Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар

Ерөнхий сайд УИХ-ын чуулганд мэдээлэл хийлээ
Манай орны нийт нутгийн 80 орчим хувьд цастай, 15 аймгийн 55 суманд 20-60см зузаан, хунгарлаж шуурсан газраа 130см хүртэл нягтарсан цастай болжээ. Өвөлжилт хүндэрсэн 55 сумын 27189 малчин өрхөд 5.5 сая мал өвөлжиж байна. Цаашид цас нэмж орж хүйтэрвэл 17 аймгийн 91 суманд өвөлжилт хүндэрч болзошгүй гэж Ерөнхий сайд хэллээ.
Улс төр

Түлэгдсэн хүүг УИХ-ын гишүүн Д.Ганбат эргэлээ
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсөн бяцхан хүүхдийг ажлын хариуцлага алдсан сувилагч халуун усанд шалз түлсэн хэрэг гарсан. Одоо нярай хүүхэд ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд түүнийг Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганбат эргэж эмчилгээний зардалд нь зориулж хувиасаа 500 000 төгрөг өгчээ.
Улс төр

Эрүүл мэндийн тухай гомдол, санал олон иржээ
Шинэчлэлийн Засгийн газрын иргэдийнхээ санал хүсэлтийг хүлээн авах “11 11 төв”-дөнгөрсөн долоо хоногт буюу 2012 оны 12 сарын 28-ны өдрөөс 2013 оны 01 сарын 04-ний өдөр хүртэл 572 санал хүсэлт, гомдол, талархал, шүүмжлэл иржээ.
Уг төвд утас, мессеж, веб сайт, фэйсбүүк, твиттер гэхчлэн 10 сувгаар санал хүсэлтээ ирүүлэх боломжтойгоос утасны дуудлага болон мессежээр саналаа өгөх нь олон байдаг байна.
Улс төр

Цагаан сарыг ургийн баяр болгоё гэв
Малчны цагаан сар буюу Монголчуудын ахан дүүсээ хүндэтгэх хамгийн том баяр цагаан сар ирэх сарын 10-нд болно. Үүнтэй холбогдуулан УИХ дахь эмэгтэй гишүүдээс Цагаан сарыг ургийн баяр болгон тэмдэглэх хэрэгтэй гэсэн уриалга гаргаж байгаагаа мэдэгдэв. Тэд хэлэхдээ, “Айл бүр сар шинийн идээ шүүс, архи дарс, бэлэг сэлт зэрэгт их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж байгаа.
Улс төр
МАХН-ынхан Д.Дорлигжавт шаардлага хүргүүлнэ
МАХН-ын дарга Н.Энхбаярыг хоёрдугаар эмнэлгээс Зайсангийн хорих газарт хориод байгаа билээ. Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын зүгээс хоёрдугаар эмнэлгийн эмч нар болон Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт Н.Энхбаярын эмчилгээг үргэлжлүүлэх хүсэлт тавьсан.
Улс төр

Ерөнхий сайд бүтээн байгуулалтын тухай мэдээлэл хийнэ
Баасан гаригийн УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийдэг уламжлалтай. Тэгвэл өнөөдөр үдээс хойш 15:00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг ирэх хавар эхлэх бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийх юм байна.
Улс төр

ЗАСАГ НОЁДЫН ТОМИЛГОО БА ТӨСВИЙН ХУВААРИЛАЛТЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ
Төр засгийн эрх барих дээд байгууллагын алтан жолоог атгуулах, аймаг, орон нутгийнхаа хөгжлийн цулбуурыг хэнд өгөхөө өнгөрсөн онд монголчууд шийдэж, сонголтоо хийсэн. Өөрөөр хэлбэл, УИХ болон Аймаг сум дүүргийн иргэдийн хурлын сонгууль болж өндөрлөсөн гэсэн үг.
Улс төр

Ч.Хүрэлбаатар, Д.Бат-Эрдэнэ нар ажлаа тасалжээ
Шинэ он гарснаас хойш товлосон УИХ-ын байнгын хорооны хурал, чуулганы хуралдаан цагтаа эхлэхгүй хойшлох, бүр цуцлах тохиолдол гарч байна. Энэ нь мэдээж, УИХ-ын гишүүдийн ирцтэй холбоотой. Өнөөдөр л гэхэд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өглөө 09:00 цагт хуралдахаар товлосон байлаа.
Улс төр

Шүүхийн багц хуулийг дагаж мөрдөх тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хувьд “Монголын шүүхийн шинэчлэлийг өнөөдрөөс эхэлж байгаа юм байна. өмнө нь хэний төлөө ажиллаж байсан юм бэ. Өмнө төрд үйлчилдэг байсан юм уу. Тэгэхээр ард түмэнд үйлчлэх гээд байгаа юм уу, төрдөө үйлчлэх гээд байгаа юм уу” гэсэн шүүмжлэлийг гаргаж байсан юм. Харин Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зориг, “Шүүх ард түмэнд үйлчилдэг, шударга байсан. Одоо ч үйлчилнэ” гэлээ.
Улс төр

Намаараа талцалгүй эрч хүчтэй ажиллахыг хүслээ
Шинэчлэлийн Засгийн газар сар болгон аймаг, орон нутгийн удирдлагуудтай цахим хурал хийдэг уламжлалтай. Тэгвэл Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг дөрөвдэх удаагийн цахим хурлаа хийв. Энэ удаагийн хурлын онцлог нь орон нутгийн сонгуулийн үр дүнд бий болсон удирдлагуудтай уулзаж байгаа юм.
Улс төр

Зургаан аймгийг маргаанаа эцэслэхийг шаардав
Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр 15 аймаг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаа хийж Засаг даргаа сонгож, түүнийг нь Ерөнхий сайд батламжлаад байгаа юм. Харин Говь-Алтай, Хөвсгөл, Дорнод, Сэлэнгэ, Говьсүмбэр, Дундговь аймаг Засаг даргаа сонгооогүй байгаа юм. Үүнээс Говьсүмбэр, Сэлэнгэ аймагт сонгууль маргаантай болсон учир асуудал нь хуулийн байгууллагаар хянагдаж байгаа аж.
Улс төр

ТӨСӨВ ЗАРЦУУЛАХ ЭРХ МЭДЭЛ ИРГЭДЭД ШИЛЖЛЭЭ
Төсвийн мөнгийг дарга нар мэдэж, зарцуулдаг цаг ард үлдлээ. Учир нь, энэ сарын 1-нээс эхэлж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр төсөв зарцуулах эрх мэдэл иргэдийн гарт шилжиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутагт ямар ажил хийх шаардлагатай байгааг иргэн таны саналаар шийдвэрлэх юм.
Улс төр

Ерөнхий сайдыг бүлгийн хуралдаандаа оролцуулна
МАН бүлэг өнөөдөр албан ёсоор хуралдаагүй ч ирэх долоо хоногийн даваа гаригаас ажлаа жигдрүүлнэ гэдгээ тус намынхан хэлж байна. Ингэхдээ бүлгийн хуралдаан болгондоо Засгийн газрын сайд нарыг оролцуулж холбогдох мэдээллийг сонсч байхаар дэг тогтжээ.
Улс төр




























