Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Тахь үр удмаа үлдээхийн тулд олон бэрхшээл туулдаг

-Монгол тахийн сүрэг дунд өнгөрүүлсэн нэг өдөр-

Хаврын урь аль хэдийнэ орж ногооны үнэр чийглэгдсэн газрын хөрснөөс өндийж ядна. Хэзээ нэгэн цагт өнгө зүсээ гайхуулан уул талыг чимж байснаа сануулах гэсэн мэт хадлангийн хөлөөс үлдсэн шар өвс хөлийн дор тэргүүнээ тэнгэр рүү чиглүүлэн ихэмсэг орших нь амьд бодгалийн тасралтгүй үргэлжлэх залгамжийг сануулна... Ирж яваа цаг гэж энэ дээ хэмээн нүдээрээ дарсан дүрслэлээ бодон бодон явсаар зорьсон газраа ирлээ. Бодол тэнэх ч завдал олголгүй цаг гаруйхан давхиад зорьсон газраа ирчих нь тэр.

Монгол оронд 60 гаруй тусгай хамгаалалттай газар байдгийн 24 нь байгалийн цогцолборт газар. Гэтэл тэр хорь гаруй газраас цорын ганц төрийн бус байгууллага нь Хустайн байгалийн цогцолборт газар. Улсын төсвөөс нэг ч төгрөг авдаггүй ч хамгийн амжилттай үйл ажиллагаагаа явуулж буй аялал жуулчлалын бүс төдийгүй байгаль орчны онцлогоосоо шалтгаалаад томоохон судалгааны бүс нутаг болсон талаар л өмнө сонсож байснаас нүдээр үзээгүй газраа хөл тавилаа.
Нэгэнт ирсэн зорилго маань энэ л нуруунд идээшиж өсч үржин Монголын гэх тодотголоор нэн ховор амьтан болох Монгол тахийн сүргийг ойроос харах байв. Ингээд Хустайн байгалийн цогцолборт газрын баазаар орж, урьдаас ярьж тохирсны дагуу дэд захирал Дашпүрэвтэй уулзаад түүнээс томилолт аван Г.Ууганбаяр гэх биологич залуугаар газарчлуулан цааш хөдлөв.

Болорын сүрэг биднийг угтав

УИХ-ын 1993 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн 83 дугаар тогтоолоор Хустайн нурууг байгалийн нөөц газрын зэрэглэлээр анх улсын тусгай хамгаалалтанд авч, 1998 онд зэрэглэлийг ахиулж, байгалийн цогцолборт газар болгожээ. 50.6 км хавтгай дөрвөлжин энэ нутагт 459 зүйл гуурст ургамал, 85 зүйл хаг, 90 зүйл хөвд, 33 зүйл мөөг ургадаг, халиун буга, цагаан зээр, бор гөрөөс, зэрлэг гахай, аргаль хонь, янгир ямаа, монгол тарвага, саарал чоно, шилүүс мий, мануул мий, шар үнэг, хярс, халздай дорго гээд 44 зүйл хөхтөн амьтан, нохой тас, цармын болон хээрийн бүргэд, ооч ёл, хонин тоодог, гангар хун, хар өрөвтас, дагуур ятуу, хотны бүгээхэй зэрэг  217 зүйл шувуу, 16 зүйл загас, хоёр зүйлийн  хоёр нутагтан, 385 зүйл шавьж, түүний дотор 21 зүйл шоргоолж, 55 зүйл булцуу сахалт эрвээхэй, арван зүйл голио, 29  зүйл царцаа бүртгэгджээ. Мөн урьд өмнө дэлхийд тэмдэглэгдээгүй байсан нэгэн зүйл хөрсний шавьж Хустайгаас шинээр олдож, Epidamaeus khustaiensis хэмээн нэрлэжээ.

Бидэнд газарчлах үүрэг хүлээсэн биологич залуу ийн Хустайн байгалийн цогцолборт газрыг бахархан танилцуулна. Гэхдээ юу юунаас илүү зорьж ирсэн тахийн сүргийг  л харах хүсэл сэтгэл гижигдэж, ийш тийш хараачлан явлаа. Эрт цагт Монгол оронд л амьдардаг байсан тахийн сүрэг байгальдаа устаж үгүй болохоос өмнө цөөн тооны унага барьж, өндөр хөгжилтэй орнуудад үзмэр болгон гаргажээ. Тэдгээр цагаачлагч тахь амьтны хүрээлэнгийн үзмэр төдийхнөөр өсч өндийснийг буцаан татах төсөл 1992 онд хэрэгжүүлж Голландаас 16 тахь Монгол руу тээвэрлэсэн ч замдаа саатаж, нэг нь эндчихэж. Түүнээс хойш тэгш тоотой жилүүдэд таван удаагийн тээвэрлэлт хийж 84 тахь Хустайн нуруунд нутагшуулжээ.

Аливаа амьтныг зэрлэгшүүлэхдээ зөөлөн суллах, хатуу суллах гэсэн хоёр аргаас сонголт хийх болдог аж. Тал нутагт зэрлэгшиж амьдрах жамтай ч харь оронд хүнээс хамааралтай өссөн тахийг байгальд нь буцаан тавихдаа манайхан зөөлөн суллах аргыг сонгожээ. Энэ нь голын тохойд том хашаа бариад тэндээ хашиж, байгальд нь дасгасаар өдгөө сул чөлөөтэй тавьжээ. Тахь сүрэглэж амьдрах байгалийн зохицолдолгоотой учир өөрийн гэсэн газар нутагтай байхыг эрмэлздэг амьтан аж. Тийм ч учраас анх нутагласан газраасаа хол явдаггүй гэнэ.

Ийн ярилцаж явтал биологч залуу “Зогс доо” гэв. Хаана юу харсныг нь харчих гээд л ийш тийш дэмий л бүлтэлзэн хараачилсан ч нүдэнд торох зүйл алга. “Тэр уулын орой дээгүүр бугын эвэр харагдаж байна. Харж байна уу. Цаана нь сүрэг буга хэвтэж байна” гэх нь тэр. Харааны бядаа дурангаар сэлбэж байж сая нэг тэртээ уулын орой дээгүүр сэрийх моддын мөчир шиг зүйлийг олж харлаа. Өөртөө бол бугын эвэр гэж итгүүлж чадаагүй ч хөтөчийнхөө амыг дагалаа. Цааш хөдөлж удалгүй бугатай уулын нөгөө тал руу өнгийсөн өндөрлөг дээр гарав. Үнэхээр сүрэг буга уулын урд оройгоор нарлан хэвтэх аж. Хөтөч залуугийн харааны чадварыг гайхан биширсээр цааш зам хороов. Харсан зүгтээ зааж тэр юу вэ хэмээн биологич залуугаар “нүд хийж” сониучирхан явсаар нэгэн уулын ар хяраар идээшлэх тахийн сүрэгтэй таарлаа. Биологич залуу жаахан харснаа “Болорын сүрэг явж байна” гэв.

1992 оноос хойш тээвэрлэгдэн Хустайн нуруунд нутагшсан 84 тахь өдгөө өссөөр 318 болжээ. Тэд бүгд  өөр өөрийн нэртэй. Биднийг угтсан хамгийн эхний сүргийн азарга нь Болор.
Холоос ч гэсэн тахийн сүрэг харсандаа баярлаж, дурангаар жаахан хараалав. Монгол гэрийн адуунаас ялгагдах гойд зүйлгүй харагдлаа. Унаган дэл нь 20 см-ээс урт ургадаггүй, шингэн сүүлтэй, нийтлэг хул хонгор зүстэй байдаг ч бидэр, бараан хул, цайвар хул гээд гадна үзэмжээрээ заавал өөр өөр гэдгийг хөтөчөөсөө сонсов. Тайван идээшлэх ч алсаас тэднийг ажих биднийг аль хэдийнэ анзаарчээ. Үе үе бидний зүг харна. Тахийн сүргийг бөөнд нь харчих ухааны юм бодож явсан надад нэг азаргатай найман толгой сүрэг харсан нь жаахан чамлалттай байв.

Сайханаагийн сүрэгтэй таарах нь аз завшаан

Тахь  нь сүрэглэж амьдардаг бодгаль аж. Хустайн нуруунд 318 тахь байгаагийн 31 азарга өөрийнхөө сүргийг бий болгожээ. Өөрөөр хэлбэл 240 тахь сүрэг болж амьдардаг. Үлдсэн 78 азарга нь сүрэггүй амьдарч байгаа гэнэ.

Хустайн нуруунд байгаа сүргүүдийн толгойлогч болох азаргуудаас хамгийн сайн нь Сайханаа. Тэрээр хамгийн олон гүүг сүрэгтээ авч, сүрэгтэйгээ хамгийн олон жил хамт яваа. Сайханаа арван гүү болон унага, даага нийлсэн 16 тахийг өөрийн сүрэгтээ нэгтгэж, хамгаалдаг. Түүнийг сүргийг жирийн хүн байтугай биологчид жилдээ таван удаа харвал аз хэмээн бэлгэшээдэг байна. Учир нь тэрээр хүний хөлөөс зайдуу газраар нутаглаж, үргэлж нүүдэллэдэг аж. Тиймдээ ч сүргийнхээ бат бөх байдлыг хадгалж байгаа гэсэн.

Тахийн гүү урт насалдаг. Одоогоор 24 настай Алтан нэртэй гүү үр төл гаргаж, сүрэгтээ мэнд байгаа бол азарга нь 15 хүрэх нь ч цөөн гэнэ. Сүрэгтэй болох тэмцлээс шалтгаалж азарга урт наслаж чадалгүй хорвоог орхидог. Тахь хэдийгээр зэрлэг адуу ч генетик янз байдлаа гайхалтай хадгалдаг амьтан гэдэг нь амьдралынх нь явцаас харагддаг. Учир нь цус ойртох үзэгдлээс байгалийн зөнгөөрөө л холуур явж чаддаг байна. Тахийн азарга хэзээ ч үр төлөө гишгэхгүй, нэг азарганы удам ч хоорондоо бүл болж сүрэглэхгүй. Тахь шүдлэн нас хүртлээ үндсэн сүрэгтээ өсч хөрөвжөөд, гурав хүрмэгцээ “аав” азаргандаа хөөгдөж өөрийн бүлийг үүсгэхээр “амьдралд” хөл тавьдаг хуультай. Байдсан гүүнүүдэд зовлон байхгүй. Өөр сүргийн азарга уухайн тас сүрэгтээ авчихна. Эсвэл сул яваа азарга өөртөө нэгтгээд хоёул сүрэг болно. Харин үрээний хувь тавилан өөр. Бэлэн хураагаад сүрэг болгох “эзэнгүй” гүү тэр бүр олдохгүй тул ганцаараа таван нас хүртлээ зоргоороо хэсүүчилнэ. Долоо хүртлээ “гоонь” явдаг сайн эрс ч бий гэх. Чадал муутай нэгэн нь насаараа гүү хурааж чадалгүй явсаар гунигтайгаар насыг барах нь ч байх аж. Гэхдээ тэд дотроо “зохион байгуулалт” сайтай. Аз болж хөгшин азарга таарч буулгаж авч гэмээнэ гүүнүүдийг нь үрээн сүрэг дотроо насаар хамгийн ахмад нь өөрийн болгодог журамтай. Бас тийм амар мөчөөгөө тавихгүй шөрмөстэй өвгөн азаргатай учирвал гүүгээ ижил тоогоор хувааж аваад тэмцлээ дуусгах ёс ч тахийн ертөнцөд байна. Тахийн азарга нэг “дурласан” гүүгээ заавал салгаж авч байж санаа амардаг аж. Нэг азарга өөр сүргийн дөрвөн гүүг хэдэн жил анасаар байгаад салгаж авч эзэн сууж байсан тухай ч хөтөч маань хуучиллаа.

Гэхдээ тахийн азарга бол хамгийн харгис “хойд эцэг”. Булааж авсан гүү нь хээлтэй ирвэл нялх унагыг төрсөн даруйд нь барьж хорооно, эхийгээ дагаж ирсэн унага ч “хойд аав”-ын зуулт дор нүд аньдаг жамтай. Хэрэв эм унага төрвөл амьд үлдэх магадлалтай. Хойт эцэг эм унагыг сүрэгтээ өсгөөд хожим үржлийн нас нь гүйцэхээр гишгиж гүүгээ болгодог байна. Зарим хөгшин гүү хээлтэй байхдаа өөр азарганд ирвэл төрөх цагаа дөхүүлээд шилэрч, сүргээсээ тасарч холдоод унагалдаг байна. Учир нь, тахийн азарга дөнгөж төрсөн нойтон унагыг ганцхан үнэрлээд өөрийнх нь үр төл мөн бишийг ялгаж чаддаг бол хуурай унагыг үнэртээд зөн совин нь төөрөлддөг аж. Гэхдээ сүргээсээ тасарч явсан гүү унагаллаа ч мэнд үлдэх нь ховор байдаг гэнэ. Үгүй ядахдаа л хээрийн нохойтой нүүр тулвал нялх биетэй гүү унагаа хамгаалж эс чаддаг аж.

Хүч чадал маруухан ч мэх залиар сүрэгтэй болдог нарийн  арга азарганд бий аж. Нэгэн удаагийн тулаанаар Мангир хэмээх азарга хаандаа хүнд шарх авчээ. Гүү хураах найдвар ч тасарч хүч тэвээрэг нь муудсан байна. Түүнийг явжээ байтал Нарстай, Маргад хоёрын хооронд бөөн тулаан үүсэв гэнэ.  Хоёр азарга ноцолдож улайраад сүргээ ч умартаж, хөөцөлдсөөр арилж өгчээ. Энэ завсар Мангир нэгийнх нь сүргийг хурааж аваад бартаа дагуулан хөөсөөр холдуулж өөрийн болгож гэр бүл үүсгэсэн нь тахь сүрэгтэй болох тэмцлээ зөвхөн хүч чадлаар хийдэггүйг харуулж байгаа талаар хөтөч маань сонирхуулан ярьсан юм.
Сүргээ алдаад шархдаж хоцорсон азарга тэнхрэхээрээ сүргээ буцааж авах тулаан ганцхан л удаа хийдэг байна. Ингэхдээ өөрийн амиа алдах эсвэл сүргээ булаалгасан азаргын амийг авах тулаан хийдэг. Энэ мэтээр тахийн сүргийн өөрийн үр удмыг үлдээх байгалийн хатуу жам үргэлжлэх авай.

“Босс” гүү Тайванаагийн сүрэг дунд

Хустайн замаар өмнө бол том машин ч хэцүүхэн урагшилдаг байсан бол өдгөө харин ч шулуун болжээ. Шороон замын хажуугаар хэсэг яваад л замаас гарахыг хориглосон тэмдэг байх. Энэ газар нутагт мөрдөх ёстой хамгийн чухал дүрэм. Учир нь машины нэг л явсан зам салхи, цас, бороонд идэгдсээр хэдхэн жилийн дотор л хагарч, гуу жалга болон хувирдаг гэнэ.

Ийн цааш явсаар ойрхон идээшлэх хоёр ч сүрэгтэй таарлаа. Машинаа тэдний нүднээс далдхан газар орхиод сүрэг рүү дөхөв. Тахийн сүрэг биднийг ажсаар. Чигээ буруулан бага багаар дөхөх тусам сүргийн азарга нь чихээ хулмагнуулан сүргээ захална. 50 орчим метр дөхсөндөө баярлаж, дороо сууж сүргийг ажингаа элдвийг ярилцлаа. Энэ хоёр сүрэг бол Ника болон Такагийнх. Ойр бэлчдэг эвтэй цөөн сүргийн нэг аж.

Такагийн сүргийн “босс” гүү нь Тайванаа. Тэрээр хээлтэй удахгүй унаглах нь харваас илт. Тахийн азарга өөрийн сүргээ бусдаас хамгаалах тэмцэлтэй үргэлж нүүр тулдаг бол гүү нь ч “хайртай” азаргаа өрөөлд алдах тун дургүй. Нас ахисан хойноо ч азарга нь өөр гүү хурааж ирээд гишгэх гэвэл “их хатан” азаргаа шинэхэн “амраг” дээрээс нь өшиглөөд л унагаж орхидгийг биологичид анзаарчээ. Сүрэг дотор манлайлж явдаг гүү бас бий. Тахийн бүл үүгээрээ жендерийн тэгш байдал сайтай бололтой. Эрх дарх сайтай “босс” маягийн, эсвэл нас хөгширсөн гүү дахин төллөж чадахгүй бол бусад гүүний нялх унагыг булаан ивээлдээ авч хоосон дэлэнгээ үлгүүлсээр харангадуулж орхидог явдал нэг бус гарчээ.
Ийн яриа дэлгэж суутал нэг мэдэхнээ хоёр сүрэг бидэнд дасч, тайвширсан бололтой илүү ойртон ирж, идээшлэх аж. Ника азарга уур савсах хомоолоо үнэртэнэ. Энэ нь өөрийн газар нутгаа тунхаглан зарлаж байгаагийн нэг хэлбэр аж. Ер нь устай болон хужир тавьсан газруудын ойролцоо хүн бөөгнүүлсэн мэт овоолсон хомоол байх. Хөтөч маань түүнийг заагаад “Энд ямар ч эм тахины хомоол байхгүй” хэмээн баталлаа. Учир нь ус руугаа ирсэн сүргийн азарга бүр давхарлан бие зассаар өөрийн газар нутгаа тунхаглаад буцдаг гэнэ.
Нэг сүргийнхэн хоорондоо их эвтэй. Нэгнийгээ шүдээрээ хазалж маажиж өгнө. Ингэхдээ зулгарсан үсийг нь хормын дотор л залгиж орхино. Биологич маань энэ талаар яриад ямар нэг эрдэс бодис байх гэсэн таамаг дэвшүүлж, одоо хэр нь судлагдаагүй хэмээн ярив. Удалгүй Така сүргээ дагуулан явж одлоо. Харин Никагийн сүрэг биднийг ажингаа тайван идээшлэх аж. Цас хялмаалж, бидний ч хөдлөх цаг болов.

Өөрийн нэрээ дэлхийд данслах боломж

Гадаад нэртэй тахь олон байхын учир нь жуулчид тахийг хамгаалах санд 110 ам.доллар хандивлаад нялх унаганд өөрийн бодсон нэрээ хайрлаж болдог аж. Дэлхий дээрх хоёр мянга гаруй тахь нэгдсэн бүртгэлтэй. Хэрэв та шинэхэн төрсөн унаганд нэр өгвөл аялагч таниар тэр унага овоглогдон дэлхийд данслагддаг гэнэ.
Холливудын нэрт жүжигчин Жулиа Робертс Монголд ирээд буцахдаа дөнгөж төрөөд цасан дээр унасан учраас зүүн чих нь хөлдсөнөөс болж хулайсан өхөөрдөм унаганд Мөнхсанаа хэмээх нэр хайрлаад буцжээ. Мөнхсанаа хожим мундаг азарга болсон ч сүргийн төлөөх тэмцлээс болж өнгөрсөн жил амиа алджээ.

Амар амгалангийн диваажин

Нар хэвийж сэрүү орох нь тэр. Буцах замд согооны сүрэгтэй таарлаа. Өдийд буга, согоонууд тус тусдаа сүрэглэж байгаа аж. Тахийн сүрэгтэй найрсагхан холилдож бэлчих согооны сүрэг амгалан идээшлэнэ. Хэсэг харж мэлмийгээ баясгаад цааш хөдөлвөл бугын сүрэгтэй таарав. Хөтөч маань харсан даруйдаа тоолоод 34 буга байгааг илтгэлээ. Түүний харааны чадалд бүрэн итгэсэн би давтаж тоолох ч гэсэнгүй. Ясан эвэр нь гүйцэт боловсорсон бугын сүрэг хэдий холоос ч сүрдмээр харагдана. Үүнийгээ ч мэдсэн юм шиг дүүхэлзэн, тайвнаар идээшлэх аж.
Хустай нуруунд тахиас гадна ан амьтан, араатан жигүүртэн, өвс ургамал элбэг гэдгийг дээр дурьдсан билээ. Буга, согоо модтой ууланд нутагладаг. Харин цагаан зээр тал хээрээр гэр хийнэ. Гэтэл модтой уул ч хомс, тал хээр ч үгүй газар эдгээр амьтад зөнгөөрөө ирж нутагшжээ. Хулгайн ан газар авсан энэ үед ан амьтад хүртэл амиа хамгаалан өөрсдийн амьдрах орчноо сольсон нь гайхмаар. Хустайн уулын хээрийн бүсэд өндөр уул, тал хээр, говь цөл, ойн амьтан, шувуу гэсэн таван зүйлийн амьтныг нэг дор харж болох гайхалтай тохиол бүрдээд байгаа аж. Ингээд харахаар Хустайн байгалийн цогцолборт газар амьтдын хувьд амар амгалангийн диваажин аж.
2 Сэтгэгдэл
Er zijn steeds meer oplichters. Ik wilde geld lenen en nadat ik een advertentie had geplaatst, ontving ik meer dan 13 berichten per dag – allemaal van oplichters die geld eisten, zogenaamd voor verwerkingskosten. Ik verwijderde de berichten, maar op een dag kwam ik iemand tegen die Justine Blangier heette. Ik dacht dat ze gewoon weer zo\'n online oplichtster was, maar tot mijn verbazing bleek ze anders te zijn. Ze gaf me een lening van € 26.000. Ik kan dit bevestigen, en als je ooit een lening nodig hebt, neem dan contact met haar op via e-mail. Ze heeft ook leningen verstrekt aan mijn oom van moederskant en mijn moeder, en we zijn er erg blij mee. E-mail:antoniolanzalotti.finanza@gmail.com
CONTACT ETHICALHACKERS009 @ GMAIL COM or whatsapp +14106350697 for all your hacking or pi jobs, they are very reliable and competent, they helped me hack into my spouse phone remotely and sent my saved up crypto with her back to my wallet after she spent some on her new man,hacked into all her socials remotely got me texts and videos to confirm she was cheating some of which i used in the court of law that got me custody of our children, hacked into my credit line, increased my credit score, erased all bad credit report you ever need the help of a hacker or professional pi for any hacking job contact them and thank me later
Ноён Рик хоосон атм картуудын талаар дэлхийн бүх атомын машинуудаас мөнгө татах боломжтойг би гэрчлэхийг хүсч байна. Өмнө нь би маш ядуу байсан бөгөөд ажилгүй байсан. Би Рикийг ATM картны хоосон карт руу илгээж, ямар ч АТМ машинд мөнгө цуглуулж, баян болсон талаар маш олон мэдэгдлийг харсан. Би түүн рүү захидал илгээж, тэр надад хоосон карт илгээсэн. Би үүнийг 50.000 доллар авахад ашиглаж байна. хамгийн ихдээ $ 2,000-ыг өдөр бүр гаргана. Рик ядууст туслахын тулд картыг өгч байна. Автомат горимд ажилладаг ATM Programmed Card ашиглан ATM Machine Vault-ээс шууд мөнгө олох, авах. имэйл: rickatmcardoffer@gmail.com эсвэл Whatsapp: +2348108439977 хэрхэн авах талаар. Тэр картыг өнөөдөр хэн ч имэйл рикт өгч, баян rickatmcardoffer@gmail.com эсвэл Whatsapp-ээр аваарай: +2348108439977
Ноён Рик хоосон атм картуудын талаар дэлхийн бүх атомын машинуудаас мөнгө татах боломжтойг би гэрчлэхийг хүсч байна. Өмнө нь би маш ядуу байсан бөгөөд ажилгүй байсан. Би Рикийг ATM картны хоосон карт руу илгээж, ямар ч АТМ машинд мөнгө цуглуулж, баян болсон талаар маш олон мэдэгдлийг харсан. Би түүн рүү захидал илгээж, тэр надад хоосон карт илгээсэн. Би үүнийг 50.000 доллар авахад ашиглаж байна. хамгийн ихдээ $ 2,000-ыг өдөр бүр гаргана. Рик ядууст туслахын тулд картыг өгч байна. Автомат горимд ажилладаг ATM Programmed Card ашиглан ATM Machine Vault-ээс шууд мөнгө олох, авах. имэйл: rickatmcardoffer@gmail.com эсвэл Whatsapp: +2348108439977 хэрхэн авах талаар. Тэр картыг өнөөдөр хэн ч имэйл рикт өгч, баян rickatmcardoffer@gmail.com эсвэл Whatsapp-ээр аваарай: +2348108439977
Хамгийн их уншсан