МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор шагнууллаа
ОЛОН УЛСЫН БУРИАД ЗОН ОЛНЫ “АЛТАРГАНА-2026” НААДАМД МОНГОЛ УЛСААС 1,200 ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦЛОО
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ
Зарим авто замын хөдөлгөөнийг түр хааж засварлана
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн дээд шагнал, одон, медаль гардуулна
Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ
Г.Жаргалсайхан: Бүлэг дүүргэлтийг бууруулах, багшийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна
“Чингис хаан” музей байгуулагдсан түүхийг өгүүлэх танхимын нээлт боллоо
Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинууд үүрэг гүйцэтгэж эхэллээ

С.ОЮУН НҮБ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ АССАМБЛЕЙН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДЛОО
НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн анхдугаар чуулган энэ сарын 23-ны өдөр Кени Улсын Найроби хотноо эхэллээ. Чуулганы төлөөлөгчид Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуныг Ассамблейн Ерөнхийлөгчөөр санал нэгтэй сонгов.
Улс төр

В.И.МАТВИЕНКО: МОНГОЛ, ОРОСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ УЛАМ ХӨГЖҮҮЛЭХЭЭР АЙЛЧИЛЛАА
Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболд хойд хөрш рүү урилга илгээж Оросын холбооны улсын холбооны хурлын холбооны зөвлөлийн дарга Валентина Ивановна Матвиенког айлчлахыг хүссэн нь өчигдөр биеллээ оллоо. Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсан хатагтай В.И.Матвиенког УИХ-ын дэд дарга Л.Цог тэргүүтэй гишүүд угтан авсан юм. Харин УИХ-ын дарга З.Энхболд дарга түүнийг Чингисийн талбайд тосон авч мэндчиллээ.
Улс төр

ГАЗРЫН ХУУЛИЙГ ТАТСАНААР ТЭМЦЭЛ ЗОГСОХГҮЙ, АЛДААГ НЬ ЗАСЪЯ, ХАСЪЯ
Нийгмийг оволзуулж болзошгүй нэгэн хуулийг төслийг өнгөрсөн долоо хоногт Засгийн газар эргүүлэн татлаа. УИХ-ын чуулган эхлэхээс өмнө З.Энхболд дарга твиттер хуудаснаа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гарын үсэг, тамгатай албан бичгийг нийтэлжээ. Тэнд Газрын тухай хуулийг эргүүлэн татаж буйг тодорхой дурдахын сацуу иргэдийг турхирч, буруу тийш мушгиж буйг дурсахаа мартаагүй аж. Юутай ч, газрын хуульд гар хүрэх гэж байснаа болив.
Улс төр

Д.БАТБИЛЭГ: БИДНИЙГ БУУДАХАД БЭЛЭН БАЙСАН
Ардчилсан нийгмийн төлөө улс төрийн өлсгөлөн зарлах тухайгаа ээждээ хэлэхдээ эргэж уулзахгүй ч байж магадгүй гэсэн бодол өвөртлөхөд хэр их зориг шаарддагийг хөндлөнгөөс хэлж мэдэхгүй юм. Гэхдээ хэсэгхэн ч гэсэн хулчийх бодол байгаагүйг өнөөдөр бий болсон энэ нийгэм гэрчилнэ.
Улс төр

АШИГТ МАЛТМАЛЫН ХУУЛЬД АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ГИШҮҮДДЭЭ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэхээр баталсан хуулийн төслүүдийн дунд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл багтжээ. Уг төслийн анхны хэлэлцүүлгийг төлөвлөсөн боловч өчигдрийн хуралдаанаар орсонгүй.
Улс төр

САЙД Н.БАТБАЯРЫГ АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРТ ШАЛГУУЛНА
Иргэний хөдөлгөөний байгууллагуудын “Их Монгол нэгдэл” ТББ-ынхан Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар болжээ. Түүнийг өөрт хамаагүй асуудлаар Засгийн газраас олон тэрбум төгрөг батлуулан завшсан хэмээн хардаж байгаа аж. Энэ талаар “Их Монгол нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Болдмандалаас тодрууллаа.
Улс төр

МАН-ЫН ГИШҮҮД ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛИЙГ 100 ХУВЬ ЭСЭРГҮҮЦНЭ
Даваа гарагт МАН-ын бүлгийн гишүүд Төрийн ордноос гадуур хуралдсан тул өчигдөр бүлгийн мэдээллээ түгээлээ. Тэдний хувьд Засгийн газраас өргөн барьсан Газрын тухай хуулийн төслийг эсэргүүцэж буй гэнэ. Харин эрх баригч хүчнийхэн уг хуульд ам сайтай байгаа юм.
Улс төр

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ЧАДАМЖ ЭРХ МЭДЭЛД НЬ ТУЛААД ЗОГСОХ УУ
Өндөр албан тушаалтай байна гэдэг жирийн ард, иргэдээс илүү эрхтэй байхыг хэлэхгүй. Хэрэг хийсэн бол шалгуулдаг байх ёстой” хэмээн Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав хэллээ. Үндсэндээ, парламентын танхимд сууж, үүнийхээ хүчинд халдашгүй эрх гэх хуулийн байгууллагын эсрэг пайзтай болсон гишүүдэд шууд хандсан түүний үг ортой.
Улс төр

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ХБНГУ-д айлчилж байна
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад энэ сарын 16-18-ны өдрүүдэд айлчилж байна. Айлчлалын эхний өдөр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Германы Холбооны дотоод хэргийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга, доктор Гюнтер Крингс, Берлин хотын Ерөнхий прокурор, доктор Бээм, Холбооны Эрүүгийн цагдаагийн газрын ерөнхийлөгч, ноён Ёрг Циэркэ нартай уулзлаа.
Улс төр

ГАР УТАСНЫ ОПЕРАТОРОО СОЛЬСОН Ч ДУГААРАА ХЭВЭЭР ХАДГАЛЖ БОЛНО
Засгийн газар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд парламентын чуулганд өргөн мэдүүлэхээр тогтов. Хуульд “дугаартайгаа шилжих үйлчилгээ”-г Монгол Улсад нэвтрүүлэх тухай хэсэг, заалт нэмэхээр боловсруулсан байна
Улс төр
ЗАРИМ ЦАХИЛГААН БАРААНД ГААЛИЙН ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ БАЙЖЭЭ
Энэ сарын 6-ны өдөр парламентаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль баталсан. Үүнтэй холбогдуулж Засгийн газар “Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалт”-ыг шинэчлэн баталлаа.
Улс төр

ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ГОЛ СЭДЭВ САНДАЛ, СУУДАЛ, “ДАВХАР ДЭЭЛ”
Сайдын суудал үнэ цэнтэй гэдгийг парламентын эрх баригчид өчигдрийн хурлаар нотоллоо. Дэг бол дэг. УИХ-ын дарга нарын хуралдаанаар нийт 12 асуудал хэлэлцэнэ хэмээн батлаад, дарааллыг нь тогтоосон ёсоор УИХ-ын чуулган үргэлжлэх ёстой. Гэтэл өчигдөр өглөө хурал эхэлмэгц гуравдугаарт эрэмбэлсэн асуудлыг хамгийн эхэнд татаж аваачаад хэлэлцэж эхэллээ. Өнөөх дэг маань энэ үед дуг болж орхив.
Улс төр































