2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа
ЗГ: Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
ЗГ: "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо
Азийн XX наадамд манай улсаас 500 гаруй тамирчин оролцоно
Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр тохиож байна
UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүллээ
Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна
Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

Орон сууцны зээлийн шинэ үе өнөөдөр эхэллээ
Дундаж давхаргын, тогтмол орлоготой иргэдэд найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгох ажлын анхны өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн баасан гарагт Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал дээрх тогтолцоог босгоход гар бие оролцох хүмүүстэй уулзлаа. Тухайлбал, Монголын ипотекийн корпорацын тэргүүн Д.Гантөгс болон арилжааны 15 банкны гүйцэтгэх захирлыг хүлээн авсан юм.
Улс төр
Гадаадад байгаа иргэдийн 50 гаруй хувь нь саналаа өгөөд байна
Гадаадад ажиллаж амьдарч буй монголчууд анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өгч байгаа билээ.
Энэ сарын 14-ний 07.00 цагт эхэлсэн сонгууль өчигдөр 17.00 цагийн байдлаар санал өгөх иргэдийн 3349 нь буюу нийт сонгогчдын 50 гаруй хувь нь саналаа өгөөд байна.
Улс төр

Би мөрөөдөлтэй саналаа өгнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчдийн сурталчилгаа хаа сайгүй өрнөж байна. Сонгуулийн сурталчилгааны уур амьсгал ид өрнөж байгаа энэ үед фэйсбүүк, твиттер цахим мэдээллийн сувгуудаар МЗХ-ноос санаачилан өрнүүлж байгаа “Залуусаа, сонгуульдаа оролцъё” аяны Би саналаа өгнө постер, зураг болон видео шторкууд хүчтэй давалгаалж эхэлжээ.
Улс төр

МАН-ынхан Д.Арвин гишүүний уулзалтыг тарааж, иргэдээ нийгмийн гарлаар ялгаварлав
УИХ-ын чуулган завсарлаж ойрын өдрүүдэд гишүүд тойрогтоо ажиллаж иргэд сонгогчидтойгоо уулзаж байгаа билээ. УИХ-ын гишүүн Д.Арвин өчигдөр БЗД-ийн тавдугаар хороо буюу монелийн иргэдтэй уулзалт хийж өнгөрсөн хугацаанд УИХ-аар батлагдсан хуулийн төсөл болон хийж буй ажлаа танилцуулжээ. Харамсалтай нь энэ үеэр тус дүүргийн МАН-ын дэд дарга н.Эрдэнэбаяр хэвлэлийн ажилтан
Улс төр

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Хөвсгөл аймагт ажиллаж байна
Өнгөрсөн сонгуулиар АН-аас Хөвсгөл аймагт нэр дэвшсэн гишүүд ялалт байгуулж чадаагүй. Бие даагч Ц.Даваасүрэн, МАН-ын гишүүн Л.Энх-Амгалан нар УИХ-д хөвсгөлчүүдийг төлөөлж гарсан. Гэвч олонхийн бүлэг ардчиллын өлгий нутгийг зөвхөн хоёр гишүүнд нь даатгаад орхихыг хүсэхгүй нь тодорхой.
Улс төр

Ж.Сүхбаатарыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар зүтгүүлнэ гэв үү
МАН-аас төрийн тэргүүний сэнтийд залрах хүсэл тээн яваа Дархан аварга Б.Бат-Эрдэнийн сурталчилгаа, PR хариуцсан багийнхан аль хэдийнэ албан тушаалын “бялуу”-гаа хувааж дөнгөжээ. Мэдээж, тэдний мөрөөдөл Ерөнхийлөгчийн сонгуульд амжилт гаргавал биелэх юм шүү дээ.
Улс төр

2012 оны сонгуульд Гадаадад буй монголчууд сонгуульд хэрхэн оролцсон бэ
УИХ-ын 2012 оны сонгуулиар гадаадад суугаа Монголчууд анх удаа сонгуульд саналаа өгөх эрх хангагдсан юм. Монгол улсын 39 дипломат төлөөлөгчийн газарт 2012.05.11-нээс 30-ны өдрийг дуустал гадаадад суугаа 4,320 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлснээс Сонгуулийн Ерөнхий Хороо 4,276 иргэний сонгуульд оролцох эрхийг баталгаажуулжээ.
Улс төр

Элчин сайд Ван Шяо Лунтай уулзлаа
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнгөрсөн сард БНХАУ-ын Бээжин хотноо хоёр орны худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын 13 дугаар хуралдаанд оролцоод ирсэн билээ.
Шадар сайд өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ван Шяо Лунг
Улс төр

Баяр наадмын бэлтгэл ажлыг шуурхайлах үүрэг өглөө
Тулгар төрийн 2222, Их Монгол Улсын 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах төсвийг 1 тэрбум 581 сая төгрөг байхаар Засгийн газар баталсан. Батлагдсан төсвийн хуваарилалтыг өнөөдөр болсон наадмын комиссийн хуралдааны үеэр салбар хороодод танилцуулж, төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаа хэрэгжүүлж, ажлаа шуурхайлахыг тус хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва үүрэг болголоо.
Улс төр

УИХ-ын дарга З.Энхболд цусаа хандивлалаа
2004 оноос Монгол Улсын хэмжээнд Дэлхийн цусны донорын өдрийг жил бүрийн зургадугаар сарын 14-ний өдөр уламжлал болгон тэмдэглэж ирсэн бөгөөд 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд оролцон цусаа хандивлаж, алтан амийг аврагч ачтан доноруудад хүндэтгэл үзүүллээ.
Улс төр

Гадаадад байгаа 552 иргэн санал өгчээ
Гадаадад байгаа монголчууд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль саналаа өгч байна. Гадаад улсад байгаа 25 Консулын газарт 552 иргэн саналаа өгчээ Гадаадад харилцааны яамны Консулын газраас сонгуулийн ирцийн мэдээллийг гурван цаг тутамд нэгтгэж байгаа аж.
Улс төр

Сэтгүүлчид ээ, миний бичиж нийтлэх эрх хязгаарлагдаж, дарамт шахалтад өртлөө. Намайг дэмжиж өгөөч
Өчигдөрхөн би улсынхаа Эмирийг шүүмжилж твиттер хуудсаараа байр сууриа илэрхийлснээсээ болж 11 жил өргөст торны цаана суух хатуу цээр амссан, алс холын гивлүүрт бүсгүй Худу Аль Ажмигийн тухай бичиж суулаа. Өөртөө, өөрийнхөө эх оронд байгаа алтанхан эрх чөлөөгөөр бахархаж, үнэ цэнээр нь ханатлаа бялууран амьсгалж байгаа монголчуудынхаа тухай бодож, сониныхоо арын нүүрэнд жижигхэн зурвас тэрлэчихээд гэр лүүгээ цээж тэнэгэр алхаж явав.
Улс төр
Гадаадад байгаа монголчууд өнөөдрөөс саналаа өгнө
Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд өнөөдрөөс эхлэн гурав хоногийн турш Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгнө. Бэлтгэл ажлын талаар Гадаад харилцааны яам, УБЕГ, СЕХ-ноос хамтарсан мэдээлэл хийлээ. Тавдугаар сарын 5-19-нд гадаадад байгаа 6478 иргэн Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхөөр 39 салбар комиссоор дамжуулан бүртгүүлжээ.
Улс төр































