Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна
Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа
Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ
Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ
Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ

Хуурамч бичиг баримт бүрдүүлж иргэдийн авто машин худалдах, барьцаалах хэрэг гарах болжээ
Иргэн, аж ахуйн нэгжүүдийн өмчийн автомашинд хуурамч бичиг баримт бүрдүүлэн бусдад худалдах, банк, банк бус санхүүгийн байгууллагуудад барьцаалах гэмт хэрэг нэмэгдэж байгааг Автотээврийн үндэсний төвөөс сэрэмжлүүллээ.
Нийгэм

Энгийн хатуу хог хаягдлын бүтцийн судалгаа хийж эхлэв
Хог хаягдлын бүтцийн эх үүсвэрийн судалгаанд Улаанбаатар хотын 6 дүүргийн 132 айл өрх болон 39 аж ахуйн нэгж хамрагдаж байгаа бөгөөд асуулгын болон газар дээр нь хэмжилт хийх судалгаанд 50 гаруй томоохон үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамрагдах юм.
Нийгэм

Цэвэр усны хэрэглээг долоо хоног хязгаарлана
Төлөвлөгөөт засварын хүрээнд бохир усны гол шугам болох өмнөдийн ф-1000 мм-ийн коллекторын засвар үйлчилгээтэй холбогдуулан Улаанхуарангаас зүүн 4 зам, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 120 мянгатаас хуучин Цагаан хаалга хүртэлх хэрэглэгчийн цэвэр усны хэрэглээг түр хязгаарлахаар болжээ. Энэхүү хяүгаарлалтыг 09 сарын 11-ний өдрөөс долоо хоногийн хугацаатай оройн 22.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд хязгаарлана.
Нийгэм

Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт газар чөлөөлөх нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээг үргэлжилж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү ажлын хэсгийн хамт Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдэд хийгдэж буй газрын зөрчил арилгах ажлын явцтай танилцаж, үүрэг өгч ажиллалаа.
Нийгэм

Д.Ган-Очир: Би алдар, нэр хөөсөн амбицаар хүмүүжээгүй
“...Би алдалж хэвтэх тал нутагтайдаа баярладаг
Би адуу гатлах Хэрлэн мөрөнтэйдөө омогшдог
Би эгэл атлаа сэтгэл өндөр толгодтойдоо залбирдаг
Би дэлхийд ганцхан Дорнодын талд төрснөөрөө гайхуулдаг.
Би энд төрсөн юм...”
гэж Дорнод нутгаа бичиж,энэ нутгаар эцгийнхээ нэр адил овоглодог гэдгээ Д.Ган-Очир найрагч бардам өгүүлдэг.“Яруусахуйн зүг”,“Бясалгагч шүүдэр”,“Сэтгэлийн реализм” яруу найргийн шинэ номоо өнгөрсөн онд өлгийдөж авсан түүний шүлгээр бүтсэн дуунууд урлагийн тайзыг амилуулж, амьдарч яваа нэрд гарсан рок попын олон хамтлаг,дуучид бий.
Нийгэм

“Намрын ногоон өдрүүд” Мишээл экспод болно
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжих зорилгоор дундын зуучлалгүйгээр шууд худалдан борлуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 18-24-ний өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байна.
Нийгэм

Монголд фейсбүүкийн 1.7 сая хэрэглэгч бий
Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчид манай улсад ажилласан. Энэхүү үйл ажиллагааны талаар Харилцаа Холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2018.09.13/ мэдээлэл хийлээ. Монгол Улс нийт 1.7 сая гаруй фэйсбүүк хэрэглэгчтэй байна.
Нийгэм

Эрэн хайх, аврах ажиллагааны чиглэлээр эрэлч нохдыг сургалаа
Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Эрэлч нохойн албанаас “Нохойн хөтөч, эрэлч нохой бэлтгэх “АНС-18” сургалт зохион байгууллаа. Нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургах, алба хаагчдыг нохойн хөтөчөөр бэлтгэх тус сургалт зургаан сарын турш үргэлжилсэн юм.
Нийгэм

Өнөөдөр ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст хур тунадас нойтон цас орж, цочир хүйтэрнэ
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойшдоо бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 14-16 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Нийгэм

“Рентген шинжилгээний үед өсвөр, бага насны хүүхдийг хэрхэн хамгаалах” талаар хэлэлцүүлэг хийв
Мэргэжлийн хяналтын байгууллагаас зарласан “Төрийн хяналт-иргэн таны төлөө” сарын аяны хүрээнд “Рентген шинжилгээний үед өсвөр, бага насны хүүхдийг хэрхэн хамгаалах” талаархи уулзалт хэлэлцүүлгийг Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газар болон хэлтэс хамтран Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хурлын зааланд зохион байгууллаа.
Нийгэм

"Шидэт толь" төвөөр дамжуулан 18 гэр бүлд сэтгэл зүйн үйчилгээ үзүүлнэ
Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас энэ онд гэр бүлд чиглэсэн хөгжлийн үйлчилгээний шинэ нэр төрлийг тодорхойлох, үйлчилгээний арга зүйг боловсруулах, төрийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр “Гэр бүлийг дэмжих туршилтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн.
Нийгэм

Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны cургалт болж байна
Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/819 дүгээр захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс Үндэсний аврах бригад, Зэвсэгт хүчний 011 дүгээр анги, Багануур дүүргийн Онцгой байдлын аврах 064 дүгээр анги гэсэн 3 хэсэгт хуваарилан зохион байгуулж байна.
Нийгэм
































