Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Г.Алтанцэцэг: 1664 жолооч, 1485 кондуктор нийтийн тээврийн салбарт ажилладаг
Их хотын амин сүнс нь нийтийн тээвэр байдаг. Манай улс сүүлийн жилүүдэд нийтийн тээврийн салбарыг шинэчлэх талаар олон ажил хэрэгжүүлж ирсэн. Үүний нэг нь төлбөр тооцооны цахим систем. Мөн байнгын алдагдалтай ажиллаж байгаа хэмээн гомдол дагуулдаг нийслэлийн өмчит автобус компаниудыг нэгтгэсэн. Гэвч энэ салбарт шинэ систем технологи нэвтрэх нь сайн талтай ч нөгөө талаар энэ салбарт ажиллаж байсан ажилчид тухайлбал кондуктор нар ажилгүй болно гэсэн мэдээлэл байгаа.
Нийслэлийн Нийтийн Тээврийн газрын салбарын сургалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Алтанцэцэгээс энэ талаар тодрууллаа.
-Автобус компаниудыг нэгтгэж “Зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийг газар байгуулснаар олон ажилчин ажилгүй болох нь гэх мэдээлэл байна?
-Автобус компаниудыг нэгтгэснээр удирдлага менежмент нь нэг болсноос биш ажилгүй болсон иргэд байхгүй. Энэ талаар манайд албан ёсоор хандаагүй.
-Өнөөдрийн байдлаар нийслэлд хэдэн компанийн хэчнээн автобус үйлчилгээнд гарч байна байна вэ. Мөн энд хэчнээн ажилтан албан хаагч ажиллаж байна. Энэ нь хэр хүрэлцээтэй байдаг талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Одоогоор нийслэлд том оврын автобусны үйлчилгээ эрхэлдэг 21 компани үйл ажиллагаа явуулж байна. Үүнд, 3845 ажилтан ажиллагсадтайгаар иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаагаас 1664 нь жолооч, 1485 кондуктор байдаг. Өдөр бүрийн үйлчилгээнд хамрагдах жолооч хүрэлцдэггүй. Учир нь, D ангиллын мэргэшсэн жолооч нарын ихэнх нь цалин хөлс, хангамжийг бодоод уул уурхай руу явсан. Тэгээд ч нийтийн тээврийн салбар гэдэг ачаалал ихтэй, иргэд, мэргэжлийн байгууллагуудын дарамт ихтэй газар. Үүнээс болоод жолоочийн ажлын байрны тогтвор суурьшил гэж байдаггүй. Цаашдаа төрөөс нийтийн тээврийн салбарт ажиллаж байгаа жолооч нарын цалин хөлс, нийгмийн хангамжийн талаар анхаарч үзэх хэрэгтэй. Манайхаас энэ талаар боломжийнхоо хэрээр л ажиллаж байна. Тухайлбал, ажлын байранд тогвор суурьшилтай ажиллуулахын тулд “Тээвэрчин хотхон”-ыг байгуулах гэж байна. Эндээ ажилчдынхаа хүүхдүүдийг хамруулах сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төвүүдийг багтаана. Жолооч, кондуктор нар үүр цайхад л гараад орой харанхуйд гэрийн бараа хардаг хүмүүс шүү дээ.
-Шинэ систем буюу цахимаар төлбөр тооцоогоо хийх журамд шилжсэнээр кондуктор нар ажилгүй болно гэх айдастай болсон. Нийслэлийн зүгээс болохоор ажлын байр гаргаж өгнө гэж байсан. Ямар ажлын байранд эдгээр кондуктор нарыг ажиллуулахаар төлөвлөж байгаа вэ?
-Жолооч хүрэлцээгүй байгаа болохоос биш кондуктор хангалттай бий. Энэ 1480 гаруй кондуктор ажилгүй болохгүй. Эхний ээлжинд ямар ч байсан цахим карт борлуулах цэгүүдэд ажиллана. Мөн иргэдэд GPS системийн тоног төхөөрөмжтэй хэрхэн харилцах талаар зөвлөгөө өгөх энэ бүх ажлыг гүйцэтгэнэ. Тэрнээс биш шууд ажилгүй болгоно гэхгүй.
Их хотын амин сүнс нь нийтийн тээвэр байдаг. Манай улс сүүлийн жилүүдэд нийтийн тээврийн салбарыг шинэчлэх талаар олон ажил хэрэгжүүлж ирсэн. Үүний нэг нь төлбөр тооцооны цахим систем. Мөн байнгын алдагдалтай ажиллаж байгаа хэмээн гомдол дагуулдаг нийслэлийн өмчит автобус компаниудыг нэгтгэсэн. Гэвч энэ салбарт шинэ систем технологи нэвтрэх нь сайн талтай ч нөгөө талаар энэ салбарт ажиллаж байсан ажилчид тухайлбал кондуктор нар ажилгүй болно гэсэн мэдээлэл байгаа. Нийслэлийн Нийтийн Тээврийн газрын салбарын сургалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Алтанцэцэгээс энэ талаар тодрууллаа.

0 Сэтгэгдэл