Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Зүүн аймгуудад тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ 7 хоногийн эхний өдрүүдэд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад ажилласан. Засгийн газрын хуралдаанаар тус аймгуудын иргэд, байгууллагаас тавьсан санал хүсэлтийг шийдвэрлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган, баталлаа.
Улс төр

Обама, Ши Жинпин хоёроос их зүйл шалтгаална
Монголд таны асуугаад байгаа том улс төр нь алга. Монголын улс төр улам жижигхэн аар шаархан хэрүүлээр дүүрэн байх юм. Улстөрчид нь ч яаж улс орны эдийн засгаа хөгжүүлэх вэ гэж ухаан бодлоо уралдуулж, хамтын хүчээр шийдвэрлэхийн оронд өөр намын л хүн ярьж байгаа бол шүүмжлэх, яллах байр сууринаас ханддагыг энэ хэдэн сар бүр их мэдэрлээ. Харин манай гадаад орчны том улс төр тун сонирхолтой болж байна.
Улс төр
Арга хэмжээ авахыг үүрэг болгов
Өнгөрсөн долоо хоногт “НИК” ХХК-аас газрын тосны бүтээгдэхүүний үнэ өснө хэмээн яаравчлан мэдээлэл хийж, зарим газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэгчид зөвхөн картаар олгох зэрэг хязгаарлалт хийсэн нь нийгэмд сөрөг нөлөө үзүүлсэн тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа
Улс төр

Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ
УИХ-ын 2008 оны 48 дугаар тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн доод хэмжээг 120 мянган тонн буюу 2 сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэх, мөн шатахууны нөөцийг хадгалахад нэмж шаардагдах сав барих ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан байдаг.
Улс төр

“Ард түмэн Та-Хаан” үндэсний форум хэрэглэгчийн эрх ашгийг өргөмжиллөө
Төр бол ард түмний үйлчлэгч. Харин ард түмэн бол ХААН байх учиртайг сануулсан үндэсний форум Шинэчлэлийн Засгийн газрын хийх ажил, шийдвэрлэх асуудлыг улам тодотгож өглөө. Хэрэглэгчийн өмнө тулгамдаж буй асуудал бүрийг төр, иргэний нийгэм, бизнесийн төлөөлөл сонсож, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх гарцыг хамтран хэлэлцэх “Ард түмэн Та-Хаан” үндэсний форум өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Улс төр

Парламент дахь намын төлөөллүүд мэдэгдэл гаргав
Хөвсгөл аймагт МАХН-МҮАН-ынхан орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй болоод буй. Үүнийг эсэргүүцэж өчигдрөөс эхлэн гурван иргэн өлсгөлөн зарлаад байгаа билээ. Гэвч үүнийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав хүчээр тараахыг оролдсон гэсэн мэдээллийг ч өлсгөлөнд оролцож байгаа хүмүүс хэлж байгаа юм.
Улс төр

УИХ 10 хоног завсарлаж магадгүй
УИХ-ын чуулган 10 хоног завсарлаж магадгүй. Гишүүд ирэх оны төсвийг баталсны дараа тойрогтоо ажиллах хүсэлтэй байгаа аж. Орон нутгийн сонгууль дөхөж байгаа энэ үед гишүүд сонгогдсон тойрогтоо очиж сонгуульд хэрхэн оролцох тактикаа боловсруулахаар зэхэж байгаа бололтой. Тиймээс төсөв батлагдсаны дараа УИХ-ын дарга З.Энхболд тогтоол гаргаж УИХ-ын чуулганы хуралдааныг 10 хоногоор завсарлуулж магадгүй гэнэ. Гэхдээ энэ нь албан ёсны завсарлага биш гэдгийг зарим гишүүн хэлж байна.
Улс төр

МАН-ын захиалгаар шатахууны үнэ хэлбэлзсэн гэв үү
Оросууд найтаахад Монголчууд ханиад хүрдэг гэж ярьдаг байсан бол сүүлийн үед Монголчууд биш “Петровис”-ийн захирал Ж.Оюунгэрэл ханиад хүрдэг болж. Харин Оюунгэрэл авхайг ханиад хүрч, найтаахад жирийн иргэд хатгалгаа өвчин тусдаг болжээ. Энэ өвчин цаашид улам ужгирна. Яагаад гэвэл оросууд нефтийн үнээ нэмж найтааж байгаа ч МАН-ын зүгээс Ж.Оюунгэрэл даргыг хий ханиа, эсвэл хамрын ханиад хүр /шатахууныхаа үнийг нэм/ гэж шаардаж байна. Мэдээж түүний хүчин зүтгэдэг МАН.
Улс төр

У.Хүрэлсүх, Х.Мөнхбаатар нарт талархъя
Хэдхэн хоногийн өмнө би У.Хүрэлсүхийг эр зориг гаргалаа гэж бичиж байлаа. Тэгвэл үүнийгээ дахин бичих гэсэн юм. Түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтийг УИХ-аар хэлэлцэх үед ч гэсэн У.Хүрэлсүхийг энэ парламентад жинхэнэ эр зориг гаргалаа гэдгийг дахин хэлмээр санагдлаа.
Улс төр

Чингисийн өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэнэ
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.
Улс төр

Хөвсгөл аймгийн иргэд өлсгөлөн зарлажээ
Хөвсгөл аймгийн сонгуулийн хороо МАН-ын даалгавраар ажиллаж байгааг эсэргүүцэн Хөвсгөл аймгийн МАХН-ын Зуутын дарга Г.Чулуунбаатар, МҮАН-ын нарийн бичгийн дарга О.Эрдэнэбилэг, хуульч, өмгөөлөгч Д.Содномдорж нар өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарлалаа. Хөвсгөл аймгийн сонгуулийн хороо МАН-аас бусад намын болон бие дааж нэр дэвшиж байгаа хүмүүсийг бүртгэхгүй байгаа гэнэ.
Улс төр

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Болдбаатарыг томилов
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлсний дараа энэ албан тушаалд нэр дэвшиж байгаа Б.Болдбаатарыг томилох эсэхийг хэлэлцсэн юм. Б.Болдбаатарын хувьд инженер, хуульч мэргэжилтэй. Одоо АН-ын Ажлын албаны даргаар ажиллаж байгаа юм байна.
УИХ-ын гишүүн гэмтлийн эмнэлэг, задлан шинжилгээнд орж үзээгүй хүнийг хуульч гэж хэлэх хэцүү байдаг юм гэж түүнийг шүүмжилсэн юм
Улс төр

Ц.Шаравдорж үүрэгт ажлаа хүлээлгэж өглөө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Ц.Шаравдоржийн хувьд 2008 оны 9-р сараас УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар дөрвөн жил гаруй хугацаанд ажиллажээ.
Улс төр

У.Хүрэлсүхийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлөв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн юм. У.Хүрэлсүх УИХ-ын дарга З.Энхболдод өгсөн өргөдлөө “Гэр бүлийн хүнээ гадаад болон дотоодод урт хугацаар эмчлүүлэх шаардлагатай тул чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлтийг өгчээ. Энэ хүсэлттэй холбоотойгоор АН-ын гишүүдийн зүгээс түүнийг зүгээр явуулах ёсгүй. Чөлөө олгоод гэр бүлийг нь асруулах хэрэгтэй.
Улс төр



























