“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно

Улсын нууц задруулсан Ц.Жаргалсайхан суллагдах нь
Улсын нууц задруулсан хэргээр таван жил хорих ялаар шийтгүүлсэн УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөх асан Ц.Жаргалсайханыг магадлангаар суллах гэж буй гэнэ. Тэрээр өдгөө ШШГЕГ-ын харьяа хорих 409 дүгээр анги буюу “Тоосгоны хорих”-д хүмүүжиж байгаа.
Улс төр

Н.Энхбаяртай холбоотой мөнгө угаах сүлжээг илрүүлсэн тухай хятадууд мэдээлэв
Хятадын “South China Morning Post” цахим хуудас “Мөнгө угаах Монголын сүлжээ Хонконгийн банкыг ашиглажээ” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлжээ. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай холбоотой хэргийг шалгах явцад Авлигатай тэмцэх газрынхан мөнгө угаах томоохон сүлжээ илрүүлж, үүнд нь Хонконг, Сингапурын банк холбогдсон болохыг тогтоосон тухай энд өгүүлсэн байна.
Улс төр
Н.Алтанхуягийг гэр хорооллыг орон сууцжуулахыг шаардав
Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм. Тэрээр, нийслэлийн гэр хорооллын иргэдийг орон сууцжуулахыг өмнөх Засгийн газрын тэргүүн С.Батболдод олон удаа шаардаж байсан бол үүнийгээ шинэ Засгийн газрын тэргүүнд уламжилж, гэр хорооллыг орон сууцжуулах ажлаа яаравчлахыг шаардав.
Улс төр
Архи, тамхины татварыг нэмэх нь зөв гэж үзжээ
Мөн сүүлийн үед УИХ дахь бүлгүүдийн хооронд хэрүүлийн алим болоод байгаа зүйл нь Орон нутгийн сонгуулийн тухай хууль. АН-ын бүлгийн хувьд УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын өргөн бариад байгаа холимог тогтолцоогоор явуулахыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийллээ.
Улс төр
Төсвийн алдааг намрын чуулганаар засах нь
Эвслийнхэн бүлгийн хурлаа зарлан хуралдуулж хоёр асуудал хэлэлцсэн байна. Тодруулбал, Монгол Улсын 2012 оны төсвийн тодотголыг болон Орон нутгийн сонгуулийн тухай хууль юм. Энэ онд сонгуулийн жил таарсантай холбоотойгоор халамж хэлбэрээр асар их мөнгийг иргэдэд тараасан. Мөн татварын орлого тасарч, тендер хугацаандаа зарлагдаагүй гэх мэт олон бэрхшээл гарчээ.
Улс төр

“Шударга ёс” эвсэл МАН-ынхантай хөл нийлүүлэн алхаж эхлэв үү
Монгол Улсын ардчилсан парламентын ээлжит бус чуулган эхэлснээс хойш долоо хоног болж байна. Эхэлсэн өдрөөсөө л ээдрээ дагуулж, дуулиан шуугиантай байлаа. МАН-ын бүлгийн асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй нь генсек асан У.Хүрэлсүхэд таалагдаагүйгээс ижил эрх мэдэлтэй нэгнээ унатал цохиж, уур хилэнгээ гаргав.
Улс төр

НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийн хилийн дээс алхах эрхийг хязгаарлав
Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдыг гүтгэсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүний хилийн дээс алхах эрхийг хязгаарласан тогтоол гаргасан гэдгийг эх сурвалж хэлэв.
Улс төр

Гэр хорооллыг дэд бүтцэд холбох ажил Сонгинохайрханаас эхэллээ
Хотын шинэ удирдлагууд нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал бол гэр хорооллыг дэд бүтцэд холбох хэмээн дуу нэгтэй ярьж буй. Иймээс өчигдөр зарим гэр хорооллыг цэвэр бохир усны системд хэрхэн холбосон талаархи төсөл болоод туршлагатай Ерөнхий сайд Н.Алтанхуяг, НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр болон холбогдох мэргэжлийн хүмүүсийн хамт сонирхсон юм.
Улс төр






























