Цахилгаан хязгаарлах байршлууд
ЗГ: Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэж байна
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
ЦАГ АГААР: Өнөөдөр нутгийн зүүн хагаст дулаарна
Химийн хорт болон аюултай бодисын хяналт, шалгалтыг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулж байна
Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана
Нөөцийн махыг нөхөн нийлүүлэх, малчид өөрсдөө махаа шууд борлуулах лангуу, цэг ажиллуулах боломжийг бүрдүүлэх үүрэг өгөв
Таван шарын төмөр зам доогуурх "Нүхэн гарц" төслийн явган зорчигч болон дугуйн замыг хийж дуусгажээ
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
COP17: Орон нутгийн иргэдэд зориулсан бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Төв аймгаас эхэллээ

2000 гаруй 17 настан чууллаа
Ардчилсан намын барын өдрүүд үргэлжилж байна. Тус намынхан ардчиллын төлөөх намууд нэгдсэн өдөр болох арванхоёрдугаар сарын 6-ны өдрөө бизнес эрхлэгчддээ зориулж, тэдний төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч талархал илэрхийлсэн. Тэгвэл тэд бас нэгэн баярын өдрөө нийгмийн зорилтод бүлэг болох 17 настнуудад зориуллаа.
Улс төр

Арьс ширний үйлвэрийг дэмжсэн 200 тэрбум төгрөгийн бонд гаргахыг дэмжив
УИХ-ын чуулганаар Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын санаачилсан Арьс шир боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 200 тэрбум төгрөгийн бонд гаргах тухай хуулийн төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлгийг хийлгэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Улс төр

Уул уурхайн сайд Элчин сайд Ван Шаолунтай уулзлаа
Уул уурхайн сайд Д.Ганхуяг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ван Шаолуныг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Сайд Д.Ганхуяг шинэчлэлийн Засгийн газраас уул уурхай, газрын тосны салбарт явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар дурдаад Монгол, Хятад хоёр улс уул уурхай, газрын тосны салбарт хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрч байгааг онцлон тэмдэглэв.
Улс төр

Н.Энхбаярын ялыг хөнгөлж 2.6 жил болгов
МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр Улсын дээд шүүхэд болж өндөрлөв. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцсэний эцэст Н.Энхбаярт холбогдох “ТВ-9”, “Эрдэнэт” үйлдвэрийн хэргийг хэрэгсэхгүй болгож, “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс сонин”-ы хувьчлалын асуудлыг хэвээр үлдээсэн байна.
Улс төр

Академич Х.Намсрай шилдэг бүтээлийн эзэн боллоо
Шилдэг бүтээлийг шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, академич, шинжлэх ухааны гавьяат ажилтан Хавтгайн Намсрайн “Бодисын бүтцийн тулгуур судалгаа ба шинжлэх ухаан, технологийн суурь мэдлэгийн үндсүүд” бүтээлд олгохоор Засгийн газрын тогтоол гарсан юм. Шагналыг 100 сая төгрөг дагалддаг байна.
Улс төр

Уул уурхайн сайд Д.Ганхуяг Элчин сайд Ван Шаолунтай уулзлаа
Уул уурхайн сайд Д.Ганхуяг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ван Шаолуныг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Сайд Д.Ганхуяг шинэчлэлийн Засгийн газраас уул уурхай, газрын тосны салбарт явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар дурдаад Монгол, Хятад хоёр улс уул уурхай, газрын тосны салбарт хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрч байгааг онцлон тэмдэглэв.
Улс төр
Шүүхийг цагдаагийн хамгаалалтад авчээ
МАХН-ын дарга Н.Энхбаярын давж заалдсан шүүх хурал Монгол Улсын Дээд шүүхэд болж байна. Хэдийгээр өмгөөлөгчид нь шүүх хурлыг орхин гарсан ч Дээд шүүхэд хэргийг хянан хэлэлцэж байгаа учраас өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой байдаг аж.
Улс төр

Н.Энхбаярын эвсэл задрахгүй
МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлж байна гэж МАХН-ын гишүүд Шинэчлэлийн Засгийн газраас гарна хэмээн мэдэгдсэн. Хэд хоног энэ мэдэгдэл улс төрийн хүрээнийхнийг доргиож байсан ч тэд үнэн хэрэгтээ Засгийн газраас гарахгүй, үлдэх шинжтэй боллоо. Учир нь МАХН-ын дарга Н.Энхбаяр ”Засгийн газрыг тогтвортой байлгах нь чухал” гэж байр сууриа илэрхийлээд байгаа юм.
Улс төр

Элчин сайд нарыг баталлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гадаад орнуудад Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайд нарыг томилох тухай хэлэлцэж баталлаа. Элчин сайдад нэр дэвшигчдэд УИХ-ын гишүүд улс орондоо шинэ санаа, бүтээн байгуулалтыг нэвтрүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болгож байв. Харин зарим нь тухайн улсад Монгол Улсыг төлөөлөн сууж байж монголчууддаа, иргэддээ ойр байж, ажиллаарай. Түүнээс элчин сайд гэдэг зүгээр суух ажил, албан тушаалтан биш шүү гэсэн юм.
Улс төр

Н.Энхбаяр: Засгийн газрыг тогтвортой байлгахын үндэс нь хэлмэгдүүлэлтийг таслан зогсооно
МАХН-ын Гүйцэтгэх товчооноос улс төрийн зорилгоор дээрээс өгсөн даалгаврын дагуу зарим хараат шүүгчийн гаргасан хууль зөрчсөн шийдвэр болон Сонгуулийн шат шатны байгууллагуудын хууль бус шийдвэрээр МАХН-аас нэр дэвшигчдийг үндэслэлгүйгээр хассаныг эсэргүүцэж, иргэдээ үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж, элдвээр хяхан хавчиж, хэлмэгдүүлж байгааг таслан зогсоохыг шаардсан байна.
Улс төр

Засгийн үнэт цаасны талаар Ерөнхий сайд мэдээлэл хийнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10:00 цагаас хуралдана. Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас гаргаж буй үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх юм. Харин үдээс хойш энэ асуудлаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын мэдээллийг сонсгоно.
Улс төр

Н.ЭНХБАЯРТ ӨРТЭЙ ХҮМҮҮСИЙН ҮЙЛДЭЛ
МАХН-ынхан бүгд Н.Энхбаярт өртэй. Тиймээс л даргадаа ач санаж, ялаас мултлахын төлөө шүүхийн шийдвэрийг эсэргүүцсээр өнөөдрийг хүрэв. Тэдний энэ эсэргүүцэл Улсын Дээд шүүхийн гадаа өнөөдөр ч өрнөх биз. Дээд шүүх өнөө өглөө 09:00 цагаас МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэхээр товлосон байгаа юм.
Улс төр

МАХН-ын гишүүд Төрийн ордныг бүсэлжээ
МАХН-ын дарга Н.Энхбаярын хэргийг маргааш Улсын дээд шүүхээр хэлэлцэхтэй холбогдуулан тус намын гишүүд дэмжигчид яг одоо Төрийн ордны хашааны хаалгуудыг бүчжээ. Тэд Төрийн ордны хашанаас хүн гаргахгүй гэж ийн зогсож байгаа. Үүгээрээ дамжуулан өөрсдийнхөө дуу хоолойг төрд хүргэхээр зорьж байгаа гэж намын гишүүд, дэмжигчид нь хэлж байна.
Улс төр
“Шударга ёс” эвслийн бүлгийнхэн хуралдаж байгаа бололтой
Маргааш МАХН-ын дарга Н.Энхбаярт анхан болон давж заалдах шатны шүүхээс өгсөн ялыг Улсын дээд шүүх хянан хэлэлцэнэ. Энэ шүүх хурал болохтой холбогдуулан МАХН-ынхан янз бүрийн зүйл сэдэж, намынхаа даргыг суллуулах арга чарга хайж байна.
Улс төр

Баялаг бүтээгчидтэй Засгийн газрын гишүүд уулзлаа
Төрийн ордны Их танхимд Засгийн газрын гишүүд баялаг бүтээгчидтэй уулзаж, тэдний дуу хоолойг сонсож байна. Нийгэмд баялаг бүтээгч нь жирийн хөдөлмөрчин иргэд байдаг. Тиймдээ ч Шинэчлэлийн Засгийн газрынхан Ардчилалын баярын өдрийг Ард түмний баярын өдөр болгон тэмдэглэж байна.
Улс төр



























