Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Бүсгүйчүүд минь эрх чөлөөгөө эдэл
Алдарт “APPLE”-ийн үүсгэн байгуулагч Стив Жобс “Амьдралын чинь ихэнх хугацааг чиний ажил үйлс эзлэх тул сэтгэл хангалуун байх зөв зам нь дуртай ажлаа хийх” гэжээ. Үүнийг өчигдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулж Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс зохион байгуулах арга хэмжээ юу байгааг сонирхож, фейсбүүк хуудас руу нь ороод уншлаа.
Бидэнд зориулагдсан оновчтой үгсийн нэг юм гэж бодоод өнгөрсөн. Өглөө 08.00 цагт сургууль, цэцэрлэгт явдаг хүүхэдтэйгээ хамт гарчихаад ажил, ажил гэж гүйсээр орой 22.00 цагт гэрийн бараа хардгаа мэргэжлийн онцлог хэмээн хээв нэг хэлж суудаг ижий сэтгүүлчээс өөр байдаг гэж үү.

Жил бүрийн тавдугаар сарын 3-ны дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр хэмээн 1993 оноос онцгойлон тэмдэглэдэг болсон билээ. Энэ өдөр бид ажлаа хийж байгаа амь үрэгдсэн нөхдөө дурсан, дэлхийн өнцөг булан бүрт өнгөрсөн жил хэдэн сэтгүүлч амь насаа алдав гэдэг баримтыг дэлгэдэг. 2014 онд 138 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн гэдэг баримт байна. Гэхдээ энэ удаад энэ тухай бичихийг түвдсэнгүй.

“Айл гэрийн эзэгтэй” гэх үүргээсээ илүүтэйгээр “ард түмний эрх ашиг” хэмээн гүйдэг Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ “дэндүү” сайн эдэлдэг эмэгтэй сэтгүүлчдийнхээ тухай хөндөхсөн гэж хүслээ.

Өнөөдөр Монголын сэт­гүүл­зүйн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллагсдын дийлэнх хувь нь бүсгүйчүүд байна. Та телевизийн сувгаа солиод жендерийн харьцааг хан­галттай мэдэрнэ.
Телевиз радио, за тэгээд өдөр тутмын хийгээд “шар” гэж нэрлэгдэх хэвлэлүүдийн гол ноён нурууг нь бүсгүйчүүд түшиж, чиглүүлж явна.

Тэд эрчүүдээс илүү тууштай, шантрах нь бага. Сэтгүүлчийн мэргэжил гэдэг мөнхийн тэсвэр тэвчээр шаардаж байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй.
Нийгэмд нэр нөлөөтэй улстөрчтэй эсвэл бизнесмэнтэй гэгээн сайхан ярилцлага хийснийхээ төлөө “нууц амраг” нь, долоогч нь, эсрэг өнцгөөс нь харж бичвэл худалдагдсан “биеэ үнэлэгч”, захиалгын гэж хэлүүлж чичлүүлсэн ч микрофон, диктофоноосоо уйдалгүй маргаашийш угтдаг сэтгүүлч бүсгүйчүүдийг сэтгэлийн хаттай гэхээс өөр яалтай. Энгийн нэг хуульч бүсгүй энэ салбарт орж ирээд хэрхэн муу хэлүүлж, чичлүүлж болдгийг мэдэрснээ ярьж суусан. Ярилцлага авч байгаа сэтгүүлч бүсгүйгээс өөрөөс нь энэ тухай асууж сэтгүүлчийг уйлуулж байгаа харагдсан. Эмэгтэй л хүн юм чинь алийг болгон миний мэргэжлийн онцлог гээд тэвчээд тэсээд шүд зуугаад гүйх билээ. Тэд бас эмзэглэдэг, уйлдаг, гомддог. Тэд бусдын төлөө элэгдэж, эмтэрч, гүйдэг шигээ өө­рийнхөө төлөө гүйдэггүй юм.

Сэтгүүлч та нар өөрсдөө л хүний амьдралд хошуу дүрдэг шүү дээ гэж буруутгах ч өнөөдөр мэргэжлийн сургууль төгсч, диплом өвөртөлсөн хүн бусдыг муухай үгээр хараан зүхэх нь юу л бол... Өнөөдөр Монголын сэтгүүлзүйд  мэргэжлийн болоод мэргэжлийн бус 3000 гаруй хүн ажиллаж байгаа гэсэн тоо бий. Эдний дийлэнх нь эмэгтэйчүүд. Гэхдээ эмэгтэйчүүд дундаа дийлэнх нь өрх толгойлсон бүсгүйчүүд.  Хэтэрхий эрх чөлөө хүсдэгтээ сэтгүүлч бүсгүйчүүд гэртээ “аргамжаатай” байхаас илүүтэйгээр редакцдаа аргамжаатай байхыг, эр хүнээс илүүтэйгээр энэ сэтгүүлзүй гэсэн салбарыг сонгодог байх. “Зочид буудалд байгаа мэт амьдрах юм” гэдэг үгийг хэдэн эмэгтэй сэтгүүлч өдөр бүр сонсдог бол. Энэ байдлыг тэвчдэг эр хүн хэд байдаг бол.

Гэвч тэд шантардаггүй. Цөөхөн хэдэн төгрөгний цалинтай ч мөнгөнд толгой мэдүүлэхээс илүүтэйгээр ажилдаа, салбартаа үнэнч байж чаддаг.
За ингээд эмэгтэйчүүд минь Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөгөө эдлээд бичээд байя.

Энэ жил хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Бүгдээрээ хамтран ажиллаж, хэвлэл мэдээллийг бэхжүүлэн хөгжүүлье” гэсэн уриан дор тэмдэглэж буй юм.
НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан,Соёлын байгууллага ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Боковагийн илгээлтэд “Хэвлэл мэдээллийг бэхжүүлэн хөгжүүлье. Энэ нь улс орнууд шинэ дэлхий, бүх нийтийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан дэвшүүлж байгаа цаг үетэйгээ зэрэгцэн тохиож буй Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний Өдрийн уриа юм. Тогтвортой хөгжиж, энхтайван оршихын тулд эрэгтэй эмэгтэй бүх хүмүүс дэлхийн өнцөг булан бүрт хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр мэдлэг, мэдээллийг бүтээн туурвих, бусадтайгаа хуваалцах эрх чөлөөтэй байх ёстой. Хэвлэл мэдээлэл сайтар хөгжсөний ачаар иргэд оршин буй нийгмийн хөгжлийн талаар мэдээлэл сайтай байж, оновчтой шийдвэр гаргах, хууль шударга ёсыг сахиулах, авлига, дарангуйлал, шударга бус явдлыг илрүүлэн тэмцэх боломжтой болдог. Үүний төлөө хэвлэл мэдээлэл өөрийн үүргээ аюулгүй нөхцөлд оновчтой гүйцэтгэх замаар бэхжин хөгжих чадвартай байх ёстой. Бид сэтгүүлчдийн аюулгүй байдлыг сайжруулахад тавих хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлж улмаар энэ нь сэтгүүлчийн аюулгүй байдал, сэтгүүлчийг албан үүргээ гүйцэтгэсний төлөө зүй бусаар ял шийтгэл ноогдуулахаас хамгаалахаар ЮНЕСКО-гийн санаачилга дор хэрэгжих НҮБ-ийн үйл ажиллагааны үндсэн зорилго болох юм. Үүний тулд бид хүн бүрийн, нэн ялангуяа хэвлэл мэдээллээр өөрийгөө илэрхийлэх боломж нь хомс эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсох хэрэгтэй. Эрэгтэй эмэгтэй ялгаагүй, бүх хүмүүс мэдээлэл бэлтгэхэд адил эрхтэй оролцох ёстой. Чөлөөт хэвлэл бол тогтвортой хөгжлийн зорилтууд аяндаа биелэгдэх бэлэн жор биш. Энэ нь хүн төрөлхтний сайн сайхан оршихуй, сайн засаглал, хуулийн өмнө ижил тэгш эрхтэй байх зэрэг хөгжлийн төлөөх үйл ажиллагаа бүрийг амжилтад хүргэх амин чухал нөхцөл мөн.

Бүгдээрээ хамтран ажил­лаж хэвлэл мэдээллийг бэхжүүлэн хөгжүүлье” гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан