Цахилгаан хязгаарлах байршлууд
ЗГ: Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэж байна
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
ЦАГ АГААР: Өнөөдөр нутгийн зүүн хагаст дулаарна
Химийн хорт болон аюултай бодисын хяналт, шалгалтыг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулж байна
Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана
Нөөцийн махыг нөхөн нийлүүлэх, малчид өөрсдөө махаа шууд борлуулах лангуу, цэг ажиллуулах боломжийг бүрдүүлэх үүрэг өгөв
Таван шарын төмөр зам доогуурх "Нүхэн гарц" төслийн явган зорчигч болон дугуйн замыг хийж дуусгажээ
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
COP17: Орон нутгийн иргэдэд зориулсан бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Төв аймгаас эхэллээ

MоАХ-ны 23 жилийн ойгоор 23 партизан шинэ байртай боллоо
Монголын Ардчилсан холбооны 23 жилийн ой өнөөдөр тохиож, Соёлын төв өргөөнд баярын хурлаа хийлээ. УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд, МоАХ-ны дарга Х.Баттулга нар баярын хуралд оролцож үг хэллээ.
Улс төр

Х.Баттулга: Ардчиллын цагаан морь дүүхэлзэж байна
Та бид өнөөдөр л анх удаа 23 жилийн өмнөх Ардчилсан Холбооны анхдугаар цуглаан дээр хэлж ярьж, шаардаж байсан зүйл бүрэн утгаараа хэрэгжсэн, Монгол улс иж бүрэн ардчилагдсан нөхцөлд Ардчиллын баяраа тэмдэглэж байна. Ардчилал бүрэн ялах зам амаргүй, урт удаан байлаа. Одоо ч үргэлжилж байгаа. Та бид дардан зам дээр гараагүй. Бартаа нугачаа ихтэй, саад тотгор учруулах хүчинтэй нөхцөл биднийг угтаж авсан.
Улс төр

Бондод хяналт тавихын тулд МАН-ын бүлгийг байгуулах хэрэгтэй гэв
УИХ дахь МАН-ын намын гишүүд хуралдаж Засгийн газраас гаргасан бонд, таван гишүүнийг тангараг өргүүлэх асуудал, Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, МАН-ын бүлэг байгуулах зэрэг цаг үеийн асуудлыг хэлэлцжээ. “Засгийн газар өнгөрсөн долоо хоногт 1.5 тэрбум ам.долларын бондыг амжилттай худалдаалсан.
Улс төр

Н.Батцэрэг: “Шударга ёс” эвсэл Засгийн газраас гарах асуудлыг нэг нам шийдэхгүй
-МАХН-ынхан Засгаас газраас гарна гэвэл МҮАН яах вэ?
-Ййм тохиолдолд эвслийн бүлэг задарна гэж ойлгож болохгүй шүү дээ. МАХН-ын удирдлагууд бүлгээ бүрэн хэмжээний хугацаандаа хадгална. Бүлгийг эрсдэлд оруулах асуудлыг хэн, хэн нь гаргахгүй. Эвсэл задрахгүй гэсэн үг.
Улс төр

Д.Эрдэнэбат: “Шударга ёс” эвсэлтэй хийсэн гэрээний хугацаа дуусаагүй
“Ардчилсан нам “Шударга ёс” эвслийг Засгийн газарт ард түмнийхээ эрх ашгийн үүднээс урьсан. Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дуусаагүй байгаа” гэж АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээллээ. АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцэж, гишүүдийнхээ байр суурийг сонсчээ. Өнгөрсөн хугацаанд улс төрд өрнөсөн асуудалд АН ямар байдлаар хандах вэ гэдгээ тодорхойлсон байна
Улс төр

Төсвийн муу үр дагавар гаргахгүй байх талаар АН анхаарч ажиллана
Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаанаа хийж гурван зүйлийг ярилцжээ. Нэгдүгээрт, төсвийн хөрөнгө оруулалтын асуудлаар 2014-2016 онд хийгдэх дунд хугацааны хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх, бодлогын хэмжээнд ямар зохицуулалт хийх вэ гэдгээ ярилцжээ. Чуулганы хуралдааны завсарлагаанаар УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэдээс гарсан санал, ИТХ-аас гарсан хөрөнгө оруулалттай холбоотой саналуудаа бүлгийнхээ хуралдаанд илтгэжээ.
Улс төр

Ардчилсан хувьсгалын дуу хоолой, индэр нь “АРДЧИЛАЛ” сонин байсан
Социалист нийгэм, нэг намын тогтолцооны үед эрх баригч МАХН-ын Төв хорооны УТТ-ны зөвшөөрсөн хэдхэн тооны сонин хэвлэлээс өөрийг гаргах эрх ард иргэдэд байхгүй байсан бол 1989 оны 12 дугаар сарын 10-нд Монголын Ардчилсан Холбоо гэдэг байгууллага байгуулагдсанаа албан ёсоор зарлаж, Монгол оронд ардчилсан хувьсгал эхэлснийг олон түмэнд тунхагласан юм.
Улс төр

Өнөөдөр Ардчилсан хувьсгал эхэлснийг зарлан тунхагласан өдөр
1989 оны арванхоёрдугаар сарын 10. Энэ өдөр Ардчилсан хувьсгалын гол хөдөлгөгч хүч, түүчээ нь болсон МоАХ анхны албан ёсны цуглаанаа хийж Монголын төр засаг, эрх баригчдад хандан улс төрийн шаардлага тавьсан өдөр.
Энэ өдрийг түүхнээ, зарим хүмүүс анхны цуглаан хийсэн өдөр гэж ойлгодог ч 12 дугаар сарын 2,3-нд болсон
Улс төр

Л.Болд: Давхар иргэншлийг Монгол Улс хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй
УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд Ирланд улсын Дублин хотод айлчилсан юм. Айлчлалынхаа үеэр тус улсад ажиллаж, амьдардаг монгол иргэдтэйгээ уулзаж, сонирхсон асуултад нь хариулсан. Түүнтэй уулзаж зарим асуултад хариулт авлаа.
Улс төр

Өмнөд туйлд мандуулах Монголын далбааг гардуулав
Дэлхийн бөмбөрцгийн өмнөд туйлын 0 цэг рүү аялал хийх Монголын Антарктидын нийгэмлэгийн тэргүүн, профессор Л.Дүгэржавд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын төрийн далбааг гардуулан өгч, аялалд нь амжилт хүслээ.
Өмнө нь судалгааны зорилгооргурван ч удаа тус тивд зочлоод ирсэн Л.Дүгэржав энэ удаад судалгааныхаа зэрэгцээ өмнөд туйлын 0 цэгт эх орныхоо далбааг мандуулахыг зорьж байгаа аж
Улс төр

БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар З.Болдбаатарыг томилжээ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим газарт томилгоо хийжээ. Үүнд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Чойжамцыг үүрэгт аБХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар З.Болдбаатар томилогдлоожлаас нь чөлөөлж, Загдсүрэнгийн Болдбаатарыг тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна
Улс төр

Гадаад худалдааны шат дамжлагыг цөөрүүлэх хуулийн төслийг дэмжлээ
Шинэчлэлийн Засгийн газраас бизнес эрхлэх эрх зүйн орчныг сайжруулахын тулд шаардлагагүй шат дамжлагыг цөөлөх, хүнд суртлыг багасгах зорилт тавьж, томоохон ажлууд эхлүүлсэн. Ерөнхий сайдын 2012 оны 14 дүгээр захирамжаар бизнес эрхлэлтийг дэмжих талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын даргаар ахлуулан байгуулсан нь энэ ажлын нэг чиглэл юм.
Улс төр

Завхан аймгийн Засаг даргаар Жамъянжавын Жамъянтив сонгогдлоо
Завхан аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг батламжиллаа. Тус аймгийн хэмжээнд орон нутгийн сонгуулиар МАН-ын нам олонхийг бүрдүүлсэн. Иргэдийн төлөөлөгчдийн анхны хуралдаан болж ИТХ-ын даргаар Банзрагчийн Отгонбаатарыг, Засаг даргад Жамъянжавын Жамъянтивийг дэвшүүлэн 68 хувийнх саналаар баталсан байна. Харин ИТХ-ын тогтоолыг үндэслэн Ерөнхий сайд томилсон байна.
Улс төр

Хууль зүйн салбарын шинэчлэлийг хуулиас биш, хүнээсээ эхлэх ёстой
Шударга хуульчдын зөвлөлгөөн Тусгаар тогтнолын ордонд болж байна. Энэ зөвлөлгөөнийг “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагаас санаачлан явуулж байгаа аж. Зөвлөгөөний зорилго нь шүүхийн шинэчлэлийг зөв хийх ёстойд оршиж байгаа юм байна
Улс төр

З.Баянсэлэнгэ: Энхбаяр даргын эхнэр Цолмон бүхэл бүтэн 21 хүнийг толгойлохгүй
-Гэхдээ эвслээс гарахгүй гэж ойлгож болох уу. Учир нь, танай намын даргын мэдэгдэлд Засгийн газар тогтвортой байх ёстой, ард түмэнд муу нөлөө үзүүлэхгүй, би ард түмнээ хүндэтгэнэ гэж мэдэгсэн байсан шүү дээ?
-Энэ бол ухаантай хүний мэдэгдэл. Ухаантай хүн намынхаа гишүүдэд хандаж, “Та нар битгий ийм үйлдэл хийгээрэй. Улс орныхоо тогтвортой байдлыг хангаач ээ” гэж хэлсэн. Тэр хүн тэгж хэлсэн ч гэсэн бид өөрсдийнхөө байр суурьт хэвээрээ байгаа.
Улс төр

О.Баасанхүү: Ерөнхийлөгч байсан хүнийг нотлох баримтгүйгээр яллаж болохгүй, цагаатгах ёстой
МАХН-ын гишүүд намынхаа дарга Н.Энхбаярт оноосон Улсын дээд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагааг мэдэгдлээ. Тэд хэлэхдээ, “1939 оны хэлмэгдүүлэлтийг сүүлд нь цагаатгасан. Түүн шиг Энхбаярыг цагаатгах ёстой” гэсэн юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс цөөн асуултад хариу авлаа.
Улс төр



























