Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар

Иргэдийн оролцоо сургалт Зуунмодоос эхлэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан Хүний эрх, эрх, эрх чөлөөг хангасан иргэн төвтэй нийгмийн харилцааг бэхжүүлэх, орон нутагт эрх мэдэл олгох зорилгын хүрээнд “Шууд ардчилал – Иргэдийн оролцоо” сургалтыг өнөөдрөөс орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж эхэллээ.
Улс төр

Тахимаа өгдөггүй Г.Батхүү, Д.Зоригт нар ахиад л шүүхээр гүйх нь
УИХ-ын дэд дарга асан, УИХ-ын гишүүн асан, Засгийн газрын сайд асан АПУ овогт Г.Батхүүг ёстой ичмээр юм гэж баалахаас өөр арга алга. Уг нь тэрээр төрийн ажлыг амжуулж явсан туршлагатай улстөрч. Гэвч 2012 оны УИХ-ын сонгуулиар өрсөлдөгч МАН-ын хоёроосоо 4000 гаруй саналаар яалт ч үгүй ялагдсан. Цэнхэр тойрог хэмээн үргэлж хэлэгддэг байсан Өвөрхангайнхан энэ удаад улааныг сонгожээ.
Улс төр

З.Баянсэлэнгэ, М.Зоригт хоёр ”загнуулав”
УИХ-ын чуулганаар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, М.Зоригт нар төсөвт тусгасан хөрөнгө оруулалтын талаар асуулт асууж ангийнхаа даргад зэмлүүлэв. Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хэлэлцэж байгаа үед зөвхөн тэр хуультай холбоотой асуудлаар асуулт асуух ёстой аж.
Улс төр

Төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороонд шилжүүлэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ерөнхий сайдын багцад зорилгогүй 50 тэрбум төгрөг суулгасан нь маргаан дагуулж байгаа болохоор үүнийг зохицуулах үүднээс ийн хуулийн төсөл өргөн барьж байгаа аж.
Улс төр
НАМУУДЫН САНХҮҮЖИЛТ УЛСЫН ТӨСВӨӨС ГАРВАЛ...
Улс төрийн намуудын санхүүжилтийн талаар хөндөж эхэлжээ. Ингэхдээ улс төрийн намууд тусгай сангаас санхүүжилт авдаг байх юм гэнэ.
Товчхондоо намууд улсын төсвөөс санхүүжих нь.
Гэхдээ энэ одоо дөнгөж төсөл хэлбэртэй яваа. Намууд ч гэсэн үүнийг дэмжиж байгаа аж. Тэд ч хоёр гараа өргөөд дэмжих нь гарцаагүй.
Улс төр
Давхар татвар авах гэрээнүүдийг цуцлахаар боллоо
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Монгол Улсын Засгийн газраас зарим улстай байгуулсан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр”-ийг соёрхон баталсан тухай хуулийг хүчингүй болсонд тооцох хуулийн төслийг хэлэлцлээ.
Улс төр
Ерөнхий сайд зүүн гурван аймагт ажиллана
Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын 5-7-нд зүүн гурван аймагт ажиллахаар төлөвлөжээ. Орон нутагт ажиллахаас өмнө Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн удирдлагуудтай видео уулзалт хийв.
Эдгээр аймагт шийдэгдэх асуудлууд олон байгаа, зайлшгүй оролцоотой аль яам, агентлагийн төлөөллийг газар дээр нь ажиллуулах шаардлагатайг Засаг дарга нараас асуужээ.
Улс төр
ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛЭСЭН ГЭР БҮЛИЙН МАРГААН БУУРЧЭЭ
Улсын Дээд шүүхийн Судалгааны төвөөс сүүлийн зургаан жилийн байдлаар шүүхээр шийдвэрлэсэн гэр бүлийн маргааны талаар судалгаа гаргажээ. Шүүхээр шийдвэрлэж байгаа гэр бүлийн маргаан 2007-2010 онд байнга өссөн бол 2011 оноос хойш буурсан үзүүлэлт гарсан байна.
Улс төр

Хөрөнгө орлогоо мэдүүлээгүй 38 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ
АТГ-аас хөрөнгө орлого болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өгөөгүй 96, хугацаа хожимдуулж өгсөн долоон албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар 27 байгууллагын удирдах ажилтанд албан бичиг илгээсэн. Энэ талаар тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Энхтуяагаас зарим зүйлийг тодрууллаа.
Улс төр

Н.Энхбаяр Ц.Элбэгдоржийг ”уучлах” ёстой гэнэ үү
Сүүлийн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдын өмч хөрөнгийг завшсан хэргээр ял сонсоод буй МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт уучлал үзүүлэх нь гэсэн яриа түгэх болов. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуультай холбож тайлбарлах нь ч бий.
Улс төр

Улс төрийн үйл ажиллагааны санхүүжилт сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнтэй хамтран “Улс төрийн үйл ажиллагааны санхүүжилт” сэдвээр төрийн ордонд өнөөдөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Улс төр

Э.Амарбат: “Саусгоби Сэндс” компанийн захирлуудыг гадаадад зорчих эрхийг нь хязгаарласан
АТГ-аас тус байгууллагад шалгагдаж байгаа хэргүүдийн талаар мэдээлэл өгсөн юм. Өнөөдрийн байдлаар тус байгууллага Саусгоби Сэндс компанийн хуулийн зөвлөх Сара Армстронгийг шалгаж байгаа аж. Мөн аймгуудын Засаг дарга нарын хэргийн ихэнхийг нь яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллад шилжүүлээд байгаа юм байна.
Улс төр

МИАТ компанийн 49 хувийг хувьчилна
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар МИАТ-ын үйл ажиллагааны талаар тус байгууллагын удирдлагуудаас мэдээлэл сонссон юм. МИАТ-ын удирдлагуудын хэлж байгаагаар тус байгууллага сүүлийн жилүүдэд эдийн засгийн хувьд маш их алдагдалтай ажиллаж байгаа аж.
Улс төр

Сангийн яамны төрийн нарийнаар З.Батбаярыг сонгох уу
Шинэчлэлийн гэх тодотгол зүүгээд байгаа Н.Алтанхуягийн баг үндсэндээ бүрдээд байсан ч өнгөрсөн долоо хоногт Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөрийг ажлаас чөлөөлсөн. Ажлын хариуцлага алдсан гэдэг үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн Д.Баттөрийн суудлыг хэнд шилжүүлэх вэ гэдэг нь улс төрийн хүрээнийхний хувьд өөрийн багтаа бас нэг суудал хэрхэн нэмэх вэ гэсэн асуултыг дагуулсаар байгаа юм.
Улс төр

Г.Баярсайхан: Таван тэрбумын бонд гаргахыг дэмжиж байгаа, гэхдээ...
Шинэ парламент анхныхаа төсвийн төслийг батлахаар хэлэлцэж байна. Гишүүд Засгийн газраас оруулж ирсэн Монгол Улсын 2013 оны төсвийн алдаа оноог нь дэнсэлж, хөрөнгө оруулалт, орлого, зарлагыг тооцон, санал бодлоо солилцсоор. Үүнээс гадна Засгийн газрын үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор таван тэрбум ам.долларын бонд гаргахаар болсон. Гэвч задаргаагүй, юунд зарцуулах нь тодорхой бус гэсэн шүүмжлэл ч гарч байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.
Улс төр

МАН засаг дарга нараа ”няслах” уу
2008 оны сонгуулийн дараа тэрээр Баянгол дүүргийн Засаг даргаар сонгогдсон. Түүнээсээ хойш цөөнгүй удаа хэл ам таталж, намынхаа, хотын мэр асан Г.Мөнхбаярын чихийг нэлээн халууцуулж байлаа. АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлээгүй гэж түүнийг албан тушаалаас нь чөлөөлж өгөхийг хүссэн боловч нэр нөлөөтэй хүмүүсээр өөрийгөө хамгаалуулсаар суудалдаа үлдэж чадав. Энэ бол хоёр жилийн өмнөх үйл явдал.
Улс төр



























