Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
“Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна
АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ
БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ
Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ
"Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна

“СҮҮ” ХК-ИЙН ТАРАГНААС ХУЛГАНА ГАРСАН НЬ ТОГТООГДООГҮЙ
Сонгинохайрхан дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэст 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн иргэн Б-ээс ирүүлсэн “Сүү” ХК-ний үйлдвэрлэсэн /1 л-ийн савлагаатай/ жимстэй тарагнаас хулгана гарлаа. Шалгаж өгнө үү гэх гомдлыг хүлээн авч, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зөрчлийн хэрэг нээн шалгасан.
Нийгэм

“Транзит Монгол-2019” форумаас хүлээх хүлээлт
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Транзит Монгол” хөтөлбөр 2008 онд батлагдаж, анхны танилцуулгаа 2009 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо хийсэн түүхтэй. “Транзит Монгол-2017” анхны форум БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо, “Транзит Монгол-2018” форум ОХУ-ын нийслэл Москва хотноо тус тус зохион байгуулагдаж байв. Харин энэ удаагийн “Транзит Монгол-2019” форум манай улсад тэр дундаа “Шангри-Ла” зочид буудлын “Их танхим”-д зохион байгуулагдаж байна.
Нийгэм

Замын цагдаагийн Гүүрэн гарцын дам нурууг цутгаж буйтай холбоотойгоор Нарны зам дагуу түр тулаасууд байрлуулжээ
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр,орлогч дарга Б.Индра болон холбогдох албан хаагчид Замын цагдаагийн баруун урд уулзварын, гүүрэн гарц барих төслийн ажлын явцтай танилцлаа.
Нийгэм

Үр тарианы тариалалтын явц 82.5 хувьтай байна
Үр тарианы тариалалтын явц /2019.06.04/ байдлаар улсын хэмжээгээр 322.6 мянган га-д үр тариа, үүнээс 303.4 мянган га-д улаанбуудай, 11.6 мянган га-д төмс, 4.3 мянган га-д хүнсний ногоо, 15.7 мянган га-д малын тэжээлийн, 36.3 мянган га-д тосны ургамал, нийтдээ 390.6 мянган га-д тариалалт хийснээр үр тарианы тариалалтын явц 82.5 хувьтай, төмс 84.1 хувь, хүнсний ногоо 47.2 хувьтай явагдаж байна.
Нийгэм

“Эрүүл хөрс-Эрүүл орчин” өртөөчилсөн өдөрлөгийг дүүрэг бүрт зохион байгуулна
Иргэдэд хөрсний бохирдлын талаар мэдээлэл сурталчилгаа хүргэх, нүхэн жорлонгийн стандартыг танилцуулах, хотын суурьшлын бүсийн хөрсний бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр “Эрүүл хөрс-Эрүүл орчин” өртөөчилсөн өдөрлөгийг дүүрэг бүрт зохион байгуулна.
Нийгэм

ЭРДЭМТЭН, СУДЛААЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын төрийн өмчийн их сургуулиуд, эрдэм шинжилгээний болон төрийн бус байгууллагын эрдэмтэн, багш, залуу судлаач нарт зориулан “Nature research academies - author training” сургалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, “Springer Nature”-ийн салбар “Nature Research” академитай хамтран зохион байгуулж байна. Өнөөдөр эхэлсэн тус сургалт лхагва, пүрэв гарагт үргэлжилнэ.
Нийгэм

“Транзит Монгол-2019” олон улсын форум болно
Монгол Улсын Засгийн газар, Зам тээврийн хөгжлийн яам, Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн санаачилгаар “Транзит Монгол-2019” форум энэ сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо “Шангри-Ла” зочид буудлын “Их танхим”-д болно. Энэ удаагийн форум нь “Улаанбаатар төмөр зам” ХНН байгуулагдсаны түүхэн 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.
Нийгэм

Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдлын талаар хэлэлцэж байна
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролын санаачилгаар “Өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2019.06.04/ зохион байгуулж байна.
Нийгэм

“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” нэгдсэн шалгалт хийжээ
Дорноговь аймгийн прокурорын газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын хэлтэс, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Галба-Өөш долоодын говийн сав газрын захиргаа зэрэг байгууллагуудтай хамтран “Байгалиа хамгаалъя” нэгдсэн шалгалт зохион байгуулсан байна.
Нийгэм

195 ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналаа Захирагчийн ажлын албанд хүргүүлжээ
Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад аттестатчилалын хяналт шалгалт хийжээ. Шалгалтад худалдааны 1454, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 655, нийт 2109 аж ахуйн нэгж хамрагдлаа.
Нийгэм

Уул уурхайн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй сэдэвт стратегийн семинар үргэлжилж байна
Монголын Эрчим хүч Геологи Уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, IndustriAll Олон Улсын ҮЭ-ийн байгууллагатай хамтран Уул уурхайн компанийн анхан шатны хороодын дарга нарын дунд Уул уурхайн Хөдөлмөрийн аюулгүй байдал Эрүүл ахуй сэдэвт стратегийн семинарыг энэ сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Нийгэм

Зөвшөөрөлгүй самбаруудыг буулгаж эхлэв
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэлээр ахлуулсан гадна зар сурталчилгааны самбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгээс хийсэн шалгалтаар нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр самбар байршуулах, хориглосон бүсэд сурталчилгааны самбар байршуулж, хяналтын камер, дохио тэмдэг халхлах, дэд бүтцийн шугам сүлжээ хааж самбар байршуулах зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Нийгэм

Бутаны Эрчим хүчний агентлагийн удирдлагууд манай улсад ажиллаж байна
Монгол Улсын эрчим хүчний зохицуулах хороо болон эрчим хүчний салбарын үйл ажиллагаатай танилцахаар Бутан улсын Эрчим хүчний агентлагийн удирдлагууд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Бутан улсын эрчим хүчний агентлагийн дарга Сонам Тензин, эрчим хүчний агентлагийн зохицуулагч Меванг Гелтчен, Норов Дендуп, Таши Гялпо болон ажлын албаны дарга Самдруп К Тинлей нар багтаж байгаа юм.
Нийгэм































