Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Энэ бол Ардчилал
Н.БАТ

Ардчилал гэж юу вэ. Ц.Элбэгдорж: Ардчилал бол хүрэх зогсоол биш, үл төгсөх үйл явц"
З.Энхболд: Ардчилал бол хүрэх цэг биш, явах зам, тасралтгүй үргэлжлэх үйл явц
Мэдээж ардчилсан хувьсгалын анхдагчдаас гарсан иймэрхүү нэр томъёо бий л дээ. Гэхдээ ардчиллын алтан хараацайнуудын нэг гэгддэг Э.Бат-Үүл даргын хэлсэн үг амьдралд илүү ойр санагддаг юм. Тэрээр “Бид ардчилсан улс оронд амьдарч байна. Ардчилсан улс оронд манай иргэд үгээ хэлэх бүрэн эрхтэй. Энэ эрхээ хэрэгжүүлэхэд нь бид үйлчлэх үүрэгтэй. Хэрвээ Бат-Үүлд дургүй бол овоодой хийгээд шатаагаад тайван замаар үүнийгээ илэрхийлж байвал асуудал байхгүй. Талбай дээр болох, болж буй бүх жагсаал цуглаанд бид үйлчилдэг болсон. Манайхан анзаарсан байлгүй дээ. Комбайныг нь цагдаа хамгаалж оруулж ирээд тариаг нь асгуулаад үйлчлээд байгаа. Жагсаал цуглаан тараах гэж цагдаа очихоо больсон. Бид дарангуйлагч оронд байгаа биш. Манай иргэд шүүмжилмээр байвал шууд л хэл, талбай дээр ирээд хэл. Бид бол ардчилсан улс гэдгээ ийн илэрхийлж байгаа учраас надад бол сайхан байдаг. Энэ бол байх л ёстой энгийн зүйл. Маргааш жагсмаар бол манай цагдаа очоод сайхан үйлчилнэ.” гэж телевизийн нэгэн ярилцлагынхаа үеэр ярьсан юм.Үнэхээр бид өнөөдөр ардчилсан улсад амьдарч байгаа гэдгээ маш сайн мэдэрч байгаа. Өнгөрсөн саруудад бараг л долоо хоног бүр Чингисийн талбай “зочид”-той байсан. Өчигдөр ч УИХ-ын гишүүн Ж.Батзандан талбай дээр ажиллаж байгаа гэдгээ илтгэн олон нийтийн сүлжээгээр мэдээлэл цацаж байгаа харагдсан.
Эрхэм гишүүн, энгийн тариаланч бас жолооч гээд үнэн шударга зүйлсийн төлөө гэх хэнбугай ч өөрийнхөө эрх ашгийг хамгаалж, эх орныхоо төв талбайд цагаан хоолойгоор ярьж, жагсаал цуглаан зохион байгуулах эрхээ 25 жилийн тэр л өдрүүдэд олж авсан билээ.
Өмнөх нийгмийн үед даргын өөдөөс үг хэлэх нь байтугай нүдний булангаар харсан бол аль хэдийнэ ажилгүйчүүдийн эгнээд шилждэг байсан бол өнөөдөр даргын шийдвэр буруу гээд шүүхээр заргалдах бас заргаа авах, шударга бус даргад захиргааны арга хэмжээ авхуулах эрх хэн бүхэнд нээлттэй болсон билээ. Үүнд л Улсын баатарын хэлснээр Ардчиллын үнэ цэнэ оршино.
Өчигдөр Э.Бат-Үүл баатарын хэлснээр ардчилсан оронд амьдарч байгаа гэдгээ батлан “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын жолооч П.Намхайноров шударга бус удирдлагууддаа үг хэлснийхээ төлөө ажлаас халагдлаа хэмээн хэвлэлийнхэнд хандлаа.
Түүний хэлснээр тогтоосон орлогоос 2500 төгрөг дутаасны төлөө цалингаа авч чадахгүйд хүрсэн гэнэ. Кондуктор жолоочийнхоо орлогыг шахаж чадаагүй учраас кондукторын орлого хүрсэн ч жолоочийнх хүрээгүй гэх шалтгаанаар гуравдугаар сарын цалингаа авч чадахгүйд хүрсэн гэнэ. Тийм учраас энэ асуудлын үнэн мөнийг олж өгч, миний цалинг олгуулж өгөөч хэмээн шат шатны дарга нартаа хүсэлт тавьж, өргөдөл бичжээ. Тэрээр энэ тухай ярихдаа “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал намайг дуудаж “Чи хөдөлмөрлөж чадаагүй байж цалин авна гэдэг хэн юм бэ. Чамайг дандаа хэл ам таталдаг гэж ажилчид ярьсан. Чи хэнээр яриулж байж энэ баазад ирлээ” гээд захирлуудын зөвлөлийн хурлаар миний асуудлыг оруулж хэд хэдэн үндэслэл дурдан ажлаас халсан. Миний хувьд энэ нь хууль бус шийдвэр учраас гомдолтой байгаага илэрхийлж би шүүхэд хандсан. Хэдийгээр шүүхийн шийдвэр гараагүй ч ажлаас халах үндэслэл дээр шугамын орлогоос мөнгө нэхэж хоол авхуулж идсэн гэж бичсэн нь л шүүхийн шийдвэр нөгөө талд гарах үндэслэл болчихож байгаа юм. Тиймээс өлсгөлөн зарлахаа мэдэгдэж байна” гэсэн юм.
Орлогоос 2500 төгрөг дутсан нь цалин өгөхгүй байх хангалттай шалтгаан мөн үү. Яагаад энэ тухай цалин бодохоос өмнө хэлж болоогүй хэрэг вэ.Э свэл бүтэн сарын турш хамт явсан кондукторын орлого хүрсэн байтлаа яагаад жолоочийнх хүрээгүй юм бэ гэх зэрэг асуултаар жолооч өөрийгөө зөвтгөх шалтгаан хайж болох юм.
Тэгвэл “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн зүгээс ажлаас халах шалтгааныг “П.Намхайноров нь ажил үүргээ гүйцэтгэж явсан хуваарьт кондуктор Хандсүрэнд хөдөлмөрлөх эрхтэй нь холбогдуулан дарамт шахалт үзүүлэн элдвээр доромжилж, шугамын орлогоос нь мөнгө нэхэж, хоол авхуулж идсэн, үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн, санхүүгийн анхан шатны баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, энэ нь холбогдох баримтаар батлагдсан, удирдах албан тушаалтнаа хууран мэхэлж, худал хэлэн чөлөө авсан зэргээр байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг ноцттой зөрчсөн тул дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсугай” хэмээн бичиж захирал Ц.Одонтунгалаг гарын үсэг зуржээ.
Харин гомдол гаргаад буй жолооч үүнийг тайлбарлахдаа намайг ажлаас халах эхний үндэслэл нь Ц.Одонтунгалаг дарга “Чи хоол иддэг үү” гэхээр нь иддэг ээ л гэж хэлсний төлөө “Кондуктороос мөнгө нэхэж хоол иддэгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн болчихсон. Хоёр дахь шалтгаан бол ээлжийн жолоочдоо 0.5 рейсээ шилжүүлэх гэсний төлөө санхүүгийн баримт хуурамчаар үйлдсэн хэрэгт орсон.Гурав дахь үндэслэл нь би хэсгийн даргаасаа ар гэрт чухал шаардлагатай ажил гарлаа та надад 3 хоногийн чөлөө олгооч гэж албан ёсоор бичгээр чөлөө хүсч аваад Эрээн явчихаад ирсэн. Гэтэл намайг удирдах албан тушаалтнаа хууран мэхэлж, ажил тасалсан гэсэн шалтгаан тавьсан гэж тайлбарлав.
Аль алиных нь тайлбарыг сонсохоор үнэхээр хэцүүхэн шалтгаан болж байгаа биз. Яг үнэндээ кондуктор “эрвээхэй” тасалж, жолоочтойгоо хамт хооллодог нь автобус баазад аль эртнээс байсан “дүрэм”. Одоо гэнэт энэ нь кондуктороо дарамталж хоол нэхсэн үйлдэл болно гэвэл ёстой аль ч жолооч, кондуктор нарын хөх инээд хүрэх биз. Санхүүгийн анхан шатны баримтын хувьд бол ёстой барьж үзэж, нүдээр хараагүй учраас аль нь үнэн хэлсэн бэ гэдгийг “бинго”-дож болохгүй. Гурав дахь шалтгааны хувьд тухайн жолоочийн гэрт эрээн явж шийдэх яаралтай ажил байсныг үгүйсгэхгүй. Үнэндээ манайхан таван цаасны татууг нь бодоод гэрийнхээ тавилга, хүүхдийнхээ хувцсыг ч Эрээнээс зөөдгийн зөөлөн суудалд тухалсан дарга нараас илүүтэй энгийн иргэд дэндүү сайн мэднэ. Тэгэхээр ажил олгогчийн хувьд ажлаас халах том шалтгаан болсон эдгээр зүйлсийг энгийн нүдээр тунгаан харвал уншигч танд ямар сэтгэгдэл төрж байна вэ.
Жолооч П.Намхайноровын хувьд энэ бол хууль бус үйлдэл гэж үзэж байгаа учраас албан ёсоор өлсгөлөн зарлахаа мэдэгдэв. Би Хан-Уул дүүргийн Засаг даргаас албан ёсоор зөвшөөрлөө авсан, мөн өгөх ёстой бүх шинжилгээгээ өгчихсөн гэнэ. Хуурай биш нойтон өлсгөлөн. Өөрөөр хэлбэл хоол идэхгүй ч ус ууна.
2500 төгрөг аминд хүрэх шалтгаан мөн үү. Үнэндээ түүний өлсөх гээд байгаа шалтгаан 2500 төгрөг бас цалин ч биш. Гол нь даргынхаа шийдвэрийг шударга бус гэж үзсэн учраас л ийн тэмцлийн хамгийн хурц хэлбэр хэмээгддэг өлсгөлөнг сонгосон аж.
Арга ядсан хүний “айлгах” төлөвлөгөө бол өлсгөлөн гэж ойлгох болсон өнөө цагт энгийн нэг жолооч эр ийн өөрийнхөө ертөнцөд шударга ёсны төлөө тэмцэх хамгийн зөв зам бол өлсгөлөн гэж шийджээ.
Байгууллагын зөв, жолоочийн зөв гэж нэг тал руу хэлбийж шүүн тунгаахыг хүссэнгүй. Зөвхөн ардчилсан оронд амьдарч байгаагийн эрхээ л хүссэн хүн бүхэн эдлэх ёстой гэдгийг илэрхийлэхийг хүслээ. Хотын дарга маань П.Намхайноровыг буруутгахаасаа өмнө “Зорчигч тээврийн нэгтгэл”ОНӨААТҮГ-ын даргатай уулзаж тодруулна гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ гэнэт өлсөнө гэдэг өөрийнхөө бие махбодийг гэмтээх учраас П.Намхайноров жолооч ч өөрийнхөө шийдвэрийг эргэж нэг харах биз. Тэд шүүхээр асуудлаа шийдүүлэхээр хандсан. Бид ардчилсан улсад амьдарч байгаагийн хувьд хуульд захирагдаж, хуулийг дагаж мөрдөх учиртай. Тиймээс шүүхийн шийдвэрийг аль аль тал нь хүлээх нь зүй биз.

0 Сэтгэгдэл