Цахилгаан хязгаарлах байршлууд
ЗГ: Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэж байна
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
ЦАГ АГААР: Өнөөдөр нутгийн зүүн хагаст дулаарна
Химийн хорт болон аюултай бодисын хяналт, шалгалтыг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулж байна
Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана
Нөөцийн махыг нөхөн нийлүүлэх, малчид өөрсдөө махаа шууд борлуулах лангуу, цэг ажиллуулах боломжийг бүрдүүлэх үүрэг өгөв
Таван шарын төмөр зам доогуурх "Нүхэн гарц" төслийн явган зорчигч болон дугуйн замыг хийж дуусгажээ
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
COP17: Орон нутгийн иргэдэд зориулсан бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Төв аймгаас эхэллээ

Д.Тэрбишдагва: Төрд тогтворгүй байдал үүсвэл бид биш Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариуцах ёстой
МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва дөнгөж сая хэвлэлийнхэнд хандаж мэдэгдэл хийлээ. Тэрээр, “МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл нь АН болон ИЗНН-тай эвсэл байгуулахдаа Монгол Улсад шударга ёсыг нэн тэргүүнд тавихаар болсон. Гэтэл хэлмэгдүүлэлт газар авч ялгаварлан гадуурхах байдал гарч авч байна. Орон нутгийн сонгуулиар МАХН-ыг бүртгэхгүй байх, хасах зэргээр хавчин гадуурхлаа.
Улс төр

Ш.Батсайхан: Ө.Энхтүвшин намын бүлгийн дарга байхдаа хар машинаар санал авах хуулийг баталсан
-МАХН бол Монголд сүүлийн 22 жилийн түүхэнд байгуулагдсан нэг гэр бүлийн намуудын хамгийн хүчтэй нь байсан гэж түүхэнд бичигдэх нь тодорхой. Гэхдээ манай намын авах бодит саналаас оролцсон сонгууль бүрдээ хувааж ирсэн нь нууц биш гэдгийг ямарч хүн хэлэх байх. Энэ нь тэнд бусдын хэлдгээр өөрийн гэсэн үзэл бодолгүй ажил албан тушаал хөөж очсон хүмүүсийн нэгдэл гэдэг нь тодорхой байгаа юм.
Улс төр

“Шүүх амьдралд минь гэрэл гэгээ тусгаж чадлаа”
Шүүх бол үнэн, худлыг дэнслэдэг байгууллага. Тиймээс шүүгдэгчийн ширээний ард суусан хүн бүр ялтан болдоггүй. Үндсэн хуульд заасанчлан үнэн, худлыг дэнсэлж тухайн хүний гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх л тогтооно. Тухайн хүнийг аливаа гэмт хэрэгт гэм буруутай нь нотлогдож, тогтоогдсон гэж үзвэл Монгол Улсын нэрийн өмнөөс гэсгээл хүртээнэ.
Улс төр

Түүх давтагдах нь буюу Н.Энхбаяр Монголын төрийг дахиад самрах нь
МАХН өөрийнхөө гишүүдийг Засгийн газраас гаргана гэж мэдэгдэж. Шалтгаан нь ердөө л Шинэчлэлийн Засгийн газар улс төрийн хэлмэгдүүлэл явуулж байна гэнэ. Энэ нь тус намын дарга Н.Энхбаярыг хэд хэдэн үндэслэлээр анхан шатны шүүхээс дөрвөн жилийн ял өгсөнийг хэлж байгаа нь энэ.
Улс төр

УИХ-ын чуулган хуралдана
УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан өнөөдөр 15:00 цагт хуралдахаар товлогджээ. Өнгөрсөн долоо хоногт хуралдах байсан ч МАН болон “Шударг ёс” эсвлийн бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд ороогүйгээс хойшилсон юм. Тэгвэл өнөөдрийн хуулиар чуулганы хуралдааныг гацаагаад байгаа Өвөрхангайн 10 дугаар тойргоос сонгогдсон Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргөх асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй байна. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ.
Улс төр

Ж.БАТЗАНДАН: МАХН-ЫГ БУУРЬ СУУРЬТАЙ ХАНДААСАЙ ГЭЖ ХҮСЧ БАЙНА
Миний хувьд Засгийн газрын тогтвортой байдлын төлөө зогсоно. МАХН-ынхан засгаас яагаад гарах болсноо бидэнд албан ёсоор мэдэгдээгүй байна. Уур нь хүрэхээр засгаас гарна гэдэг, сэтгэл нь хөдлөхөөр хамт байна гэж асуудалд хөнгөн гоомой хандаж болохгүй.
Улс төр

Д.ДЭМБЭРЭЛ: МАХН ЗАСГИЙН ГАЗРААС ГАРВАЛ УЛС ТӨРИЙН ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ ҮҮСНЭ
Хамтарсан Засгийн газраас МАХН-ынхан гарвал муу үр дагавартай. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид эргэлзэхэд хүрнэ. Дотоодод инфляц бий болно. Эцсийн дүндээ ард түмний нуруун дээрх ачаа л нэмэгдэнэ шүү дээ. Улс төрийн тогтворгүй байдал үүснэ.
Улс төр

ЗАСГИЙН ГАЗРЫГ УНАГАСНААР ЮУ Ч ХОЖИХГҮЙ. ХАРИН Ч АЛДАНА
Зам зуурт элдэв асуудал үүсэхэд “Мордохын хазгай болчихлоо” гэж монголчууд ярьдаг. Ийм зүйл улс төрийн хүрээнд үүсэх нь. Үүсэх ч юу байхав аль хэдийнэ тохиолдчихлоо гэхэд хилсдэхгүй биз. Тодруулбал, Засгийн газар тарж, дахин бүрэлдэх үйл ажиллагаанд орох бэлтгэл хангагдав.
Улс төр

ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ 2000 ОРЧИМ ГОМДОЛ МАН-Д ИРЖЭЭ
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар орон нутгийн сонгуулийн дүнгийн талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэрээр “Манайх орон нутгийн сонгуульд амжилттай оролцлоо. Бид орон нутагт есөн аймагт үнэмлэхүй олонхи болж, хоёр аймагт ойролцоо суудал авсан.
Улс төр
МАН-ЫН ГИШҮҮДИЙГ АТГ-ААР ШАЛГУУЛАХ НЬ
Улс төрийн хүчнүүд ээлж дараалан бие биедээ “гэнэтийн бэлэг” барьсаар. Мэндлээд удаагүй ч хууль тогтоох дээд байгууллагад дөрвөн суудал авч Засгийн газарт хамтарсан МАХН хөл нийлүүлэн алхахаасаа татгалзах санал гарган АН-д сюрприз барьсан. Мөн МАН-ыг яаж зүгээр орхих вэ.
Улс төр

С.ГАНБААТАР СЭТГҮҮЛЧИДТЭЙ БОЛЗОВ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийнэ. Тэрээр УИХ-ын гишүүн С.Баярцогттой мэтгэлцсэн ”Оюу толгойн гэрээ монголчуудад ашигтай болж чадсан уу?” гэсэн сэдэвтэй халз мэтгэлцээний үеэр мэдээлж амжаагүй баримтуудаа дэлгэх юм байна.
Улс төр

Э.БАТШУГАР БУС Ц.ОЮУНБААТАР ТАНГАРАГ ӨРГӨХ БОЛОМЖТОЙГ СЕХ ДАХИН БАТАЛЖЭЭ
СЕХ-ноос УИХ-ын Тамгын газар болон МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагвад албан бичиг ирүүлжээ. Уг албан бичигт МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс УИХ-д сонгогдох нэг гишүүнээр Э.Батшугарын нэрийг өргөн мэдүүлэх боломжгүйг мэдэгдсэн байна.
Улс төр

МАХН-ын гишүүдийн засгаас гарах асуудлаар хэн юу хэлэв
МАХН-ын гүйцэтгэх зөвлөлийн хурлаар Засгийн газарт байгаа гишүүдээ танхимаас гарах даалгаврыг өгсөн нь шуугиан дэгдээж байна. Шинэчлэлийн гэх тодотголтой эхлүүлсэн ажил үгүйдэж, санаачлагатай ажилласан 100 хоног замхрах болов.
Харин энэ асуудалд танхимын сайд нар болоод УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
Улс төр

Архи согтууруулах ундаа үйлдвэрлэдэг 25 компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.1, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санал, тус газрын улсын байцаагчийн дүгнэлтийг тус тус үндэслэн нэр бүхий 25 компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар Засгийн газрын тогтоолын төслийг ҮХААЯ зохих журмын дагуу боловсруулж Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж шийдвэрлүүллээ.
Улс төр
Төрийн тусгай албан хаагчдийн эмнэлгийн барилгыг хэрхэх асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ
УИХ-ын нэр бүхий 22 гишүүн нэгдэж Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглах зөв хэмээн гарын үсэг зурж, УИХ-д өргөн барихаар болжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, О.Баасанхүү нар мэдээлэл хийсэн юм. Тэдний хэлж байгаагаар, дэлхийн аль ч оронд эрүүл мэндийн салбараас мөнгө харамладаггүй гэв.
Улс төр
ЯЛГАВАРТАЙ ХАНДСАН ГЭЖ ҮЗЖЭЭ
Үндсэн хуулийн цэцэд нэр бүхий иргэн Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын зарим заалт Төсвийн тухай хуулийн холбогдох заалт болон Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн гэж мэдээлэл ирүүлжээ.
Улс төр
МАН ард түмний саналаар Засаг дарга нараа тодруулна
Саяхан болж өнгөрсөн Орон нутгийн сонгуулиар МАН есөн аймаг, дөрвөн дүүрэгт ялж олонх болсон. Энэ аймаг дүүргүүдийг ирэх дөрвөн жил удирдах Засаг даргыг тодруулахдаа МАН тухайн нутаг дэвсгэрийн ард иргэдээс санал асууж тодруулна гэдгээ зарлалаа.
Улс төр



























