Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар

Ерөнхийлөгч жиргээчидтэй Цэцээ гүний оргилд гарав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны хамгийн анхны өдөр буюу нэгдүгээр сарын 1-нд жиргээчдийн хамт Цэцээ гүний оргилд гарч хийморио сэргээв. Ерөнхийлөгч болон жиргээчид бүтэн хагас цаг өгсч оргилд хүрлээ. Оргилоос буцах замдаа Цэцээ гүн өөд өгсч явсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн багийнхантай тааралдаж шинэ оны өнгө төрх, бусад сэдвээр ярилцав.
Улс төр

Европын холбооны орнууд визийн нэгдсэн системд орно
Ирж байгаа 2013 оны нэгдүгээр сараас эхлэн Шенгений визийг Европын холбооны аль ч улсын ЭСЯ, консулын газраас олгодог болох юм байна. Европын холбооны бүрэлдэхүүнд багтдаг аль ч улс Шенгений виз бүрдүүлэхэд шаардлагатай нэгдсэн баримт бичгийн загвартай болж нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн хүссэн хүнд виз гаргадаг болно гэнэ.
Улс төр

Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 101 жилийн ойг тохиолдуулан Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөв. Цэцэг өргөх ёслолд УИХ, Засгийн газрын гишүүд оролцлоо.
Цэцэг өргөхөд үлээвэр найрал хөгжимд Төрийн дуулал эгшиглэж, хүндэт харуул жагслаа.
Улс төр

Монгол хүнийг үнэлэмжтэй болгохоор судлаж байна гэв
УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны өчигдрийн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 11 дэх илтгэл”-ийг хэлэлцлээ. Энэ удаагийн илтгэлд Хорих байгууллага ба хүний эрх, Хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудлууд, Уул уурхай ба хүний эрх болон Эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн талаар тусгажээ.
Улс төр

Шүүхийн багц хуулийг хэлэлцэхээр болов
Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болоод эдгээр хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулсан юм.
Улс төр

Ахмадууд орон нутагт амьдрах тусламж хүслээ
Шинэчлэлийн Засгийн газрын иргэдээ сонсох, тэдний санал хүсэлтийг хүлээж авах 11 11 төвд ахмад настан Т.Бямбарагчаа, Н.Норжин нар хандаж “Нийслэлийн төвлөрөл, утааг багасгахад хувь нэмрээ оруулж орон нутагт амьдармаар байна. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгон, Үнэгт багт шилжин суурьших хүсэлтэй ч санхүүгийн боломж тааруу байна. Иймд хүсэлтийг минь хүлээн авч энэ нутагт газар, гэр олгож өгнө үү” гэжээ.
Улс төр

Хүний хөгжлийн 21 мянган төгрөгийг нөхөж олгоно
Хүний хөгжил сангаас эх орны хувь, хишиг нэрээр иргэн бүрт сар болгон 21 мянган төгрөг олгодог байсан билээ. Тэгвэл энэ мөнгөө гүйцэт авч чадаагүй иргэн олон байгаа юм. Иргэдийн дунд энэ мөнгийг нөхөн олгох болов уу гэсэн хүлээлт буй. Тэгвэл энэ мөнгийг ирэх оноос нөхөн олгоно гэдгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хэлсэн юм.
Улс төр

Гишүүд туших бодлого
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-д сонгогдсоныхоо дараа намаа сольж буй явдлыг зохицуулахаар хуулийн төсөл санаачлахаар болсноо хоёр хоногийн өмнө мэдэгдсэн.
Тэд тойрогт болон жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон парламентын гишүүн намаа солих явдал газар авбал эцсийн дүндээ төрийн эрхийг сонгуулиар авдаг зарчим алдагдана гэж тайлбарлаж
Улс төр

Хүүхдэд мөнгөн тэтгэмж өгөх хуулийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэв
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд Сэтгэцийн эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/ болон Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Улс төр

М.Энхболдыг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэхийг дэмжив
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дэд даргыг сонгох асуудлыг хэлэлцэв. Хуулийн дагуу УИХ дахь МАН-ын бүлгээс, УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Миеэгомбын Энхболдыг нэр дэвшүүлж байгаа тухайгаа МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд танилцуулав.
Улс төр

Ардчилсан Засаг даргын коммунист арга барил
Э.Бат-Үүл Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ынхны өөдөөс, “Та нар тэмцээд яахав дээ. Хэвлэлийн бага хурал зарлана л биз. Тэр нь бидний нэр хүндэд муугаар нөлөөлнө л биз. Тэглээ гээд айх юмгүй. Би бүх хорооны Засаг дарга нарыг чинь халж хаяад оронд нь үүрэг гүйцэтгэгч томилно” гэж сүрдүүлж. Уг нь, түүнд ингэх эрх нь бүрэн бий л дээ.
Улс төр

2012 оны Улс төрийн онцлох үйл явдал
Халаагаа өгч байгаа 2012 он Монгол оронд улс төрийн үйл явдлаар арвин жил байлаа. Энэ онд монголчууд төрийн эрх барих дээд байгууллагаа шинээр сонгож, үүнийг дагасан олон үйл явдал өрнөсөн. Сонгуульд ялсан, ялагдсан, улс төрийн шинэ нам байгуулсан, нэг нам нөгөөгөөсөө салсан, нэг нь нөгөөтэйгээ нийлсэн гээд л..ASSA.mn сайт 2012 онд Монгол Улсад тохиосон улс төрийн 10 онцлох үйл явдлыг нэрлэж байна.
Улс төр

МАН бүлэгтэй болох гээд байсны зорилго нь ердөө л энэ үү
УИХ-ын сонгуульд ялагдал хүлээж, сөрөг хүчин болсон МАН “унасан хүн ууртай” гэгчээр парламентын анхны хуралдаанд ч суухгүй, хамгийн өндөр настан Д.Дэлбэрэлийгээ авч зугтааж яваад УИХ-д намын бүлэг байгуулах хүсэлтээ хуульд заасан 24 цагийн дотор спикерт өгч чадаагүй.
Улс төр

Монгол Улсын хамгийн цөөн тоот үндэстэн болох цаатан айлд зочилов
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны хамгийн урт шөнийг Монгол улсын хамгийн цөөн тоот үндэстэн болох цаатан айлын урцанд өнгөрөөжээ.
12 дугаар сарын 22-нд ерөнхийлөгч Хөвсгөл аймгийн Цагаанннуур сумын нутаг Зүүн тайгад өвөлжиж байгаа цаатны отогт хүрэлцэн очжээ. Цагааннуур сумыг 1985 онд тухайн үеийн төр засгаас цаатан иргэд голлон амьдардаг засаг захиргааны нэгж болгон шинээр зохион байгуулж байжээ.
Улс төр






























