“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо
Азийн XX наадамд манай улсаас 500 гаруй тамирчин оролцоно
Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр тохиож байна
UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүллээ
Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна
Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр BRT төслийг хэрэгжүүлж байна
“TVET START-UP 2026” арга хэмжээ эхэллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ө.Энхтүвшин: Давах ёстой босгыг 2852 хүнээр буюу 0,23 хувиар давжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж урьдчилсан байдлаар ялалт байгуулаад байгаа юм. Тэрээр өнөөдөр жанжины талбайд баяраа тэмдэглэж ард иргэдтэйгээ уулзаж байх үед МАН-аас сонгуулийн дүнгийн талаар хэвлэлийн хурал зарласан юм. Тус хэвлэлийн хурлаас уншигч танд толилуулж байна.
Улс төр

Ерөнхийлөгчийн сонгууль гадаадын хэвлэлийн хуудаснаа
“Associated Press” агентлаг
Монголын Сонгуулийн Ерөнхий Хорооны зарласнаар Харвардын боловсролтой Цахиагийн Элбэгдорж хоёр дахиа Ерөнхийлөгчийн сонгуульд ялжээ. Ц.Элбэгдорж 50,22 хувийн санал авсан бол түүний гол өрсөлдөгч Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ сонгогчдын 41,48 хувийн дэмжлэг хүлээсэн байна.
Улс төр

РИА Новости: Өнөөгийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуульд тэргүүлж байна
Лхагва гаригт Монгол Улсад болсон Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч, өнөөгийн ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тэргүүллээ гэж тус улсын Сонгуулийн төв байгууллага СЕХ мэдээлжээ. Санал хураалт дууссаны дараа СЕХ-ны хийсэн мэдээллээр Цахиагийн Элбэгдорж 50 гаруй хувийн санал аваад байна гэжээ.
Улс төр
Гадаадын ажиглагчдын төлөөлөл мэдээлэл хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар гадаадын 30 гаруй орноос төлөөлөл ирээд байгаа.
Тэдний нэг нь Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын Сонгуулийг ажиглах хороо юм. Тус хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ажиглалтын талаарх мэдээллээ олон нийтэд мэдээлэхээр болжээ.
Улс төр

Улсын хэмжээнд сонгогчдын 63.89 хувь нь санал өгчээ
Сонгуулийн Ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийн мэдээг 22:00 цагийн байдлаар танилцууллаа. Улсын хэмжээнд сонгогчдын 63.89 хувь нь саналаа өгсөн гэсэн мэдээллийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээллэв. Гэхдээ энэ дүн эцсийн дүн биш юм. Учир нь Увс, Ховд, Баян-Өлгий аймаг сонгуулийн санал хураалт хараахан дусаагүй байгаа бөгөөд 23:00 цагт дуусах аж.
Улс төр

Сонгуулийн ирц 55 гаруй хувьтай байна
СЕХ-ноос Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийн тухай мэдээллийг 18 цагийн байдлаар мэдээллээ. Одоогоор сонгуулийн хэсгийн хороодод сонгогчдын санал 50 гаруй хувьтай байгааг хэлж байна. Мөн цаг агаарын байдлаас болж санал өгөх боломжгүй болоод байгаа газруудад завь гаргаж иргэдийг гол гатлуулж байгаа аж. Тухайлбал, Хөвсгөл, Ховд аймагт завиар иргэдийг гол гатлуулж байгаа гэнэ.
Улс төр

Ж.Сүхбаатар: Мөнгө тараах зөрчил хэрээс хэтэрлээ
МАН-ын Нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Раднаасэд нар дөнгөж сая хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, сонгуультай холбоотой зөрчил дутагдал олон гарч байгааг хэллээ. Цагдаагийн байгууллагынхан Ардчилсан намд бүрэн үйлчилж байгааг тэд хэллээ.
Улс төр

Та хэддүгээр ширээнд суусан бэ...
Сонгуулиа өгөхөөр ороход нэгээс эхлэн дугаарласан олон ширээний та чухам алин дээр нь сууж саналаа өгсөн бэ. Эдгээр хүмүүс тав дугаарын ширээн дээр сууж саналаа өгчээ. Үүнийг нь сошиал медиагаар олон хүн өөр өөрийнхөөрөө тайлбарлах гэж оролдож байна. “Тавь дахь ерөнхийлөгч гэж байх уу гэдгээ шийдэх учраас”,
Улс төр

4812 иргэн зөөврийн хайрцганд санал өгчээ
Монгол Улсын 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажил өчигдөр 07 цагт эхэлж, 20 цагт дууссан. Нийслэлийн хэмжээнд зөөврийн хайрцгаар санал өгөхөөр бүртгүүлсэн 5198 сонгогчоос 4812 сонгогч буюу 92,6% нь саналаа өгсөн байна.
Улс төр
Сурталчилгаа юу уриалга уу
Сонгуулийн сурталчилгаа даваа гаригийн 24.00 цагт албан ёсоор дуусгавар болсон. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч гурвын халз мэтгэлцээний дараахь цөөн хэдэн минутыг одоогийн Ерөнхийлөгч сэргэлэнтэн ашиглаад ч амжсанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор дууссан билээ.
Улс төр

Олимпийн аваргууд залуучууддаа хандан саналаа өгөхийг уриаллаа
БЗД-ийн гуравдугаар хороонд морин цагт очиж саналаа өглөө. Монголчууд маань сонгуульдаа идэвхтэй оролцож байна. Сонгуулийн насны бүх хүн өөрийн харья хэсгийн хороондоо очиж саналаа өгч иргэнийхээ үүргийг биелүүлээрй гэж нийт сонгогчиддоо уриалж байна.
Улс төр

Жиргээчид урамшууллын нэгжээ Танан охинд шилжүүлэхийг уриалж байна
Саналаа өгсөн иргэн болгонд үүрэн холбооны нэгжийн урамшуулал өгч байгаа билээ. Тэгвэл цахим ертөнцийн нэг хэсэг болох жиргээчид урамшууллын нэгжээ тархины хорт хавдартай Танан охинд мөнгөн дүнгээр нь шилжүүлэх аян өрнүүлээд байна.
Улс төр

Цагаан-Үүр сумын иргэд саналаа өгөхийн тулд үертэй голыг салаар туулж байна
Олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд үер болжээ. Тус суманд Үүрийн гол, Аргийн гол, Халхан, Дархинт гээд маш олон голтой юм. Гэсэн ч иргэд үертэй голыг завь, сал зэргээр туулж саналаа өгч байгаа аж.
Мөн тус суманд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлстийн ажилчид ажиллаж байгаа гэнэ.
Улс төр





























