Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй

Төрийн нууцын жагсаалтаас зарим баримт бичиг гаргахыг дэмжлээ
Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Төрийн жагсаалт батлах тухай хуулиар нийт 59 мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, ажиллагаа төрийн нууцад хамаардаг. Үүнээс цаг үеийн шаардлагыг харгалзан хоёр төрлийн баримт бичгийг төрийн нууцын жагсаалтаас гаргах шаардлагатай гэж Засгийн газрын гишүүд үзлээ.
Улс төр
Ирэх жил таван аймаг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдоно
Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нийслэл хотыг аймгийн төвүүдтэй хатуу хучилттай авто замаар холбох зорилт тусгагдсан. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Зам, тээврийн сайд А.Гансүх дээрх асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүллээ.
Улс төр

МАН 800 сая төгрөг төлж, нийслэлийг хохиролгүй болгох ёстой гэв
Нийслэлийн өмчийн харилцааны газар нийслэлийн МАН-ын түрээсийн байртай холбогдуулан МАН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Г.Занданшатараас 800 орчим сая төгрөг нэхэмжилж, өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд өгчээ. Тус намынхан нийслэлийн өмчийн байрыг багагүй хугацаанд түрээслэсэн. Ингэхдээ сүүлийн хэдэн сар түрээсийнхээ мөнгийг огт төлөөгүй гэнэ.
Улс төр

Уянга сумын соёлын төвийг “араг яс” болгосон компанийг “шүүхэд өг” гэв
Улсын Их Хурлын дарга З.Энхболд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн ажлын явцтай танилцах, 2014-2016 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг төлөвлөх, иргэдтэй санал солилцох зорилгоор Өвөрхангай аймагт ажиллаж байна.
Улс төр
Монгол Улсад суугаа олон улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй уулзлаа
Уул уурхайн яам Монгол Улсад суугаа олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрынхантай уулзалт ярилцлага зохион байгууллаа. Дээрх арга хэмжээнд БНХАУ, ОХУ, АНУ, Япон, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд найрамдах Куба Улсын Элчин сайдын яам гээд Монгол Улсад суугаа олон улсын 22 байгууллагын суурин төлөөлөгчдийг оролцуулсан өргөн хүрээтэй арга хэмжээ боллоо.
Улс төр

УИХ-ын дарга Өвөрхангайг зорилоо
УИХ-ын дарга З.Энхболд Өвөрхангай аймагт ажиллахаар өнөөдөр мордлоо. Тэрээр тус аймгийн иргэд, төлөөлөгчидтэй хийх уулзалтаа Арвайхээр, Уянга сумаас эхэлж, Уянга суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа 640 хүүхдийн сургуулийн нээлтийн ажиллагаанд оролцож, Соёлын төвийн барилга, хатуу хучилттай зам, цэвэр, бохир усны холболтын ажлын явц байдалтай танилцах юм байна.
Улс төр

“Нинжа” нарыг нутаг орноосоо хөөн гаргахад нутгийн иргэдийн оролцоо хэрэгтэй гэв
Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга Ховд аймагт ажиллаж байгаа билээ. Тэрээр тус аймагт ажиллах үеэрээ Дөргөн сумын иргэдтэй уулзав. Дөргөн сумын Аргалант багийн нутагт их хэмжээний алтны нөөц олдсон гэх мэдээг хувиараа алт олборлогчид тарааснаас тэнд “нинжа” нар цугларч газар шороог сүйтгээд байгаа аж.
Улс төр

“Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хууль хэрэгжиж эхэллээ
УИХ-аас батлагдсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Энэ хуулийн хүрээнд 1990-1995, 1995-2000 оны хооронд ажил хөдөлмөр эрхлээгүй, завсардсан иргэний нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох боломжтой болж байгаа юм. Хуульд заасан дээрх хугацаа нь нийгмийн шилжилтийн үе байсан болохоор энэ хугацаанд иргэд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж, завсардсан.
Улс төр
Баянгол дүүргийн АН-ынхан МАН-ынхныг мэтгэлцээнд дуудав
“УИХ-ын гишүүн С.Эрдэнийн тойрон хүрээлэгчид, ойр дотны хүмүүс Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд дэвшиж байна, тус дүүргийг вант улсаа болгох нь” гэсэн мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Энэ асуудлын хариуг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа тэргүүтэй Баянгол дүүргийн АН-ынхан мэдээлэл хийлээ.
Улс төр

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэнэ
НИТХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр хуралдана. Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн 2013-2016 онд Нийслэлд хотод хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх юм.
НИТХ дахь цөөнхийн бүлэг болох МАН-ын гишүүд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг батлуулахгүй байна хэмээн хурал хаяж байсан удаатай билээ.
Улс төр

МАХН-ын гишүүд шүүхийн шийдвэр биелүүлэхийг шаардаж өлсгөлөн зарлалаа
МАХН-наас Сүхбаатар дүүрэгт нэр дэвшсэн 12 хүнийг МАН-ын харьяалалтай гэсэн шалтгаанаар Сонгуулийн хороо бүртгэхээс татгалзсан. Гэвч тэдгээр нэр дэвшигч МАН-ын зохих дүрмийн дагуу тус намаас гарсан гэдгээ мэдэгдэж Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороог огцрохыг шаардаж өлсгөлөн зарлаад байна.
Улс төр
































