АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Усны үйлчилгээний шинэчлэлд зорилтот өрхийг дэмжих бодлогыг хамтран хэрэгжүүлнэ
ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ
Сэрэмжлүүлэг
Э.Мөнгөншагай, У.Батзориг, Т.Жулдыз нар Азийн аваргын шигшээд шалгарчээ
“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол өнөөдөр эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
Аж ахуйн нэгж, иргэд газар шорооны ажил хийхдээ техникийн горим мөрдөхийг анхааруулж байна
Аж ахуйн нэгж, иргэд газар шорооны ажил хийхдээ техникийн горим мөрдөөгүйгээс нийслэлийн оршин суугчид хохирох тохиолдол гарсаар байна. 04 сарын 29-ны өдөр БГД-ийн 19-р хороо 47-р сургуулийн хойно “Очир-Ундраа” барилгын компани газар шорооны ажил хийж байгаад бохирын шугам гэмтээсэн. Үүнээс болж ус ихээр алдсаныг Орон сууц нийтийн аж ахуйн газрын Хэрэглэгчдэд үйлчлэх 13 төвийн диспетчер газар дээр нь очиж шалгахад 51-р байрны бохирын худгийг ил гарган кольцоог хазайлгаснаас болж шороо орж бөглөрсөн байсан. Тиймээс бохирын машинаар усыг нь соруулан, худагны шороог цэвэрлэж бөглөөг гарган кольцоог засч хэвийн болгов.
Мөн БЗД-ийн 3-р хороо 12 а, б, 13-р байрны хэрэглээний халуун усны оруулгын шугам хагарсан тул усыг 11:30 цагт хааж, ф76мм-н 2у/м шугам, ф50мм-н труба 6у/м, ф50мм-н хаалт 3ш-ийг сольж гагнаж 17:00 цагт усыг нээж хэвийн болгосон. ОСНААУГ-ын БТТөвийн харьяа Цэргийн хотхоны 7, 8-р байрны хэрэгцээний халуун усны шугамд гэмтэл гарсан учир хааж Ф76мм-н 20у/м труба сольж, 18:20 цагт усыг нээсэн. ОСНААУГ-ын ХҮТ-14-ийн харьяа БГД-ийн 6-р хороо 83-р байрны хэрэглээний халуун усыг 00:45 цагт хаасан. Энэ нь ф50мм-н шугам хагарснаас болсон бөгөөд засварын ажил үргэлжилж байна. Тиймээс цаашид аж ахуйн нэгж, иргэд газар шорооны ажил хийхдээ техникийн горим мөрдөхийг анхааруулж байна.
Аж ахуйн нэгж, иргэд газар шорооны ажил хийхдээ техникийн горим мөрдөөгүйгээс нийслэлийн оршин суугчид хохирох тохиолдол гарсаар байна. 04 сарын 29-ны өдөр БГД-ийн 19-р хороо 47-р сургуулийн хойно “Очир-Ундраа” барилгын компани газар шорооны ажил хийж байгаад бохирын шугам гэмтээсэн. Үүнээс болж ус ихээр алдсаныг Орон сууц нийтийн аж ахуйн газрын Хэрэглэгчдэд үйлчлэх 13 төвийн диспетчер газар дээр нь очиж шалгахад 51-р байрны бохирын худгийг ил гарган кольцоог хазайлгаснаас болж шороо орж бөглөрсөн байсан. Тиймээс бохирын машинаар усыг нь соруулан, худагны шороог цэвэрлэж бөглөөг гарган кольцоог засч хэвийн болгов.Мөн БЗД-ийн 3-р хороо 12 а, б, 13-р байрны хэрэглээний халуун усны оруулгын шугам хагарсан тул усыг 11:30 цагт хааж, ф76мм-н 2у/м шугам, ф50мм-н труба 6у/м, ф50мм-н хаалт 3ш-ийг сольж гагнаж 17:00 цагт усыг нээж хэвийн болгосон. ОСНААУГ-ын БТТөвийн харьяа Цэргийн хотхоны 7, 8-р байрны хэрэгцээний халуун усны шугамд гэмтэл гарсан учир хааж Ф76мм-н 20у/м труба сольж, 18:20 цагт усыг нээсэн. ОСНААУГ-ын ХҮТ-14-ийн харьяа БГД-ийн 6-р хороо 83-р байрны хэрэглээний халуун усыг 00:45 цагт хаасан. Энэ нь ф50мм-н шугам хагарснаас болсон бөгөөд засварын ажил үргэлжилж байна. Тиймээс цаашид аж ахуйн нэгж, иргэд газар шорооны ажил хийхдээ техникийн горим мөрдөхийг анхааруулж байна.
0 Сэтгэгдэл
























