Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
“Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна
АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ
БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ
Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ
"Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах ѳдѳр 130 хүүхэд төөрчээ
Энэ өдөр Ннийслэлийн хэмжээнд 1200 гаруй цагдаагийн алба хаагч хамгаалалтанд ажиллаж, Сүхбаатарын талбайд 91, Хүүхдийн паркад 14, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 25 нийт 130 хүүхэд тѳѳрч, эцэг, эхчүүдэд 127 хүүхдийг 15 минутаас 2 цагийн дотор хүлээлгэн ѳгчээ
Нийгэм

Бурхан халдуны бүсийг тодорхойлох тэмдэглэгээ бүхий багана босголоо
“Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг”-ийг 2015 оны 7 дугаар сард ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганаар Монгол Улсаас нэр дэвшүүлэн Дэлхийн өвийн Жагсаалтад соёлын ангиллаар бүртгүүлсэн билээ.
Нийгэм

“БИ ИРЭЭДҮЙН ЭНТРЕПРЕНЕР” ҮЗЭСГЭЛЭН РҮҮ ХҮҮХДЭЭ ХӨТЛӨӨРЭЙ
Шинийг санаачлагч, хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй, ирээдүйн бизнесмэнүүдийн эхлэлийн цэгийг тодорхойлогч “Би ирээдүйн энтрепренер” арга хэмжээг Голомт банк нь 2018 онд Монгол улсад анх удаа Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулж байсан бол энэ жилийн 6 сарын 1-ний өдөр Шангри-Ла зочид буудлын Боллрүүмд дахин зохион байгуулах гэж байна.
Нийгэм

Маргааш Баянзүрх дүүргийн зарим газарт цахилгаан хязгаарлана
Бямба гараг буюу маргааш ганцхан Баянзүрх дүүргийн зарим хэсгээр цахилгааны хязгаарлалт хийж засвар хийх нь. Тодруулбал, 10:00-17:00 цагт: 2, 4, 5, 22, 27-р хороо Монелийн 26, 27, Цагаан давааны задгай, Цэргийн хотхоны 1, 5, Наран, Сайхан, их Дарь-Эхийн 1-5-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор цахиилгаан хязгаарлах аж. Иймд иргэд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулахыг сануулсан байна.
Нийгэм

Монгол хүүхдүүдийн шударга байдлын түвшин буурсаар байгаа гэв
АТГ-аас жил бүр хийдэг “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-ны дүнгээр Монгол хүүхдүүдийн шударга байдлын түвшин буурсаар байгаа. Анх судалгааг авсан 2010 оноос хойш өнөөг хүртэл 9 дэх удаагаа зохион байгууллаа. Энэ жил хүүхдийн шударга байдлын судалгааны дүн 3.91 пункт гарсан.
Нийгэм

Хороо хуваах тухай асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXY хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанд холбогдох албаныхан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх танилцуулга, Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явцын мэдээллийг сонсож,
Нийгэм

Автоландын төв нь “Одтой машин” Сугалаат хөтөлбөрийн – Зуны урамшууллаа зарлаад байна
Урин дулааны улирал нь агаар салхи, хээр хөдөө, аялал амралт, гэр бүл, унаа тэрэгтэй холбоотой дурсамж, үйл явдлаар арвин байдаг. Хүн бүр л эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялахыг хүсдэг. Ийн аялахад цаг зав, ажил амралтаа зохицуулахаас гадна хамгийн гол нь сайн унаа машинтай байх нь чухал.
Нийгэм

Гурван тонн “Хар зайрмаг” устгажээ
Эрүүл мэндэд тустай гэх тодотголтой “Хар зайрмаг”-т “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт, MNS САС 192-2015”-д тусгагдаагүй /vegetable carbon Black буюу Уголь растительный Е-153/ будагч бодисыг ашигласан, нянгийн бохирдол илэрсэн тул Мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн үйлдвэрийн үйлдвэрлэсэн 3 тонн гаруй бүтээгдэхүүнийг хурааж, устгалд орууллаа. Мөн худалдаанд нийлүүлсэн бүтээгдэхүүнээ татан авах талаар үүрэг, чиглэл өгсөн бөгөөд татан авалт хийсний дараа устгалд оруулах юм.
Нийгэм

“ГОО ДАЛЬ” массажны газрын үйл ажиллагааг зогсоожээ
Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжавын гудамж, 47 дугаар байрны зоорийн давхрын 2 тоотод байрлах “Гоо даль” бие угаалга, массажны газарт 2019 оны 05-р сарын 27-ны өдөр хяналт шалгалт хийхэд тус газрын барилга байгууламж нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдаагүй байсан аж.
Нийгэм

Сайн дурын багш нар бэлтгэгдлээ
Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн менежментийг сайжруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийг хэрэгжүүлж байна.
Нийгэм

ЖДҮХС-гийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдэд сургалт зохион байгууллаа
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Нийслэлийн Засаг дарга нарын хооронд байгуулсан “Санамж бичиг”, нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэдтэй уулзах уулзалт, төсөл бичиг арга зүйн сургалтыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн Иргэний танхимд өчигдөр зохион байгууллаа.
Нийгэм

Талийгаачдын ар гэрийнхэнд өнөөдөр тэтгэмж олгоно
Ус сувгийн удирдах газрын харьяа Төв Цэвэрлэх байгууламжид өнгөрсөн сарын 17-нд үйлдвэрлэлийн осол гарч дөрвөн ажилтан харамсалтайгаар амиа алдсан. Нийслэлчүүдийн хувьд “шүдний өвчин” болсон хамгийн эмзэг голомтод ажиллаж байгаад амиа алдсан ажилтнуудын ар гэрийнхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан орон сууцны асуудал шийдэж өгнө гэдгээ амласан билээ. Тэгвэл өчигдөр нийслэлийн удирдлагууд дөрвөн ажилтны ар гэрийнхэнд тус бүр нь 56 ам метр бүхий хоёр өрөө байрны түлхүүр гардуулан өглөө.
Нийгэм

Дагавар хүүхдээ зодсон Б.Тодзаяад 10 жилийн хорих ял оноолоо
Дөрвөн настай дагавар хүүхдээ зодсон Б.Тодзаяад холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр болж, 10 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Тодруулбал, Баянгол дүүргийн прокурорын газраас түүнд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.
Нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж тоноглосон автобуснуудыг шалгалаа
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээний зургаан аж ахуйн нэгж, байгууллагын 56 автобусыг хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэдийг тээвэрлэхэд зориулан тоноглосон байдаг. Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн хяналтын хэлтсээс тухайн тээврийн хэрэгслүүдийн зорчигчдын бууж, суух нөхцөлийг бүрдүүлсэн зориулалтын шат тавцангийн техникийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагаанд үзлэг, шалгалт хийж байна.
Нийгэм

СЭМҮТ-ийн гадна талбайн тохижилтыг наадмаас өмнө дуусгах үүрэг өглөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Хотын Захирагчийг тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахад нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон бусад албаны хүмүүс байлцав.
Нийгэм

Хотын төсвийн орлого, зарлагыг “тольдож”, хяналт тавих боломжтой боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар донор байгууллагуудтай хамтран Улаанбаатар хотын иргэдэд зориулсан төсвийн эмхэтгэлийг анх удаа боловсруулан гаргаснаа өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Энэ талаарх мэдээллийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Швейцарийн Хөгжлийн агентлагийн захирал Габриелла Спирли, Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Андрей Михнев, Үндэсний стратегийн хүрээлэнгийн захирал Б.Мөнхсоёл болон бусад албаны төлөөлөл хийв.
Нийгэм




























