Цахилгаан хязгаарлах байршлууд
ЗГ: Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэж байна
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
ЦАГ АГААР: Өнөөдөр нутгийн зүүн хагаст дулаарна
Химийн хорт болон аюултай бодисын хяналт, шалгалтыг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулж байна
Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана
Нөөцийн махыг нөхөн нийлүүлэх, малчид өөрсдөө махаа шууд борлуулах лангуу, цэг ажиллуулах боломжийг бүрдүүлэх үүрэг өгөв
Таван шарын төмөр зам доогуурх "Нүхэн гарц" төслийн явган зорчигч болон дугуйн замыг хийж дуусгажээ
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
COP17: Орон нутгийн иргэдэд зориулсан бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Төв аймгаас эхэллээ

НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав
Ерөнхий сайд Н.Алтанхуяг НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Супачай Паничпактиг хүлээн авч уузаж, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны бодлогын талаар санал солилцлоо. Эдийн засгийн хөгжлийн яам болон НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын баг хамтарч Монгол улсын хөрөнгө оруулалтын орчны талаарх илтгэл бэлтгэсэн.
Улс төр

Иргэн хүн Монгол хүнтэй гэр бүл болохыг хориглосон Богд хааны зарлигийн тухай
Манай сан хөмрөгт Монголын түүхэнд холбогдох олон чухаг сурвалж хадгалагдаж байдгаас нэг зарлигийг судлаач, түүх сонирхогчдод зориулж байна. Богд хаантан их сууринаа сууж, тусгаар тогтнолоо зарласныхаа дараа улс орныхоо тусгаар тогтнолыг бэхжүүлэн, нотлохын тулд эрх зүйн шинэтгэлийг хийж байсан билээ.
Улс төр

Монгол Улс Кубын өрийг хүчингүй болголоо
Монгол Улсын Засгийн газар Кубын өрийг хүчингүй болголоо. Энэ талаар Гаванад болсон хоёр улсын засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр Кубын Үндэсний банкны тэргүүн Рене Ласо Фернандес, Латин Америкийн орнуудад Суугаа Монгол Улсын Элчин сайд О.Даваасамбуу нар гарын үсэг зурсан байна.
Улс төр
“НОГООН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТРАТЕГИ” CЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
НҮБХХ болон БОНХЯ хамтран Хөгжлийн хэлэлцүүлгийг “Ногоон хөгжлийн талаар баримтлах Монгол улсын үндэсний стратеги” сэдвээр 2013 оны 3 дугаар сар 29-ны өдөр 09.00-13.00 цагт Гадаад харилцааны яамны хурлын танхимд зохион байгуулах гэж байна.
Улс төр
Турк улс 2, 075, 000. 00 лирийн тусламж үзүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж 2012 оны 11 дүгээр сарын 26-нд Улаанбаатар хотноо, 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотноо гарын үсэг зурсан “Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр” болон уг хэлэлцээрийн хүрээнд байгуулсан “Санхүүгийн тусламжийг хэрэгжүүлэх протокол”-ыг баталлаа.
Улс төр

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх болон учирсан хохирлыг тооцох журам баталлаа
Засгийн газрын хуралдаанаар “Ой, хээрийн түймрээс учирсан хохиролыг тооцох журам”, “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх журам”, “Сум, дүүргийн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд зайлшгүй шаардлагатай багаж хэрэгслийн жагсаалт, “Ой, хээрийн түймрийг унтраах ажилд оролцож байгаа иргэдийн хувийн хангамжинд байх зүйлс, тэдний заавал эзэмшсэн байх арга техникийн жагсаалт”-ыг баталлаа.
Улс төр

“Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөр баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд ажиллах хүчин ихээр шаардагдаж байна. Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас цэргийн алба хаагчдыг шинэ бүтээн байгуулалтад оролцуулах зорилго бүхий “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг баталлаа.
Улс төр

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Тува улсын Засгийн газрын тэргүүн Ш.В.Кара-оолыг хүлээн авч уулзав
Манай оронд айлчлал хийж байгаа ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Засгийн газрын тэргүүн Ш.В.Кара-оол Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхлаа.
Хил залгаа оршдог Тува улстай харилцаагаа идэвхжүүлэхэд манай талаас байнга анхаардаг, цаашид хоёр орны хамтын ажиллагааг боловсрол, хөдөө аж ахуй, соёл урлаг, спортын салбарт хөгжүүлэх нөөц бололцоо байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэмдэглэв.
Улс төр

УИХ-ын дарга З.Энхболд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав
АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаа УИХ-ын даргын айлчлал амжилттай үргэлжилж байна.
УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 21-ний өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүнтэй уулзаж, Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар болон олон улсын бусад асуудлаар санал солилцов.
Улс төр

Тони Блэйрийн айлчлалыг эсэргүүцэж МАХН-ынхан жагсаж байна
МАХН-ын гишүүд, дэмжигчид Төрийн ордны гадна жагсч байна. Тэдний ийн жагсах болсон шалтгаан нь Их Британийн Умард Ирландын Вант Улсын Ерөнхий сайд асан Тони Блэйрийн Монгол Улсад хийж байгаа айлчлалыг эсэргүүцэж байгаа юм байна. Юунаас болж түүний жагсаалыг эсэргүүцэж байгааг МАХН-ынхан тайлбарлахгүй байна.
Улс төр

Ерөнхий сайд ирэх 7 хоногт “Бүтээн байгуулалт-Хөдөлмөр”-ийн салбарт ажиллана
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрөгч сард эрүүл мэндийн салбарт анхаарч, 7 хоногийн турш бүхий л шатлалын эмнэлгээр орж, эмийн үйлдвэрүүд, эмийн сантай танилцаж, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл болон энэ салбарынхантай уулзаж байсан. Тэгвэл их бүтээн байгуулалт эхлэх гэж буйтай холбоотойгоор Ерөнхий сайд хөдөлмөрийн салбарт анхаарч, ажиллахаар төлөвлөөд байна.
Улс төр

Тони Блэйр манай оронд ажлын айлчлал хийж байна
Их Британи, Умард Ирландын Вант улсын Ерөнхий сайд асан Тони Блэйр өнөөдөр Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийн урилгаар манай оронд нэг өдрийн хугацаатай саатахдаа тэрбээр өөрийн удирдан ажилладаг таван байгууллагын шугамаар хамтын ажиллагааны асуудлууд хэлэлцэнэ.
Улс төр

МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, Ерөнхий шүүгчид хандан мэдэгдэл гаргажээ
МАХН-ын Гүйцэтгэх товчоо өчигдөр шуурхай хуралдаан зарлан хуралдуулж хоёр ажлын хэсэг гаргажээ. Өнгөрсөн сар шинийн баярын үеэр МАН-ын ахмад гишүүн Загджаваар ахлуулсан гишүүд МАХН-ын ахмад гишүүд болон дэд дарга Д.Тэрбишдагватай уулзаж угшил нэгтэй хоёр намыг нэгтгэх санал тавьж байсан. Тэгвэл МАХН-ын Гүйцэтгэх товчоо МАН-тай хамтран ажиллах талаар судалгаа хийх ажлын хэсэг гаргалаа. Уг ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Цог ахлан ажиллах юм.
Улс төр

А.БАКЕЙ: НАУРЫЗ БОЛ ЁС ЗАНШЛЫН БАЯР
Казах түмний Наурызын баяр өнөөдөр тохиож байна. Тиймээс энэ удаагийн “Улс төржөөгүй яриа” буландаа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейг урьж, ярилцлаа. Тэрээр Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн даргаар ажилладаг юм.
Улс төр

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм хүндэт Баян-Өлгийчүүд ээ,
Монгол Улсын нийт Казах иргэдээ,
Шидрүү мөнгөн өвөл алсарч, шинэ ногооны униар татсан урин хавар ирлээ. Табүхэндээнаран адил наашлах Наурыз баярынхалуун мэндийг дэвшүүлж, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.
Улс төр

УИХ-ын даргын албан ёсны айлчлал Денвер хотоос эхэллээ
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ сарын 18-ны өдрөөс АНУ-д албан ёсны айлчлал хийж байна. УИХ-ын даргын айлчлал АНУ-ын Колорадо мужийн Денвер хотоос эхэллээ. Айлчлалын үеэр УИХ-ын дарга З.Энхболд Колорадо мужийн Ассамблейн Төлөөлөгчдийн танхимын дарга Марк Фернандинотой уулзаж, хууль тогтоох дээд байгууллага болон орон нутгийн хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж, арга замын талаар санал солилцов
Улс төр




























