Ходоодны арван хоёр нугалаа гэдэсний шархыг нохойн хошууны жимсний хандаар эмчлэх арга:
Нэгдүгээр арга: нэг ширхэг нохойн хошуу жимсийг нэг стакан буцламгай усанд хийж 10-12 цаг хандлаад, 10 минут буцалгаж, бага зэрэг зөгийн бал нэмж хэрэглэнэ. Өдөрт хоёр удаа хоол идэхээс өмнө 1-2 стаканаар ууна. Хүүхдэд 1- 4 стаканаар өгнө.
Хоёрдугаар арга: нэг ширхэг нохой хошуу жимсийг нэг стакан усанд хийж 10 минут буцалгаад хоёр цаг хандлана. Хэрэглэх хэсгээ шүүж авч байна. 1-2 стаканаар өдөрт 3-4 удаа хоол идэхээсээ өмнө ууна.
Ходоодны шархыг хушганы хандаар эмчлэх:
Эм бэлтгэх жор, арга:
- 20 гр нунтаг хушга
- 1-2 стакан, буцламгай ус
- 1 цайны халбага зөгийн бал
Хандлах хугацаа: 30 минут
Энэ хугацаанд тасралтгүй хутгана. Дараа нь шүүгээд зөгийн балаа нэмж хутгана.
Уух журам: Өдөрт нэг удаа десертийн (10 мл) халбагаар ууна. Энэ хэмжээ бага мэт санагдавч эмчилгээнд хангалттай.
Бэлдмэлийг хэрэглэсний үр нөлөө:
- Ходоодны шархыг сайн аниулна.
- Ходоодонд хортой бичил организм үржих боломжийг хаадаг.
- Цусны шүүрлийг зогсооно.
- Ходоодны эд эсийн төлжилтийн үйл явц хурдасдаг.
- Хушга өөрөө маш илчлэг, биед тустай олон чухал бодис агуулдаг.
- Энэ нь ходоодны шархлаатай хүнд маш тустай. Учир нь уг өвчнөөс болж бодис биед муу шингэдэг энэ сайжирна гэсэн үг.
Тараг, ургамлын тосоор ходоодны шарх эмчлэх:
Тараг нэг аяга, ургамлын тос нэг хоолны халбага хольж найруулаад өдөр бүр ууж хэвших юм бол ходоодны шарх түргэн анидаг.
Ходоодны хүчил ихэдсэнийг өндөгний хальсаар эмчлэх:
Хятад жор: Нэг ширхэг өндөгний хальс, ус 140 мл
Бэлтгэх арга: Угааж нунтаглана.
Уух журам: Өдөрт нэг удаа буцалсан усаар даруулж ууна. Курс эмчилгээний хугацаа: 14 хоног.
Алимны цуу хордлогоос амь аварна
Олон арга байдгийн дотор Оросын нэг ийм арга бий. Алимаа угаагаад муудсан хэсгийг авч хаяна. Бүдүүн ширхэгтэй үрэгчээр нухсан алимаа шилэн саванд (модон болон ваар сав ч болно) хийж 0.4 кг алимны зутанд 0.5л ус гэсэн тооцоогоор буцалсан ус нэмнэ. Дээрээс нь нэг литр тутамд 10 гр зөгийн бал юм уу, элсэн чихэр холиод исэлтийг түргэсгэхийн тулд 10 гр исгэгч, 20 гр хатсан хар талх хийгээрэй.
Саваа харанхуй, дулаан газар (20-30с-д) таглалгүй 10 хонуулахдаа өдөрт хоёр удаа модон халбагаар хутгана. Дараа нь самбайгаар шүүж, гарган авсан нэг литр тутамд 50-100 гр зөгийн бал эсвэл элсэн чихэр нэмж, лонхонд юүлээд амыг нь самбайгаар ороон, харанхуй, дулаан газарт тавина. Шингэний өнгө тунгалаг болмогц исэлт дууссан гэж ойлгож болно. 40-60 хоногийн дараа цуу бэлэн болно.
Шингэнээ шүүж аваад, битүү бөглөж сэрүүн газар хадгална.