр бөглөрнө.)
2. Зүрхний булчингийн хэрэгцээ нэмэгдэх (Зүрхний булчин томорсоноос, эсвэл зүрхний цохилтын тоо нэмэгдсэнээс булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээ, шаардлага буюу цусан нэмэгдэнэ. Энэ үед хэвийн, ямар нэгэн эмгэг өөрчлөлтгүй титэм судас өсөн нэмэгдсэн хэрэгцээ буюу цусан хангамжийг хангалттай өгч чадахгүй).
Зүрхний цусан хангамж дутагдсанаас үүссэн өвдөлтийн онцлог: Цээжилэхэд хялбар болгох үүднээс“БОДХЭН” гэж товчилно.
Б айрлал – цээжний зүүн талд, өвчүүний араар өвдөлт
байрлах
О нцлог – дараад, базаад, шахаад байгаа мэт мэдрэмж төрөх
(цусан хангамж дутагдсанаас өвдөх үед хэзээ ч
хатгаж өвддөггүй)
Д амжилт – зүүн гар, дал, мөр лүү өвдөлт дамжих
Х угацаа – 20 минут хүртэл өвдөх (1 минутаас бага өвдөх нь
зүрхний өвдөлт биш, 20-иос дээш бол
зүрхний шигдээсийн аюул)
Э рчим – сулаас, маш хүчтэй. Хутгалах мэт өвдөх гэж
зүйрлэнэ.
Н амдах – титэм судас тэлэх эмэнд, эсвэл хийж буй үйлдэл,
ачааллаа зогсооход намдана. Зүрхний шигдээсийн
үед зөвхөн өвдөлт намдаах эмэнд эрч нь сулрана.
http://www.garag.mn